Ц.Ням-Осорыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын албанд томилогдоход нь Т.Бадамжунайгийн хүн ирлээ гэх мессеж дагасан. Харин тэр өөрөө юу ч хэлээгүй. Төрийн өмчтэй холбоотой асуудлаар дуугарч суудаг болсон. Тэгвэл Ц.Ням-Осор дарга сүүлийн үед нэлээд дуугаа өндөрсгөөд ирлээ. УИХ-ын шийдвэртэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэхдээ анхаарал татсан зүйл нэлээд ярьж байна. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн талаарх УИХ-ыг тогтоолыг биелүүлэхэд хүнд болоод байгаа гэхчлэн ярьжээ. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Төрийн өмчийн эзэмшигч нь УИХ. УИХ Засгийн газарт эзэмших, ашиглах эрхийг нь Засгийн газарт олгодог. Засгийн газар нь өдөр тутмын гүйцэтгэл, үйл ажиллагаа эрхлэхийг нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт олгосон. Тэгэхээр хувь нийлүүлэгчдийн хурал хийхийн тулд хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнийг багтаасан комисс томилох эрх нь надад бий. Миний хувьд хувьцаа нийлүүлэгчдийн хуралд оролцох эрх байхгүй, харин хувь нийлүүлэгчдийн бүрэлдэхүүнийг Засгийн газраас санал ирүүлсний дагуу томилох шийдвэр гаргана. Уг нь энэ маргааныг хууль эрх зүйн асуудлыг нь шийдсэний дараа төр шат шатны ажлаа хийх ёстой байсан гэж би хувьдаа бодож байгаа юм. “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах асуудал өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн яригдсан. Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгосны дараа УИХ-ын тогтоол гарсан дараа хоёр тал хоорондын яриа хэлцэл явагдаж байна гэж би ойлгож байсан. Гэтэл хоёрдугаар сарын 28-ны өдөр Засгийн газраас дээрх гурван заалт бүхий тогтоол ирсэн. Тэр тогтоолын дагуу би шийдвэр гаргаж, хувь нийлүүлэгчийн комисс томилон хувь нийлүүлэгчдийн хурал зохион байгуулсан. Засгийн газар үүрэг, чиглэл өгсөн учраас түүнийг нь биелүүлж ажиллаж байна. Монголд нэг хууль эрх зүйн буруу тогтолцоо бий болсон байна. Монголын эрх зүйн орчныг сайжруулахгүй бол ялангуяа эдийн засгийн гэмт хэргээс болж олон залуучууд алдаа гаргаж, тэр нь аавын хаалга татах хэмжээнд хүрч байгаа байдал аль ч намын үед гарсаар ирсэн. Тиймээс аль нэг нам гэхгүйгээр эрх зүйн тогтолцоогоо сайжруулах цаг болсныг хэлмээр байгаа юм.
Би мөнгө төгрөгийн асуудалд оролцоогүй. Төрд авах тогтоолыг төрийн эрхт дээд байгууллага болох УИХ гаргасан. УИХ-ын тогтоолыг биелүүлэхгүй байхад их хүнд болж байгаа юм. УИХ-ын шийдвэрийг буруу, зөв гэдгийг дэнслэх эрх надад байхгүй. УИХ-ын тогтоол гаргасны дараа Засгийн газар үүрэг чиглэл өгсөн байхад Засгийн газар, УИХ-ын шийдвэр чинь надад хамаагүй гээд сууж байдаг төрийн албан хаагч байхгүй шүү дээ. Би бол ямар нэг мөнгө идсэн, шийдсэн асуудал байхгүй болохоор санаа зовохгүй байна. Гэхдээ энэ процесст эрх зүйн зөрчлийн актууд байна уу гэвэл байгаа. Энэ нь надаас хамааралтай бус. Түүнээс гадна 49 хувийг авах, өгөх асуудал бүтэн зургаан сарын хугацаанд үргэлжилж байхад “Монголын зэс” компани шүүхэд хандах бүрэн боломж байсан. Засгийн газрын 2016 оны тогтоолыг хүчингүй болгоход, УИХ тогтоол гаргаж байх үед ч шүүхэд хандах боломж байсан. Хэн буруутай, хэн хариуцлага хүлээх асуудлыг хууль, шүүхийн байгууллага тогтоох байх” гэж байгаа юм. Тэгэхээр Ц.Ням-Осорын тухайд хаяагаа манасан хандлагатай зүйлийг ийн ярьж байна.
Төрийн өмчтэй холбоотой ажлыг лав л 2020 он хүртэл хийхээр, албан тушаалд суусан тэрбээр энэ янзаараа том дуугараад байвал, буух хугацаа нь наашилж ч мэдэх л юм. Энэ дашрамд, Ц.Ням-Осорын намтарт анхаарал хандуулъя.
Тэр хэн бэ?
