Өнгөрсөн долоо хоногт нийслэл хотын хэмжээнд 39.782 хүн амбулаториор үйлчлүүлсний 1787 нь буюу 4.5 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдожээ.Энэ нь өмнөх долоо хоногоос 2.2 хувиар багассан гэсэн үзүүлэлт юм. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 84.8 хувийг 15 хүртэлх насны хүүхэд, 59.7 хувийг дөрөв хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. Xотын таван дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн нийт дуудлагын 48 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлж байсан нь өмнөх долоо хоногоос 1.9 хувиар нэмэгджээ. Харин өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт 11 төрлийн халдварт өвчний 251 тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайлбал, вируст гепатит 64. гахайн хавдар 112, салхин цэцэг 39 бүртэгджээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.