Монголын УЦС-ын асуудлаар Эрхүү мужид олон нийтийн санал асуулга 5 дугаар сарын 16-18-ны хооронд болно.
Энэ хэлэлцүүлэг нь “үр өгөөжтэй” болох учиртай, гэж Амбан захирагч Сергей Левченко үзэж байна. Түүний үзэж байгаагаар ОХУ өөрийн нөхцөлийг тулгах биш, урд хөрштэйгээ хамтын зөв гарцыг хайх хэрэгтэй болжээ.
“Байгал нуур, түүний нөхцөл байдлын төлөө зөвхөн эрэг дагуух оршин суугчид биш, бүс нутгийн хэмжээнд санаа зовниж байна. Хүмүүс тайван байдлаар юмны учрыг олох чадвартай байдаг. Бид манай нөхөрсөг хөршид туслах арга боломжийг хайх хэрэгтэй, ямар нэг нөхцөл байдлыг тулгах, хориглох биш», — гэж Эрхүү мужийн Амбан захирагч Сергей Левченко Красноярскийн эдийн засгийн форумд оролцож байхдаа “Спаси Байкал” хэвлэлд мэдэгджээ.
Левченко үүсээд байгаа бодит нөхцөл байдлыг үндэс болгох нь зүйтэй гэдгийг цохон тэмдэглэж: “Монголчуудад эрчим хүчний хэрэглээ өндөр байна, учир нь урдны ЗХУ-ын энэ оронд байгуулсан эрчим хүчний хангамж хэрэглээгээ гүйцэхээ больсон. Иймд Монгол Улс цаашид хөгжихөд эрчим хүчний илүү хүчин чадал шаардлагатай байна. Тэгээд бид нөхөрсөг хөршийн хувьд энэ байдлыг нь ойлгож хандах хэрэгтэй” гэж хэлсэн байна. Үүнээс гадна “Бид өөр газарт хайхын оронд, гээсэн газраа хайх хэрэгтэй” гэдэгт Амбан захирагч итгэлтэй байна.
“Бид манай хөршид туслах арга замыг хайж, хамтын хүчээр Олон улсын банкуудын зээлийн хөрөнгөөр ч болов, манай урд хөршийн эрчим хүчний нөхцөл байдлыг ахиулан, дараагийн шатанд нь гаргахад туслах шаардлагатай” — гэж нэмж тэмдэглэв.
Левченко мөн бусад боломжит хувилбаруудыг дурдахдаа — нүүрсний станцууд болон атомын цахилгаан станцын бүтээн байгуулалт байж болохыг тэмдэглээд: “Бас Эрхүү мужийн цахилгааны илүүдэлтэй хэсгээс Цахилгаан дамжуулах агаарын шугам (ЦДАШ)-ыг татах боломжтойг тэмдэглэв. Боломжит олон хувилбар байна”.
Шүрэнгийн УЦС болон Орхон-Говь усан цогцолборын талаар Буриадад 3 дугаар сарын 20-31-ны хооронд зохион байгуулсан олон нийтийн санал асуулгыг Эрхүүгийн Амбан захирагч дүгнэж хэлэхдээ(сануулахад Сэлэнгэ мөрний сав газарт ямарваа усны далан барихын эсрэг тус нутгийн иргэд саналаа өгсөн): “Миний бодлоор асуудлыг УЦС барих, эсвэл эс барих гэж тавьж болохгүй – энэ бол хүүхдийн сэтгэлгээ. Бид асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэх хэрэгтэй. Шийдвэрийг гаргахдаа хамгийн зөв оновчтой байдлаар Монгол Улс, ОХУ-ын талд нийцүүлэн, хамгийн их нөлөөлөлд өртөх Байгал нуур орчмын бүс нутгийн эрх ашигт хамгийн тохиромжтойгоор нийцүүлэн шийдвэрлэх шаардлагатай”.