Архангай аймгийн Хотонт суманд төрсөн тэрбээр эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Эрдэнэт хотын арван жилийн дунд сургуулийг 1977 онд, Хөдөө аж ахуйн дээд сургуулийг 1982 онд, ОХУ-ын Удирдлагын академийг 1988 онд, ШУТИС-ийг 1993 онд төгссөн. Инженер эдийн засагч мэргэжилтэй. 1982-1988 онд Сэлэнгэ аймгийн “Дулаан хаан” авто завсарын газарт инженер, 1985-1990 онд Хялганатын модны үйлдвэрт ерөнхий инженер, дарга, 1990-1992 онд Хялганат хорооны АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, 1992-1995 онд “Хан Уулс” компанийн захирал, 1995-2000 онд Сэлэнгэ зочид буудлын ерөнхий захирал, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2007 онд “Хос-Эрдэнэ” ХХК-ийн захирал, “Сэлэнгэ Эрдэнэт” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, 2007-2008 онд “Орон сууц” корпорацийн ерөнхий захирал, 2009-2012 онд Жижиг дунд үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан. Мөн Хялганатын намын хорооны нарийн бичгийн дарга, Эрдэнэт хотын намын хорооны тэргүүлэгч, Хүнд үйлдвэрийн яамны болон Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн гишүүн, Монголын хөрөнгийн биржийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Өдгөө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (April 13, 2017 12:47:41 pm )
Эрдэнэтэд амьдрахаар л эрэдэнэтэд 10 жилээ төгсөж гэнэ дээ. ёстой л эзнээ хульхадсан захиалагат бичвэр байна даа.
-
Тулга (April 13, 2017 2:17:11 pm )
Трансжендер
-
irgen (April 13, 2017 2:20:42 pm )
hynii nuuts sain l geed bsan neg iim bolovsroltoi nuhu r ene albiig hashihch gej dee
-
zochin (April 13, 2017 2:49:32 pm )
Ene nyam osor gedeg estoi buuri suurgui oron garan ergej butssan hudlaa yarisan er hun gehed evgui gar bna lee MAN-d uneheer bolovson huchin dutagdaltai bugd teneg
-
Anonymous (April 13, 2017 3:04:50 pm )
Бадамжунай бол том хулгайч арга заль ихтэй хүн
-
zochin (April 13, 2017 3:34:38 pm )
iim tom hulgaichiin shavi bol oligtoi amitan bish baij MANd ner tsever hun negch baihgui yumaa
-
11254 (April 13, 2017 3:36:43 pm )
Бадамжунай бол том хулгайч арга заль ихтэй хүн Хуульчлагдсан ……ч
-
зочин (April 13, 2017 3:54:14 pm )
Өөрөө залуу байгаагүй юм шиг залуу хүмүүсийг дэмжих хүсэлгүй хуучинсаг үзэлтэн
-
Зөвцэцэг (April 13, 2017 4:25:37 pm )
Бадамунайгүй төр засаг МАН, түүний удирлага сайхан л харагдах байх. Хүний боов атгаж,амь, амьдралаа авч яваа сүүхээтэй эр дээ.Тэр эхлээд нутгийн ах гэж Н.Энхбаярийн хэцүү нэртийг атгаж, хотын Ерөнхий менежерээр томидогдож Т.Энхболдыг ашиглан Энхбаяртай хамтран газрын наймааг цэцэглүүлэн, Энхболдыгоо шороотой хутгаж,С.Баярын өмнө хойно нь гүйж итгэл олж,ХХААЯ-ны сайдад заларч баахан идэж уун АТГ-т шалгагдаж, нэг түрээвчтэй гэр бүлийн найз Ганболд,Хурц нараараа аргалуулж, сүүлд нь Элбэгдоржтой нийлж Эрдэнэтийг луйвардав даа.Одооч УИХ,ЗГ,ҮХЦ-ийн гишүүдийг Хурцаар дарамтлуулан өөрт ашигтайгаар шийвэрлүүлэхээр хөөцөлдөж байгаа нь бодит үнэн.. Бадамжунайгийн явсан газар балагтай гэж.
