antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 26, 2017 1 comment

Сүхбаатарын талбайд хөнгөлөлттэй эмийн жороор үйлчилнэ

нийтлэсэн Admin

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг маргааш буюу дөрөвдүгээр сарын 27-нд зохион байгуулагдах юм байна.

Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн нийгмийн халамжийн газрууд хамтран төрийн үйлчилгээг үзүүлэхээс гадна иргэдэд хууль тогтоомжийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах аж.

Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчлан таниулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулах, хөнгөлөлттэй эмийн жороор үйлчилнэ. Мөн Нийслэлийн иргэдэд нээлттэй ажлын байрны мэдээллийг хүргэж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх, ажил хайгч иргэд тохирох ажлын байрандаа бүртгүүлж түр болон байнгын ажлын байраар хангагдах боломж нөхцөлийг бүрдүүлэх юм.

Эрүүл мэнд болон нийгмийн даатгалын үйлчилгээний талаар төвийн зургаан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд мэдээлэл өгөхөөс гадна эрүүл мэнд, сайн дурын даатгалын шимтгэлээ төлөх болон дэвтрийн баталгаажуулалтаа хийлгэх боломжтой.

Түүнчлэн тэтгэвэр тогтоолт, олголтын талаар зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл нээлттэй өдөрлөгт оролцоорой. Өдөрлөг 11.00-16.00 цагийн хооронд үргэлжлэх юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • tseegii (April 28, 2017 2:09:05 am )

    hungululttei emiig avna gedeg hetsuu bolson bna le emend hurtel MAN-han oroltsdog bolchihson yum shid ee urd ni hussen uedee emee daatgalaar avdag bsan odoo bol gantshan udur ugsun bolood l sanhuujilt duussan geed l emee ch uuj chadahgui bna

antalya rent a car