Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн хуралдаан орой 19.30 цагаас буюу АН-ын бүлэгт 3 цагийн завсарлага өгсний дараа үргэлжилж, Монгол Улсын 2017оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4.6-д “…Хуулиар шийдвэрлэх хугацааг тусгайлан заасан асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэхэд саад болохгүй байхаар завсарлагын хугацааг тогтооно…” гэж заасныг үндэслэн Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт гурван цагийн завсарлага өгсний дараа ийнхүү хуралдаан үргэлжилсэн юм.
Тэгвэл өнөөдөр АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авах асуудлаар мэдээлэл хийж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (April 13, 2017 2:44:34 pm )
MAN nam umnu ni zalhtal zavsarlaga avdag bsan shuudee Ter byamba tsogt gedeg muuhai tsaraitai yum ungursun 4-n jilii ih hurlaar estoi neg togloson shdee Odoo ene hyanhyarvaa gej huuhen buusgii tsaraitai yumni hel am peedelzej bgaa ni unen zevuun haragdah yum
-
Дулмаа (April 13, 2017 4:30:32 pm )
АН-ын гишүүд минь та нар хэтэрхий их хар паиар цацах юм Монголын ард түмэн зөв бурууг дүгнэж чадна . Монгол улсаа нэг алхам урагш хөгжүүлэхэд оюун ухаанаа уралдуулаач бид зөв зүйлдээр чинь дэмжинэ шүүдээ. Засаг төр жаахан зөв алхам хийх гэвэл сөрөг талыг хэтэрхий бариад байна. Өөрсдөө засаг барихаар засгийн газраа огцруулсаар 4 жил болох юм Өөр нам гарвал тэнэг мангар дуудаад хэрүүл хийж сурахаар Ард түмэнд таалагдахаар бодлого шийдвэр гаргаач
2 Comments