-
зочин (April 13, 2017 7:43:21 pm )
төрд ажиллаж байсан том гэж байгаа ажил нь хялгант хорооны засаг дарга байсан гэнэ үү боловсрол гэж өчүүхэн юм биш үү аан энэ байгууллагын үе үеийн дарга нар маш өндөр боловсролтой төрд насаараа ажиллаж байсан туршлагатай улс байсан гэж хүмүүс нь жиг жуг хийдэг гэсэн шүү кк
-
зочин (April 13, 2017 7:45:50 pm )
хялгантын модыг бужигнуулж тухайн үедээ бөөн хэл ам болж байсан гэлү ийм хүнээр төр өмчөө мануулах ч гэж
-
зочин (April 13, 2017 7:47:47 pm )
bi medehgui zasgiin gazar l shiidsen geh yum bna sh de tegeed yuu hiij suudgiin bol do
-
ИРГЭН (April 13, 2017 11:37:06 pm )
МАН-ЫНХАН ЁСТОЙ НЭГ ДУРААРАА ДУРГИЖ ДУНД ЧӨМГӨӨРӨӨ ЖИРГЭЖ ТӨР АРД ТҮМНИЙ ХӨРӨНГИЙГ ҮНЭХЭЭР НЭГ ХҮНИЙ СЭТГЭЛЭЭР ҮРЭН ТАРАН ХИЙЦ ЦАЦАХ ШИГ БОЛЖ БАЙНА ДАА.ӨӨРИЙНХ НЬ ЭСВЭЛ МАН-НАМЫН ХӨРӨНГӨ БАЙСАН БОЛ ИНГЭХ БАЙСАН УУ. ТИЙМЭЭС ЭНЭ МАН-ТАЙ АРД ТҮМЭН ЭРТХЭН ТООЦООГОО БОДОХГҮЙ БОЛ ЭНЭ МЭТЭЭР АРД ТҮМНИЙ ӨМЧ ХӨРӨНГӨӨР ТАНСАГЛААД ДУУСГАХ НЬ ЭЭ.ЯАСАН ИДЭЖ ХАНАДАГГҮЙ МАН НАМ БЭ?ХАРААЛ ИДЭЭСЭЙ. МАН-ЫГ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА.
-
Anonymous (April 14, 2017 8:06:46 am )
Энэ одоо би би гэсэн нэг палтагнуур этгээд байнаа. Эргэж хургасан хийсэн юмаа хийгээд ч байгаа юм шиг эсэргууцээд байгаа ч юм шиг юу яриад байгаа мал вэ Хоер талд ажиллахаар л ингэж мэдрэл амьтан шиг алцагнадаг юм шдээ ухаан санаа нь орж гарсан дэв дав хийсэн сонин гар байналээ.
-
Хуульч (April 14, 2017 8:47:21 am )
Ерөнхийдөө зөв. Гэхдээ хуулиндаа бус хэрэгжүүлэхдээ л байгаа. Хэн нэгнийг шүүхэд хансангүй гэх нь буруу.
-
Иргэн (April 14, 2017 11:14:02 am )
Бадамжунай гэсэн энэ нам дамнасан Хулгайг яаж хийх тактик Зохион байгуулж байдаг нам дамнасан МАФ-ын толгойлогчыг монголын хууль хяналтынхан дийлэхгvй атгадаг нь орчихсон. Vvнийг хэн дийлэх вэ? Лав АТГ,шvvх,цагдаа яаx ч vгvй бололтой.
-
ззочин (April 14, 2017 11:56:08 am )
Бадамжунайгиин хүн юм бол тиим шудрага байж чадахгүй басал төрииг самрах нэг хүн байна даа
-
иргэн (April 14, 2017 8:32:18 pm )
ЭНЭ ХҮН ХАРИН Ч ШУДАРГА АЖИЛЛАЖ БАЙНА АЖИЛ ХИЙХ ГЭХЭЭР ХОЙШ ЧАНГААДАГ АТААРХСАН САНААГАА ХОЛ ХАЯ ЭСВЭЛ НЭРЭЭ ХЭЛЭЭД ӨӨРӨӨ ХИЙХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ БИТГИЙ АТААРХ АЖЛЫГ НЬ САЙН ХИЙЛГЭ
-
ан-ЫНАХМАД (April 15, 2017 10:27:29 am )
Бадамжунай ахын боожгойг арчисны хүчинд Хурц гэгч Хошууч генералын найз болж авсан.Чи явнаа хол явна.461-д гарцаагүй. Чи ер нь “төрийн хоол” ыг нэлээд хугацаанд идэх магадлал өндөр байна.461-н асрамжинд орсон хойнооЖУнай ахаа хаяваа Тэр ах чинь тэнд ядарч магад,Нас ахиж яваа юм хөөрхий.
-
ан-ЫНАХМАД (April 15, 2017 10:29:52 am )
Бадамжунай ахын боожгойг долоосны хүчинд Хурц гэгч Хошууч генералын найз болж авсан.Чи явнаа хол явна.461-д гарцаагүй. Чи ер нь “төрийн хоол” ыг нэлээд хугацаанд идэх магадлал өндөр байна.461-н асрамжинд орсон хойнооЖУнай ахаа хаяваа Тэр ах чинь тэнд ядарч магад,Нас ахиж яваа юм хөөрхий.Одоо Генералынхыг долооно ажил их байнаа байна
-
zochin (April 16, 2017 8:29:11 am )
Aan Badamjunaitai hamt teevriin injener ediin zasag tugssim baij
21 Comments