antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 20, 2017 14 comments

Д.Оюунхорол: Эх болсон байгалиа хамгаалах нь Монгол Улсын иргэн бүрийн үүрэг

нийтлэсэн Admin

        Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулган” маргааш Төрийн ордны их танхимд болно. Анхны чуулганыг 2015 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол санаачилан зохиуон байгуулж байсан. Энэ чуулган нутаг усандаа ажиллаж, амьдран эх байгалиа хамгаалж буй нөхөрлөлийн гишүүдийг Улаанбаатарт урьж,  төр засаг цаашлаад олон улсын хэмжээнд үгийг нь хүргэдгээрээ онцлогтой.  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролтой энэ сэдвээр ярилцлаа. 

-“Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулган”-ы анхдугаар хуралдааныг зохион байгуулсны дараа байгаль хамгаалагчид төр засагтаа үгээ хүргэж чадсандаа олзуурхахын зэрэгцээ энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  байгууллагууд ч нүдээ олсон арга хэмжээ” гэдгийг тухайн үед хэлж байв. Чуулганы үр дүнгийн талаар ярилцлагаа эхэлье гэж бодож байна?

-“Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн анхдугаар чуулган”-аас хойш “Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн чадавхийг бэхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай”  УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоолыг санаачлан  батлууллаа. Түүнчлэн, нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжиж, статусыг тодорхой болгох, нөхөрлөлийн санхүүгийн тогтвортой механизмыг бий болгох чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг судалж, шийдвэрлэх ажлын хэсэг байгуулсан. Мөн “Байгаль орчныг хамгаалах тухай” хуульд нөхөрлөлийн асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулж, УИХ-д өргөн бариад байна. Энэ хууль батлагдсанаар нөхөрлөлүүд албан ёсны бүртгэлтэй, тамга, тэмдэгтэй хуулийн этгээд болж, бусад байгууллагатай гэрээ байгуулж, хамтран ажиллах боломжтой болох юм. Байгаль хамгаалах ажлыг дагнан эрхэлж буй нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг байгалийн нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувиар санхүүжүүлэх боломжийг судалж байна. Нөхөрлөлүүд үйл ажиллагаагаа явуулах, байгалийн нөөцийн менежментэд эрх тэгш оролцох боломжтой болгохын тулд Байгаль орчныг хамгаалах хууль, Ойн тухай хууль, Орчны бүсийн тухай хууль зэрэг гол хуулиудад шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулсан.

-Байгаль хамгаалах нь хамгийн тулгамдсан асуудал болж хувираад байгаа өнөө үед хууль эрхзүйн орчныг нь боловсронгуй болгож, ажиллах орчин нөхцөлийг нь бүрдүүлж байгаа нь ирээдүйд асуудал энэ хэвээрээ байх уу, үгүй гэдэг нь Байгаль хамгаалах нөхөрлөлүүдээс ихээхэн шалтгаалах нь ээ?

-Байгаль хамгаалах асуудлыг өмнө нь төр дангаараа хариуцдаг байсан бол одоо байгалийн нөөцийн хамтын менежмент бий болсноор Орчны бүсийн зөвлөл, төрийн бус байгууллагууд, усны сав газрын захиргаа, нутгийн иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж зэрэг иргэдийн төлөөлөл бүхий байгууллага, байгалийн нөөцийн асуудлаар санал бодлоо хэлдэг, шийдвэр гаргахад оролцдог болж, зарим тухайлсан газар нутагт менежмент хийдэг болсон. Үүний тод жишээ бол улсын хэмжээнд нийт 1,629 нөхөрлөл, 1,200 гаруй байгаль орчны ТББ, 30 Орчны бүсийн зөвлөл, 21 Усны сав газрын захиргаа  ажиллаж, ан агнуурын 71 бүс нутаг, Улсын тусгай хамгаалалттай хоёр газарт мэргэжлийн төрийн бус байгууллагууд гэрээгээр менежмент хийж байгаа явдал мөн. Түүнчлэн БОАЖЯ-ны хүсэлт, санаачилгын дагуу Олон улсын байгууллагын санхүүжилттэй 38 төсөл хэрэгжиж байгаа нь хамтын менежментэд гарч буй ахиц дэвшлийг харуулж байна. Тухайлбал, нөхөрлөлийн хамгаалалтад байгаа байгалийн нөөцийн үр өгөөж нэмэгдсэн, гишүүдийн амьжиргаанд сайнаар нөлөөлсөн, хүмүүсийн байгальд хандах хандлага, үйлдэл эерэг ээлтэй болсон, гишүүдийн дунд бие биедээ итгэх итгэлцэл сайжирч хамтран ажиллах нь нэмэгдсэн зэрэг чухал ач холбогдолтой үр дүн гарсан. Тухайлбал, ойн санг гэрээгээр эзэмшиж хариуцан хамгаалж байгаа нөхөрлөлүүдийн газарт ойн  түймэр 50 хүртэл хувиар буурч, хууль бус мод бэлтгэл тэдний эзэмшлийн талбайд үндсэндээ зогссон байна. Тиймээс цаашид байгаль хамгаалах асуудал дээр нөхөрлөлүүдээс маш их зүйлийг хүлээж байна.

