antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 11, 2017 11 comments

Ц.ДАВААСҮРЭН: ОФФШОРЫН ЭСРЭГ ТҮР ХОРОО БАЙГУУЛЖ, ХАРИУЦЛАГЫН АСУУДЛЫГ ЯРИНА

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Т.Билэгт, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, А.Сүхбат нарын гишүүд оффшор бүсэд данстай байх асуудлыг эсэргүүцэн лобби бүлэг байгуулснаа өнөөдөр зарлалаа. Энэ талаарх хэвлэлийн хурал өнөөдөр Төрийн ордонд болсон юм. Лобби бүлгийн ач холбогдлын талаар Т.Аюурсайхан гишүүн “Оффшор бүс дэх дансуудыг шалгуулах, тэнд байгаа мөнгийг Монгол Улсад татан төвлөрүүлэх талаар манай лобби бүлэг үйл ажиллагаа явуулна. Энэ бүлэг гишүүдийн сайн дурын үндсэнд байгуулагдсан.

Үүнийгээ үр дүнд хүргэхийн тулд УИХ-д түр хороо байгуулахын төлөө явна. Эдийн засгийн хууль бус үйл ажиллагаатай тэмцэх түр хороо гэж нэрлэнэ. Түр хороог УИХ-ын тогтоолоор баталдаг учраас бид тун удахгүй тогтоолын төсөл өргөн барина. Оффшорын эсрэг тэмцэл улс төрийн намуудын нэгнээ намнах гэсэн тэмцэл болж болохгүй. Ингэх юм бол үр дүн гарахгүй. Тиймээс нам харгалзахгүй тэмцэнэ ээ. Цаашлаад улстөрчидтэй холбоотой биш бизнесийн эрүүл орчин, улстөрчдийн ёсзүйг эрүүлжүүлэх талаар ажиллана. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал оффшор бүсэд нуусан мөнгөтэй ч холбоотой” хэмээлээ.

Мөн олон улсын эдийн засагчдын гаргасан судалгаагаар оффшор бүсэд 21-32 их наяд ам.долларын хөрөнгө байгаа аж. Мөн 5-8 их наяд ам.долларын үл хөдлөх хөрөнгө нуусан байгаа бөгөөд ихэнх нь хөгжиж буй орнуудын мөнгө юм байна. Хэрвээ хөгжиж буй орнууд энэ мөнгөө оффшор бүсээс гаргаж чадвал өрөө төлөх ч боломжтой гэсэн судалгаа гаргасныг гишүүд онцолж байсан юм.

Мөн Ц.Даваасүрэн гишүүн “Гадагшаа гаргаж буй байгалийн баялгийн мөнгө Монгол Улсад бүрэн орж ирсэн бол бид эдийн засгийн хямралд орохгүй байсан юм. Оюутолгой болон Тамсагийн мөнгө Монголд орж ирэхгүй байгаа. Түр хороо байгуулсны дараа үе шаттай арга хэмжээ авна. Улсынхаа мөнгийг гадагшаа гаргаж нуугаад, идчихсэн хүмүүсийг бид яах ч үгүй л сууж байна. Таг чиг. Тиймээс цаашдаа үе шаттай олон ажил хийнэ.

Монголын байгалийн баялгийн мөнгө Монгол Улсын дансаар ордог болгоно. Нэг компани Монгол Улсын төсөвтэй тэнцэх хэмжээний баялгийг гадагшаа гаргаж байгаа атлаа төсвийн 5 хүрэхгүй хувийг л эргүүлж төлдөг. Энэ талаар ОУВС-ийн хөтөлбөрт огт дурьдаагүй байна лээ” гэв. Уг түр хороо албан ёсоор байгуулагдсаны дараа олон улс дахь оффшорын эсрэг тэмцэж буй байгууллагатай хамтран ажиллаж мэдээлэл солилцох ажлыг ч хийх юм байна. Урьдчилсан байдлаар  Швейцарын банкинд нэлээд хэдэн сая ам.доллар нуусан мэдээлэл ирсэн хэмээлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (April 11, 2017 11:20:53 pm )

