antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 21, 2017 43 comments

Нийгмийн даатгалынхны луйврын хэрэгт С.Эрдэнээс хариуцлага асуух ёстой!

нийтлэсэн Admin

Нас барсан 5000 иргэний  нэрийг барьж, хуурамч баримт бичиг бүрдүүлж тэтгэвэр авч байсан асуудлыг Нийгмийн хамгааллын яаманд байгуулагдсан ажлын хэсэг ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх ажилтнууд, АТГ-тай хамтран шалгахаар болсноо мэдэгдээд байгаа. Энэ хэрэг илэрч мэдэгдсэн нь сонгуулиас өмнөх явдал. Тэрчлэн тухайн үед нас барсан иргэдийн нэрээр мөнгө завшигчидтай холбоотой хэрэгт С.Эрдэнийг шалгаж байгаа гэх мэдээллийг  цагдаагийн байгууллагаас өгч байсан удаатай ч, сүүлдээ уг асуудлаар юм дуугарахаа больсон.

Энд нэг зүйлийг тодотгоход, нийгмийн даатгалынхны булхай луйврын ажиллагаа янз бүрийн хэлбэрээр явагддагийг мэдээллүүдээс харж болох юм.

Нийгмийн даатгалын салбарт нуугдаж байгаа тун ноцтой асуудлыг дэлгэсэн “Нас барагсдыг амьдруулах “шидтэн”-үүд нийгмийн даатгалд одоо ч байна” нэртэй материал “Өнөөдөр” сонинд анх нийтлэгдэж байсан билээ. Тэнд бол нэлээд нарийн тодорхой зүйлсийг өгүүлсэн байдаг.

Нийгмийн даатгалын газрын нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зургадугаар зүйлд “Өндөр насны тэтгэврийг авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сар дуустал олгоно” гэж заасан байдаг юм. Уг нь нас барсны хоёр дахь сараас нь тэтгэврийн санхүүжилт зогсох ёстой. Гэтэл манай зарим албан тушаалтан хууль зөрчин, 45.9 тэрбум төгрөгийн тэтгэврийн санхүүжилт олгосон хэрэгт холбогдон шалгуулж байгаа. “ хэмээн ярьсан байдаг. Тэрчлэн 2006 оноос хойшхи судалгаагаар улсын хэмжээнд 14 мянга гаруй хүнд нас барсны дараа сарын тэтгэвэр олгосон бөгөөд зөвхөн нийслэлд л гэхэд нийгмийн даатгалынхан дээрх нас барсан хүмүүсийн 500 гаруйд тэтгэвэр олгохоо зогсоолгүй, амьд байгаа мэтээр тэмдэглэл хийн, 1000 гаруй удаагийн гүйлгээгээр 1.5 тэрбум төгрөг шилжүүлсэн талаар, за мөн тэтгэврийн эрх нээлгэж, арилжааны банкуудаас, зээл авчихаад байгаа гэх асуудлыг, зээлийн эргэн төлөлт нь нийгмийн даатгалын сангаас төлөгдөөд байгаа талаар, нас барсан хүн өдгөө амьд мэт тэтгэврээ аваад зогсохгүй, түүнийгээ барьцаалан зээл авч, төлөөд явж байж болох уу гэхчлэн асуудлуудыг тус нийтлэлд хөндсөн байдаг.

