antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 12, 2012 1 comment

Тархины тураал ба Мэдээллийн дажин

нийтлэсэн Admin

Өөрийн Засгийн газартай, өөрийн гэсэн цагдаатай, өөрийн гэсэн газар нутагтай, хил хязгаартай, өөрийн гэсэн цэрэг, армитай байгаа үндэстэнг тусгаар тогтносон улс хэмээн боддог нэгэн хуучирсан ойлголт байна. Хуучирсан гэж хэлэхийн учир нь өнөө цагт газар нутаг руу нь өнгөлзөх дайсан гэж үндсэндээ алга болж. Үндсэндээ гэж тодотгохын учир нь зарим нэг газар нутгийн будилаан, маргааныг эс оролцуулбал улс орнуудын харилцаанд бусдын нутгийг өөрийн болгох эрмэлзэл дэлхийн үзэгдэл болохын хувьд устаж байна.

Америкийн эрдэмттэй хийсэн нэгэн уулзалт дээр манай нэгэн сэтгүүлч Монгол улс Америкийн 51 дэх штат болох арга байна уу гэж асууж билээ. Арга ядсан л асуулт байсан байх. Бас ч үгүй энэ асуултын цаана Орос, Хятадаас эмээж тусгаар тогтнолоо Америкт даатгах санаа байсан байж магадгүй. Гэвч манай сэтгүүлчийн асуултад “Америк бусдыг өөртөө нэгтгэдэг империалист бодлогоос татгалзаад зуун жил болж байна. Монголчууд жаахан хоцорчээ” гэсэн хариуг өгч билээ. Энэ хариултанд нэг үнэн, нэг худал зүйл байсан шиг санагддаг юм. Үнэн юм нь Монголчуудын тусгаар тогтнолын асуудал бол монголчуудын л хэрэг гэсэн санаа байв. Худал юм нь АНУ империалист бодлогоос татгалзсан гэсэн асуудал байлаа.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Генри Киссенжер “Газрын тосыг хянавал улс орныг нь хяналаа гэсэн үг. Хүнсийг хянавал хүн ардыг нь хяналаа гэсэн үг” гэж хэлсэн байдаг. Америкийн гадаад бодлого яг л энэ үгийг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байгаагаараа империалист шинжтэй хэвээрээ байгаа юм. Улс орныг хяналтандаа оруулахын тулд “тархи базах” мэдээллийн дажинг Америкууд хийж байна.
……

Мэдээллийн дажин гэдэг ойлголт нь анхнаасаа мэдээллийн технологи дээр үндэслэн бусдыг эрхшээлдээ оруулах гэсэн Америк үзэл баримтлал юм. Өрөөсгөл, нэг талын мэдээллээр тархи угааж бусдыг эрхшээлдээ оруулах үйлдлээрээ энэхүү ойлголт нь сэтгэл зүйн дайн гэсэн шинжлэх ухааны ойлголттой тун ижил юм. Монголчууд бид энэхүү дайны хөлд үрэгдэж байгаа талаар жишээ хайж хол явах хэрэггүй санагдаж байна.

…….

Барууныхан Орос, Хятад дээгүүр даваад биднийг эзлэхгүй. Харин оюун санааг нь өөрсдийн болгох тэмцэл өнгөрсөн 20 жил хийсэн. Тэр нь амжилттай байгаа. Амжилтын үндэс нь либераль үзэл суртлыг нэвтрүүлсэн явдал юм. Байн байсаар төр ерөөсөө хэрэггүй гэх либертарь үзлийг номлогчид бий болсон нь юутай харамсалтай вэ.

Өнөөдөр ч тархи угаах явдал хүчтэй байгаа бөгөөд Монголд Америкийн империалист эрх ашгийг өөрсдөө ч ухаарахгүй хамгаалан тэмцэх нам, олон нийтийн байгууллагууд олноор бий болчихоод байгааг хэрхэн яаж нууж болох билээ дээ.
……..
Өнөөдөр Монголд 100 орчим телевиз эфирт нэвтрүүлгээ цацаж байна. Үүнээс улс орон даяар нэвтрүүлгээ цацдаг нь 20 орчим байна. Гол гол сонин, хэвлэл, телевизүүд хувь хүний эзэмшилд байдаг. Тэд өөр хоорондын жижигхэн тулаанд, томдоо л сонгуульд өөртөө түүнийгээ ашиглахаас цаашгүй. Дээр нь гадаадын хэд хэдэн суваг ямар ч хяналтгүйгээр “тархи угаах” эрх авсан байдаг.

………

Монголын нийгмийн өнөөгийн нөхцөл байдлыг Японы монгол судлаач Кимура Аяака “ монголчуудыг харахаар юмыг зөвхөн хэлбэрдээд л агуулгыг орхисон шиг бодогдож санаа зовоох юм. …Ном уншихгүй, унших ном ч байхгүй. Мэдлэг нь өөрөө олж авсан биш. Дандаа бусдаас л хуулсан байдаг. Ижилхэн санаа бодолтой нэг түвшний хүмүүс цуглаж ярилцлаа ч хөгжиж дэвжихэд ямар ч нэмэргүй. Телевиз, радио, хэвлэл гэхэд бас л ижилхэн ухаантай ижилхэн түвшний хүмүүс бичиж, ярьж, нэвтрүүлж байгаа учраас ялгаагүй түрүүчийн л цуглаад ярьсны үргэлжлэл. Тархины тураал.” гэж тодорхойлжээ. (“Эрдэнийн эрих”, 2010, 33,34) Япон хүн гэхэд монголчуудын үнэн төрх байдлыг дэндүү шулуухан хэлж дээ.

………

Оюун санааны тусгаар тогтнолоо алдчихаад өөр ямар тусгаар тогтнол ярих болж байна даа, бидний монголчууд.

Мэндсайханы Энхсайхан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (February 13, 2012 9:17:07 am )

    chinii yrij baigaachin busadtaigaa yg adilhan ymarch ahits debshilgui hii hooson hereggui zuil.iim bna gedgiig bugd medej bna yrij bna harin ingej uurchlii gedeg hun negch baihgui zugeerl medemhiiregchid temtsegch shuumjlegch soliotoi amitadl ih bna.bugd adilhan ymarch debshilgui

antalya rent a car