Ардчиллын алтан хараацай С.Зориг агсны 55 насны ой өнөөдөр тохиож байна. Тэгвэл энэ ойтой холбогдуулан Монгол Үндэсний музейд “Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойн үзэсгэлэн” сэдэвт үзэсгэлэн зохион байгуулагдаж байна. Энэ сарын 14-ний өдрөөс 28-ныг хүртэл үргэлжлэх үзэсгэлэнд “Зориг сан”-гийн архивт хадгалагдаж буй түүхэн фото зургууд, Монголын үндэсний музейд буй С.Зориг агсны хэрэглэж байсан эд өлгийн зүйлээс 100 гаруйг түүвэрлэн нийтэд дэлгэн үзүүлж байгаа юм байна. Эрхэм та “Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойн үзэсгэлэн”-д очсноор ардчилсан хувьсгалын тэмцлийн халуун өдрүүдийг өгүүлсэн түүхэн гэрэл зургууд, МоАХ-ны ерөнхий зохицуулагч С.Зориг агсны шатар, дүүдээ бичсэн захидал, түүний өмсөж байсан хослол, цүнх зэргийг үзэж харах боломжтой юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.