За харин өдгөө АН-ын дарга болсон С.Эрдэнэ сайдын хувиар сонгуулийн өмнхөхөн  НДЕГ-ын дарга Д.Мэндбаяр нартай хамт  мэдээлэл хийх үеэрээ энэ асуудлаар дуугарсан. Д.Мэндбаярын хэлж байгаагаар бол Нийгмийн даатгалынхан хуулиа зөрчин тэр их хэмжээний мөнгийг шилжүүлсэн нь хоёр шалтгаантай болохыг холбогдох шат дараалсан зургаан удаагийн хяналт шалгалтын үр дүнд холбогдох байгууллагууд тогтоосон гэнэ. Тухайлбал, 2006-2008 онд төрийн байгууллагын уялдаа холбоо сул байсан нь нэгдүгээр шалтгаан гэнэ. Үүнээс болж мэдээллийг нэг сарын хоцрогдолтой солилцож байсан гэлээ. Харин хоёрдугаар шалтгаан нь нас барсан гэх бүртгэлийг ар гэрийнхэн нь 1-2 сараар хугацаа алдаж бүртгүүлдэг байсантай холбоотой гэж хэлэв. Нас барсан гэх мэдээллийг нийгмийн даатгалын байгууллага сарын дараа авч байсан, энэ хугацаанд тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө банкны данс руу шилжчихсэн байдаг. Ингээд нас барсан гэдгийг нь мэдээд данснаас нь мөнгөө эргүүлж татах үйлдэл хийсэн гэх зүйлийг тэр хэлж байв. Тэгэхээр албаны хүний эл тайлбар бас л эргэлзээ дагуулсан хэвээрээ л байгаа гэдгийг энд тодотгоё. За мөн дээрх нийтлэлд өгүүлсэн анхаарал татсан бас нэг асуудал бол гадаадын харьяат болсон хүмүүст тэтгэвэр, халамжийн мөнгө олгосон үйлдэл байгаа аж.Монгол Улсын харьяатаас гарч буцаж харьяатын эрхээ сэргээлгээгүй 2000 орчим иргэнд бас л 1.5 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосон байдаг. Хууль хяналтын байгууллагаас тогтоосноор 10 мянга орчим иргэнд нас барсны дараа нь тэтгэвэр олгож, Нийгмийн даатгалын сангийн найман тэрбум төгрөгийг завшсан байж болзошгүй гэх асуудал байсан.

Харин НДЕГ-ын дарга Д.Мэндбаярын хэлж байгаагаар бол “150-300 орчим хүний мөнгө нас барснаас хойш нэг сарын дараа данс руу нь шилжсэн гэх тооцоог шалгалтаар гаргасан. Нас барсан гэдгийг нь мэдээд энэ мөнгөний 90 хувийг харилцах данснаас буцаан татсан. Одоо 19 сая төгрөгийн асуудал шүүхийн шатанд явж байна.” гэж байгаа юм. За мөн түүний хэлснээс ойлгоход тэдэнд алдах эрх бол байгаа юм байна. Учир нь тэрбээр, Олон улсын нягтлан бодох бүртгэлээс зөвшөөрөгдөх алдааг нэрлэсэн байдаг. Бид сард 100 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр, жилд нэг их наяд тэтгэвэр тэтгэмжийг 360 гаруй мянган иргэнд олгодог. Ийм нөхцөлд дээрх алдааг зөвшөөрөгдөх хэмжээ хэмээн тооцдог.” хэмээн хэлж суусан. Энэ бол хариуцлагагүй үг л дээ. Салбар хариуцсан сайдын хувиар С.Эрдэнэ тэрийг нь хүлээн зөвшөөрөөд хажууд нь сууж байсныг хэлэх хэрэгтэй. С.Эрдэнэ бол цагтаа Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын даргаар ажиллаж байсан, дараа нь энэ салбарын сайдаар ажиллаж байсан хүн. Тиймээс ч нийгмийн даатгалынхны өнгөрсөн жилүүдийн луйврын хэрэгт түүнээс хариуцлага асуух ёстой юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

43 Comments

  • ззочин (April 21, 2017 1:03:54 pm )

    тэр мөнгииг ар гэриин хүмүүсэл авсан байж тараа шүү дээ Эрдэнд ямар хамаа байна тэр авсан хүмүүс л арга хэмжээ авна биз дээ Эрднэ бол сайн хүн ажил хиисэн хүнд алдаа байгаа байхаа хүн удардаад явхад чадалтай хүн монгол хүнии төлөө цохлохзүрэхтэйл хүн дээ

    • ttt (April 22, 2017 1:55:52 pm )

      chi teneg

    • гахайд (April 23, 2017 1:12:03 pm )

      Эрдэнийг сайн хүн гэвэл монголын 3 сая иргэд бурхан байж таарна. адгийн муу новш шүү дээ.

  • зочин (April 21, 2017 2:09:30 pm )

    Нэг сарын тэтгэвэр л өгдөг юм.
    Эрдэнэ бол асар их мөнгийг хувааж идчээд, АН-н засгийн үед “аргалчихсан” этгээд байгаа юм.
    “Сайн хүн” гэчжээ бас,хариуцлага тооцоод ч зогсохооргүй этгээд!