    Уг нь монгол улс хамгийн үсрэнгүй хөгжинлтэй, хамгийн баян тансаг үндэстэн байх бүрэн боломжтой улс. Даан ч улс төрийн хариуцлага алга. Зориуд хариуцлагагүй болгосон. Улс төрийн хариуцлагыг сайжруулчихвал ч тун амархан хагжинө дөө. Маш сайн байна. Дандаа шудрага эх оронч гишүүд та бүхэнд амжилт. Та бүхнийг үргэлж харж явдаг шүү

  • зочин (April 12, 2017 9:50:24 am )

    Маш сайн байна Монголд бас жинхэнэ эх орончид байдаг юм байна. Та бүхнийг үргэлж харж , сонсож , дэмжиж байх болно

  • irgen (April 12, 2017 10:27:12 am )

    dabaasvren pop. sarisan baabgai shig ali niited taalagdsan asuudald l duugardag bdag.

  • шантрахгүй бол сайн (April 12, 2017 11:01:04 am )

    Зөв нам харгалзахгүй тэмцэх цаг болсон

  • хүннү (April 12, 2017 11:01:46 am )

    Та нар шиг юмнууд бархуу даа. Танай намын обшоорчид ихэнх нь гэсэн. Та нар хажууд суугаа обшороо яах вэ?

  • ZOCNIN (April 12, 2017 12:35:23 pm )

    MASNID SAIN BAINA INGEED NEG DUUGARAAD GARAAD TUMEN OLON EH ORNIIHOO TULUU ZOHILOH ZURHTEI OHID HUVGUUD BAIDAG YUM BN HARIN TUUSNTAI BAIJ SUULIIN 20 IOD JIL IDEJ UUSAN NUUSAN BAYALGIIG MAANI OLOOD AV ENE JINHENE SHUDARGA TEMTSEL YUM AMJILT HUSCH BN

  • зочин (April 12, 2017 12:57:35 pm )

    Маш зөв. Нам ялгахгүй оффшорын эсрэг тэмцэх хэрэгтэй. Одоо хариуцлага сахилга бат шударга ёс тогтоох үнэн хэрэгтэй байгаа шүү. Лоби бүлэг байгуулж тэмцэж байгаа гишүүдэд маш их талархаж байна. Эх орон ард түмнээ гэсэн манлайлагч дутагдаад байна. Хоёргүй сэтгэлээр зүтгэх хүн дутаад байна.

  • irgen (April 12, 2017 4:20:32 pm )

    Зөв та нарийг уриалаад тэмцвэл ард түмэн дэмжинэ.Хожимийн өдөр хийсэн үйл чинь монгол улсад гавьяатай гэж дурсагдана.Хийж байгаа зүйлээ төгс хийж дуусгаарай амжилт хүсэе ?

  • Anonymous (April 12, 2017 6:22:32 pm )

    Энэ УИХ-д Аюурсайхан Даваасүрэн Базарсэд ХЗБХ дарга нар шудрага залуус та нарыг бид дэмжиж байна сайн ажил амжилт хүсье

  • зөв (April 12, 2017 8:24:00 pm )

    зөв маш зөв монголд цаазийн ял сэргээх хэрэгтэй ийм юмнуудаас 2,3ийг устагхад л маш зөв замдаа орно доо идэддэг цусалдагууд цөөрөх нь хурдан бол вуу Хажуу хөршүүд яаж байна сайхан байна шүү

  • ЗОЧИН (April 12, 2017 8:33:06 pm )

    ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛИЙН ОФФШОРЧИДТОЙ ТЭМЦЭЖ ЭХЛЭХ ЦАГ ИРСЭН

antalya rent a car