Осгонбаяр ламыг эртний эдлэл, хөөргийн дэлгүүр нээв гэж баахан шуугив. Мань эр ч мөчөөгөө өгсөнгүй “Хөөрөг цуглуулахад юуны буруу байгаа юм” гэж гөжүүдлэв. Нээрэн ч хувь хүний эрх талаасаа юу нь буруу байх вэ. Муугаар бодоход ямар нэгэн дайн дажин боллоо гэхэд хоосон сургааль номлолоос илүү ламтны цуглуулсан хөөрөг хэд гурван хүний амины золионд явах нь явах юм шүү уг нь. Осгонбаяраас илүү Баасансүрэн гэж улаан үоучин лам байна. Хархорины хийдийн хамба ламтан гэл үү дээ. Энэ хүн “Амьсгаагаа күү, күү гээд тат. Татаад бай. За яаж байна. Дэлбэрэх гэж байгаа биз. Өгөх нь авахаасаа илүү буянтай” гэх мэтээр уран панаалны юм ярьж үзэгч, сонсогчдын мөнгийг харин ч нэг хүүлж байна.
Ачир дээрээ энэ хоёр ламын үйлдэл шашин талаасаа мөнгө хүүлж байна, эд олж байна гэдэг утгаараа хэлний болоод үйлдлийн талаасаа ав адилхан нүгэлд тооцогдох байх аа. Явж явж муу юм болоход Осгонбаярын үйлдэл нь харин ч материаллаг талдаа буян болж, Баасансүрэнгийн амнаас гарсан хий бүхэн нүгэл болох нигуур машид их өндөр. Хов хоосноос эд мөнгийг бий болгож халаасалж байгаа гэдэг утгаараа тэр шүү дээ. Харин Осгонбаярын хэдэн хөөрөг яах вэ дээ, авдартаа хэвтэж байсан ч хүнд нэг их гай бололгүйгээр хожмын өдөр буянтай үйлд зарцуулагдахыг хэн ч хэлж мэдэшгүй юм. Мянган сайхныг худлаа номловол түмэн нүгэл болохыг ламын ёсны эрхмүүд мэддэг болчихвол, эсвэл ном айлдах боллоо ч гэсэн ядарсан түмэндээ сэтгэл зүрхний бэлэг болгоод үнэгүй хүргэчихвэл түүн шиг тус хаа сан билээ.
Л.Батцэнгэл (“Өдрийн сонин”-ы 2017.04.26-ны лхагва гарагийн дугаарт хэвлэгдсэн болно)
Холбоотой мэдээ
-
emch (April 26, 2017 5:15:59 pm )
ta nar tiim mundag bol ovchtei zovlontoi ulsuudad 1 togrog ogch uzsen uu huvalz naraa
-
Цэцэг (April 26, 2017 6:14:06 pm )
Энэ Баасансүрэн чинь сэтгэцийн хувьд хэвийн биш ард түмэн маань ухамсарын хувьд ингэтэлээ доройтож яваа нь үндэсний эмгэнэл
-
ард (April 26, 2017 6:21:30 pm )
одоонии. зарим лам нар ичихээ баисан шуналиин хар типнууд болсон.зовлон ирвэл лам цадна.зуд болвол нохои цадна гэдэг биз дээ. хун алдаж онох.овчин зовлон.ухел хагацал болохоороо л лам нар дээр очдог. ховдог шунахаи негеес болж ниит санваартан.лам нарин нер хунд унаад баигаа нь унен.шунал.тачаал.атаа хорсол.муу бухнээс хол баих естои л гэж бурхании номондоо баигаа ш дээ.
-
бб (April 26, 2017 6:58:57 pm )
лам гэдэг нам болсон баастай чөтгөрүүд хоорндоо алалцаж байвал таарна
-
Жэпэн ээс (April 27, 2017 2:20:16 am )
Яанаа энэ 2 ламыг их мундаг гэж боддог ийм муухайгаар хэлж бичээд сонин юмбэ. Баасансүрэн лам тийм панаалтай биш биздээ одоо ер нь хэндээ юундаа итгэж бх болж бнаа
-
зочин (April 27, 2017 11:40:29 am )
Өөртөө итгэ. Зорилгоо тодорхойл. Зорьсондоо хүрхийн тулд судал. Судлаад хийж эхэл. Бусдын с анаа бодлыг сонс. Уйгагүй хичээл зүтгэл чинь чамд урам хайрлана.
6 Comments