  • Zochin (April 21, 2017 2:10:09 pm )

    Yun aimaar yam we nodnin yarigdaj bsan hool boldog bhdaa haahgvi ideed ar geriinhen haasan gj bodno

  • zochin (April 21, 2017 2:34:09 pm )

    Nas barsan hunii mongiig avch idehdee dotor ni yu boddog yum boldoo, idsen uusan humuusiin gedes ni hagarc uheh bh daa

  • Anonymous (April 21, 2017 3:52:08 pm )

    Erdene said l geh yum erdene ochih bankan deer mongo ogdog yum uu busad humuus ni l hariutslagagui es zuigui bgaa bizdee hunee olj buruutgaach harin erdene tetgever halamjiin bodlogiig ih orgojuulsen uuniig ni heregjuulj baigaa humuus ih zavhruulj gai boloh yumdaa

  • зочин (April 21, 2017 4:17:30 pm )

    Нийгмийн даатгалын дансанд мөнгө байхгүй гээд байсан тэрбум тэрбумаар нь идчихээд одоо тэгээд тэтгэвэрт гарах хүмүүст өгөх мөнгө гүй гээд нас нэмээд энэ арай хэтэрнээ
    АН дарга Эрдэнэ гуай насаараа даатгал төлчихөөд тэтгэвэрт гарч чадахгүйл байна

  • Зочин (April 21, 2017 4:30:54 pm )

    Ховд аймгийн нийгмийн даатгалыг бас шалгах хэрэгтэй.Энд ажиллаж байгаа хүмүүс ёс суртахууны доголдолтой хүмүүс байдаг.Юм асуухын хооронд хүнийг хөөгөөд гаргадаг тэтгэвэрийг маш доогуур тогтоож байгаа

  • Зочин (April 21, 2017 4:32:34 pm )

    Хүнээс өчнөөн мөнгө төлүүлчихээд тэтгэвэрийг нь тогтоож өгдөггүй.Бүх мэргэжилтнүүдийн харьцааг сайжруулах хэрэгтэй байна.Манай Ховд аймагт

  • Зочин (April 21, 2017 4:33:53 pm )

    Гэрээ хийсэн сар чинь дуусаагүй байна хүнийг явуулчихаад ахиад очихоор маргааш ир гээд явуулчихна.Энэ хүнд суртлыг таслан зогсоомоор байна.Ховд аймгийн нийгмийн даатгалынхан

  • zochin (April 21, 2017 4:36:11 pm )

    Erdene uuruu tetgeber togtooj uuruu uuriinhuu dans ruu hiih yamarch bolomjgui ene hun chin bas l bidnii adil hun shuu dee negiigee yah gej muulj baidag ym be uils chin butehgui shuu

  • иргэн (April 21, 2017 4:49:10 pm )

    Энэ мөнгийг НД байцаагч очоод авчихдаг зүйл биш байхаа. Нас барсан иргэний ар гэрийнх нь хүмүүсийн хийсэн хэрэг байх.

  • Халх (April 21, 2017 5:18:11 pm )

    Би насаараа л өндөр цалинтай байсан. Миний тэтгэврийг хамгийн багаар тогтоосон. Гэтэл надаас хамаагүй бага цалинтай байсан нөхөр өндөр тэтгэвэртэй байна.

  • zochin (April 21, 2017 6:31:53 pm )

    zuv shudraga shalgaval erdene ih yumand unandaa haramsaltai ny ter shalgah huch turd alga idsen eruu huvhairch eduulsen eruu urgandaa

  • Зочинбат (April 21, 2017 6:47:07 pm )

    Тэр ч үнэн шүү. Эрдэнийн үед их завхрал гарсан.

  • Anonymous (April 21, 2017 9:23:36 pm )

    Erdene gej nuhuriin l hariutsah estoi ajil shuu dee

  • Anonymous (April 21, 2017 9:24:07 pm )

    Бурхан болоочийн нэр дээр зээл авчихана.Нас 100 хүрээгүй 65-75 хооронд бол амьд сэрүүн гээд тэр бүр анзаарахгүй.Хэвтэрт байдаг,хөл муутай,хараа сонсгол сул бусдын асрамжинд байдаг гээд Нотариадаас итгэмжлэл авчихна.Зээл сар бүр НД Сангаас төлөгдөнө.Эрдэнэ гардсан эсэхээс хамаарахгүй байцаагч нар лут шүү. 19 сая худлаа.Энд 25 сая байхад.Олсоноо сонгуульд, намд хандивлаагүй бол…

  • Ард (April 22, 2017 6:19:41 am )

    Энэ бол аргаа барсан яриа.Энэ нь бүр МАН ын хаанчлалын үеэс улбаатай нэг хэсэг хүмүүс завшиж байсныг Эрдэнийн үед шалгуулж зохих арга хэмжээ авахуулж байсан болохоос Эрдаэнэ хамтраад идээд байсан зүйл үгүй юм билээ.Нөгөө аргаа барахаар аавынхаа толгойг маажив гэдгийн үлгэрээр буруутгах гээд аргаа олохгүй байгаа зүйл юм байна дээр.