-Нөхөрлөлүүдийг чадавхижуулах, уялдаа холбоог нь сайжруулах чиглэлд олон улсын төсөл хөтөлбөрүүд нэлээдгүй хэрэгжиж ?

-Монгол Улсад нутгийнханд түшиглэсэн байгалийн нөөцийн менежмент үүсэн хөгжихэд ОУ-ын байгууллагууд томоохон үүрэг гүйцэтгэсэн. БОАЖЯ-ны санаачилга, хүсэлтийг хүлээн авч нилээд хэдэн төсөл хөтөлбөрийг, нөхөрлөлийг чадавхижуулах чиглэлээр хэрэгжүүлж, тууштай хамтран ажиллаж байгаа.

-Тодруулбал?

-Тухайлбал, Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилттэй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй “Ойн бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь” төсөл, Азийн Хөгжлийн Банкны санхүүжилттэй “Ойн тогтвортой менежментийг нэвтрүүлж нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих нь” төсөл, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төсөл, Германы Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилттэй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох нь” зэрэг төслүүдийн байна. Дашрамд та бүхэнд талархснаа илэрхийлье.

 -Нөхөрлөлүүд чадавхижихын хэрээр үүрэг хариуцлага нь нэмэгдэнэ. Үүнтэй зэрэгцээд орон нутгийн засаг захиргаатайгаа хамтарч ажиллах хэрэгцээ гарах байх?

 – Хууль бусаар мод огтлох, гол ус бохирдуулах, хөрс бохирдуулах,  хууль бус хулгайн ан, гал түймрээс урьдчилан сэргийлэх нь нөхөрлөлүүдийн үндсэн үүрэг юм. Хамгаалах үүрэгтэй гээд хүн оруулахгүй манаад суух биш, харин байгаль хамгаалах өв уламжлалаа сурталчлах, таниулах, менежментийн төлөвлөгөө боловсруулж мөрдөх, байгаль хамгаалах олон улсын арга туршлагад суралцах, байгалийн нөөц баялгаа зүй зохистой ашиглах, чадавхижих зэрэг түвшин ахиулж хийх олон ажил хүлээж байна.

Нөхөрлөлүүдийн тарьсан тарьц, суулгацыг ашиглан, нөхөрлөлүүдтэйгээ хамтарч, аймаг, сумын төвөө ногооруулах, нөхөрлөлүүдээ салбарын яам, холбооноос зохион байгуулж буй нэгдсэн арга хэмжээнд жигд идэвхтэй оролцуулах шаардлагатай байна.

Бусад яам, агентлагууд, байгаль орчны холбогдолтой мэргэжлийн байгууллагууд ч бас байгаль хамгаалах үйл ажиллагаагаа, нөхөрлөлөө дэмжиж, нягт уялдаатай ажиллах шаардлагатай. Эх болсон байгалиа хамгаалах нь Монгол Улсын Иргэн бүрийн үүрэг.