Амбан захирагч саяхан Монгол оронд ажлын айлчлал хийж, Эрхүү мужийн төлөөлөгчийн газрын нээлтэд оролцсоныг тэмдэглээд, энэ айлчлал дээр мөн л Сэлэнгэ мөрний цутгал голуудын Монголын УЦС-уудын асуудал сөхөгдөж байсныг сануулав.
“Тэд ухаантан улс. Тэд бид нартай хамтран ажиллахыг хүсэж байна, — гэж хэлээд. — Бид хөршийнхөө эрчим хүчний нөхцөл байдлыг сайжруулах талын судалгааг хамтран зохион байгуулж, зөв сонголтыг хамтдаа гаргах хэргтэй байна. Бид чинь зөвхөн Сэлэнгэ, түүний цутгалуудаар нягт холбогдоогүй. Бусад олон зүйлээр болон хүн ёсны харьцаагаар холбоотой билээ. Бид яагаад заавал асуудлыг — үгүй, та нар барьж болохгүй гэж тулгах ёстой гэж. Энэ бол хүүхдийн арга. Олон улсын харилцаанд ийм чиг хандлага байж болохгүй”.
Харин Монголын төслүүдэд багагүй хэмжээний хөрөнгө оруулах сонирхол илэрхийлээд байгаа Олон улсын хөрөнгө оруулалтын байгууллагуудыг харгалзан үзэж, Амбан захирагч Левченко эдгээр саналуудыг гацаах биш, хамгийн оновчтой хувилбарыг сонгохыг санал болгосон болно.
Сануулж хэлэхэд, 5 дугаар сарын 16–18-ны хооронд Уул уурхайн хөрөнгө оруулалтыг дэмжих МИНИС төсөл Слюдянка, Еланц болон Эрхүү хотуудад Шүрэнгийн УЦС болон Орхон-Говь цогцолборын хүрээнд Бүс нутгийн экологийн үнэлгээ ба БОННҮ-ний техникийн ажлын даалгаврын урьдчилсан хувилбарын олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулна. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газар дахин нэг УЦС-ын төсөл Эгийн гол дээр МИНИС төслийн хүрээнд бус, бие даан төрийн өмчит компанийн хүрээнд хэрэгжүүлж байна. Саяхан бас ОХУ-ын Байгаль орчны сайд Сергей Донской Монголын талд Эрхүү мужийн олон нийтийн хэлэлцүүлгийн араас үргэлжлүүлэн, Эгийн голын УЦС болон бусад Сэлэнгэ мөрний сав газарт төлөвлөгдөж буй усны барилга байгууламжийн төслүүдийн Байгал нуурын эко системд үзүүлэх нэгдсэн нөлөөллийг зөвшилцөх шинжээчдийн уулзалтыг зохион байгуулахыг санал болгосон байна.
Холбоотой мэдээ
-
zochin (April 26, 2017 3:42:52 pm )
bi ene huniig oilgoj bn gehdee orosuud mash ih zaljin uls ehnii uedee saihan saihan yam arij zalidaj baigaad yavaan ogt uur bodlogo hiigeed yavchihdag zuvhun huvia l hicheedeg uls mongoliig neg ih hugjuulie gej bodohgui tegj inges hiigeed l hagas ulsgulun hagas hugjuulehiig l bodoj baigaa
-
Anonymous (April 26, 2017 8:53:13 pm )
Монголд хямд эрчим хүч хэрэгтэй.Оросууд бариад байж болдог Монголчууд бид өөрийнхөө нутагт яагаад УЦС барьж болохгүй гэж. тэглээ гээд Байгаль нуур усгүй болчихгүй..Жаахан хуримтлуулах болохоос. тэр ус нь урсана ш дээ.Оросууд үнэхээр бидэнд ашигтай санал тавих уу?Эсвэл зүгээр сурсанаараа шантаажлах уу.
-
Anonymous (April 27, 2017 2:12:20 pm )
харин тиймээ байнга ийм дээрэлхүү хандлага гаргах нь Монголчуудыг өөрсдийн эсрэг болгоод байна даа
-
-
Anonymous (April 26, 2017 10:05:35 pm )
Левченко шиг орос олон байгаасай
4 Comments