  • Зочин (April 22, 2017 6:53:42 am )

    Энэ луйварчнийг монголчууд бид нар Баяртай хамт шийтгэх хэрэгтэй цаг нь болсон!!!!

  • харамсаж байна (April 22, 2017 7:27:20 am )

    Ар гэрийн хүмүүс энэ мөнгийг авах боломжгүй. Энэ мөнгийг НД ынхан л авсан. Энэ эрдэнэ гэгч НД ын салбарт байх даа их гай тарьсан. Олон орон сууц НД ын нэр дээр барьж зарлаа. НАйрамдал зусланд ч энэ хүний бариулсан байрыг зарж л байна. 10 жил ажлаагүй хүмүүсийг ажласан болгож НД т хамруулах хууль нь НД- ын санг дампууруулсан даа

  • солонгоо (April 22, 2017 12:02:03 pm )

    эрдэнэ нэрийн дансны мөнгийг идсэн шдээ. 1960 оноос хойшхи хүмүүст нэрийн данс нээсэн автоматаар улсын хэмжээнд. гэтэл энэ хүмүүст очих мөнгийг эрдэнэ идэж үгүй хийсэн. үүнийг шалгах ёстой. зоригтой бол эрдэнэ энэ мөнгийг гаргаж өгөх ёстой. эрдэнийн гэдэс хагарахгүй улам л томроод байх юм. нэг л өдөр энэ олон хүмүүсийн хараал хүрч өөрөө хагараад үр хүүхэд нь хамт хагарч эхнэрийнхээ араас явна даа. маш их нүгэл хийсэн амьтан даа.

  • ZOCHIN (April 22, 2017 1:33:24 pm )

    C ERDEHIIH BURUU YALCH GVI HARIUTSLAGA TOOTSOH HEREGTEI DEE

  • zochin (April 22, 2017 4:22:52 pm )

    erdenene bol zambraagui idej uuj end tend barilga hausiig olnoor bariulj BGD-g uuriin ezemshliin baishingaar duurgej erdniin vant uls bolgsn nuhur. erdene gegch zewuun tsaraini nuhriig shalgawal mash ih ym garch irne.

  • Bold (April 22, 2017 6:31:41 pm )

    Nomguibayar tsagaan suvragiin kontsesiin geree gegchiin zasagtai niilsen luivar ni garaad irenguut olni anhaarliig uur zugruu handuulah gej zohoimol zuil gargaj tavisan ni notlogdson baina!!!!!!!!!!!!!!!

  • Enhee (April 22, 2017 6:32:16 pm )

    Nomguibayar tsagaan suvragiin kontsesiin geree gegchiin zasagtai niilsen luivar ni garaad irenguut olni anhaarliig uur zugruu handuulah gej zohoimol zuil gargaj tavisan ni notlogdson baina!!!!!!!!!!!!!!!

  • Халх (April 22, 2017 7:32:16 pm )

    Амьддаа авч чадаагүйгээ. Өнгөрсөн хойно нь үр хүүхэд нь авсан юм биш үү??

  • Го (April 22, 2017 8:23:53 pm )

    Эрдэнэ байх газар нь тодорхой хүн дээ. Хаягаа андуураад амьдарч байгаа юм

  • galaa (April 22, 2017 9:13:00 pm )

    songino hairhan duurgiin niigmiin daatgaliin heltes ajiaa medehgui ariin haalganii huneer duurchee. uilchilgee avahad tun hetsuu bna shuu nomtoibayar saidaa,

  • suvd (April 22, 2017 9:29:15 pm )

    erdene sain hun ch geh shig. ichmeer yum bichih yum

  • бат (April 23, 2017 12:20:25 am )

    эрдэнэ дарга энэ асуудалд холбогдох нь үнэн гэтл энэ хүнд хяналт тавих ёстой НДҮЗ – ийн талууд хариуцлага хүлээх ёстой Эздийн холбоо, ҮЭ – ийн холбоо ны дарга нар энд хариуцлага хүлээж огцрох ёстой тэдэнд сайд эрдэнээ мөнгө өгч амыг нь бриж байсаныг юү гэж үзэх бэ Амгалан баатар, ганбаатар гэж 2 нөхөрт хэдэн тэрбумын авлига өгсөн яриа байгааг шалгаач эд хуйвалдаж ирсэн ардын нүд хурц АТГ -аа