Цаашид аймаг, сумын удирдлагуудад ч бас хариуцлагаа өндөржүүлж, нөхөрлөлүүдийг дэмжиж ажиллах хэрэгтэй. Нэг хүний хайхрамжгүй үйлдэл, хариуцлагагүй байдал, санаатай болон санамсаргүй үйлдлээс болж нутаг усаа, унаган байгалиа хамгаалахын тулд халуунд халж, хүйтэнд хөрч яваа нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа, чадавхи доголдох ёсгүй. Байгаль хамгаалах үйл ажиллагааны амин сүнс нь хариуцлагаа ухамсарлах явдал юм.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Өдрийн сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Anonymous (April 20, 2017 1:35:57 pm )

    өөрөө хэлсэн үгэндээ хүрдэггүй өөрөө хариуцлагагүй хүн хүнд хариуцлага шаардаж чадах уу

  • ИРГЭН (April 20, 2017 1:45:46 pm )

    архи нь гарчихаж одоо нөгөө хужаануудаа визгүй ороод ирээ гэх байх даа.нөгөө хужаанууд нь энэ ман-ынхан дандаа худалаа яринаа ёсутай муу үхэр монгол байсан бид ихээ хүлээсэн баа монголд зүгээр оруулна гэсэн яаасан баа гэж байгаа даа.хахаха урвагч ман

  • Зочин (April 20, 2017 3:28:17 pm )

    За боль доо. Энэ авгай одоо юу вэ?

  • Зочин (April 20, 2017 3:29:22 pm )

    Давхар дээл энэ тэр гэж өдөр бүр солиороод байсан авгай шүү дээ. Одоо өөрөө.
    Ичихэд яана

  • Huvsgul (April 20, 2017 5:48:25 pm )

    ойн нөхөрлөлүүдийн бараг ихэнх нь /цөөн хэдэн зөв сэтгэлтэй хүмүүсийн удирддаг 1,2 нөхөрлөл байдаг байх/ модоо зарж, ашиг олж амьдрах сонирхолтой байдаг нь нууц биш шүү дэ. нөхөрлөл нэрэн доор баахан модны хулгайч нар л байгаа шд

  • zochin (April 20, 2017 6:40:54 pm )

    Uhseniih ni haana tm olon nohorlol bgaan ene abgai yu hsiin zambaraagui tolobloltgui gazar tanil taldaa olgoson jiriin ard irgediig bl nohoinoos dor uzne gol daguu ylanguya guurnii tsaana goliin ereg daguu hogon oboohoi bosson jorlon haa ch bhgui nil baas shees baasaa gishgeed gutlaa gold ugaaj bna hibs mashin hir burtagaa gol ruu yulj bna ene abgai medej bgaa ym yu ch bhgui shabar hamartai noirmog abgai shudlaaa ooriigoo mynga reklamdaad nemergui

  • Anonymous (April 20, 2017 7:17:02 pm )

    photoshopddog teneg untaahai avgai

    • neeree (April 20, 2017 9:26:00 pm )

      neeree

  • zochin (April 20, 2017 8:43:13 pm )

    Udam sudraaraa arkhichin avgai mine bitgii solior. Oyunkhorol avgaigiin egch nar bolon egchiinh ni okhin gej mergejliin arkhichid 13-r horoololiin hunsnii zah havid estoi neg nudnii bulai bolj baina. Ed nariigaa zahirch chadahgui baij yun toriin said ve. Zugeer l zailaad og hudalch avgai mine.

  • bt (April 20, 2017 8:43:45 pm )

    myy teneg abgai tenegteeeeel

  • Anonymous (April 21, 2017 1:03:27 am )

    Орхоны эхэд алтныхан ажилдаа гарч байгаа сурагтай,энд дарваан хар авгай худлаа бураад л сууж байнауу

  • irgen (April 24, 2017 12:08:07 pm )

    Давхар дээлтэй хүмүүс гээд л шүлсээ үсчүүлээд омогдоод байсан зайлуул шал өөр зүйл ярьж байсан юм байна.Зүгээр л цагаахан атаархал байсан юм дагуу даа

  • ЗОЧИН (April 24, 2017 12:13:25 pm )

    ОРХОН ГОЛ ЯАСАН БЭ? ХАМТ ЯВАХ СЭТГҮҮЛЧ СУРВАЛЖЛАГЧ ОЛДОХГҮЙ БАЙНА УУ. ГАНЦААРАА БОЛ ТА НАР ХЭН Ч БИШ ЗҮГЭЭР Л ШООВУУЧИД ШҮҮ ДЭЭ

  • сараа (April 24, 2017 11:37:06 pm )

    машины агаарын бохирдолын татварыг нэмээчээ арай дэндүү ичмээр гээч 2100 төгрөг жилд лав Старекс машин дээр төлсөн татвар нэмээд байдаг зөв зүйлийн татварыг нэмэх хэрэгтэй

antalya rent a car