  • Зочин (April 23, 2017 2:40:54 am )

    ЭРДЭНЭ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ИДСЭН, АВДАГ ЦАЛИНГААРАА ОЛОН ХАУС БАРИХ УУ, ХУВЬ ХҮМҮҮСИЙГ Ч ИХ ШАНТАЖИЛЖ МӨНГИЙГ НЬ УЛААН ЦАЙМ ЛУЙВАРДДАГ. АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ШАЛГААЧ.

  • 123aboldrdzochin (April 23, 2017 7:12:44 am )

    erdene bol nerggyi aluurchin

  • Anonymous (April 23, 2017 10:50:17 am )

    С.Эрдэнэ гэгч лаларыг хамгаалах гэж тэр АНУС их мэрийж байнаа. Сураггүй болцон байсан амьд байжээ муу үхээр. Эрдэнийг барьж аваад манжийн үеийн есөн эрүү тулгаж асуу

  • Anonymous (April 23, 2017 1:51:43 pm )

    HAHAJ UHEESEI

  • МОНГОЛ УЛС ТӨР (April 23, 2017 8:59:45 pm )

    МОНГОЛЫН УЛС ТӨРЧИД АРДЧИЛСАН НАМЫНХАН ЭРДЭНЭ ЖЕНКО БАТТУЛГА ГЭЭД ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД Л БОЛЖ ДЭЭ АРДЧИЛСАН НАМ ГЭВЭЛ ХУЛГАЙЧ НАР Л БОЛЖ ДЭЭ

  • эрдэнэ (April 23, 2017 9:39:51 pm )

    эрдэнэ нийгмийн даатгалд байхдааа хандгайтад өөрийн амралтын газар барьж тэнд ахмадуудыг амрааж мөнгийг нь нийгмийн даатгалаас хөнгөлж мөнгө угаасан бас өөрийн тойргийн ахмадуудыг амрааж / жилд 4 удаа/ сонгуульдаа ашиглаж давхар улс төр хийсэн дээ ахмадуудыг гөлөг ишиг ашиглаж доромжилсон үүнийг хэлэх шударга ахмад байгаа даа

  • зочин (April 23, 2017 9:42:12 pm )

    Ардчилсан нийгэмд булхай луйвараар мөнгө угаасан хүн өндөр албан тушаал очдог моодтой болсонийг ардчилсан нам үйл явдлаараа харуулж байна,

  • эрдэнэ (April 23, 2017 9:44:58 pm )

    эрдэнийн бизнес бол бүхэлдээ нийгмийг даатгалын сангаас угаасан хөрөнгө Ноитой сайд биш АТГ ШАЛГАХ АСУУДАЛ ШҮҮ. УЛС ТӨРЖҮҮЛЭХ АСУУДАЛ БИШ ОЛОН АЙМГИЙН НДГ ЫН ДАРГА НАР ХОЛБОГДОХ ГЭМТ ХЭРГИЙН СҮЛЖЭЭЭ МӨН ЭРДЭНЭТ, СҮХБААТАР ӨМНӨГОВЬ МАНЛАЙД НЬ ЯВСАН

  • санаа зовогч (April 24, 2017 10:47:29 am )

    Анхаар ард иргэдээ
    1.АН-ыг өнөөдрөөс эхлээд Хулгайчдын Нам гэж нэрлэе.
    2.С.Эрдэнийн хандгайтын аман дахь хөрөнгүүдийг хурааж улсын орлого болгоё.
    3.Эрдэнийг сайн шалгаяаа АН-ын хуулийн байгууллагуудаа./шүүх,прокурор,АТГ,ЦЕГ/ даварсан Эрдэнийг дарцгаая монголчуудаа.

  • зочин (April 25, 2017 8:37:43 am )

    Yostoi tsairchixsan baagii

  • зочин (April 25, 2017 8:52:31 pm )

    Авгайгаа алсан хүн яаж төр түшдэг байна аа

  • зочин (April 25, 2017 8:54:36 pm )

    Ийм хүнийг намийн даргаараа тавьсан АН хулгайчдын нам

antalya rent a car