antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 12, 2012 25 comments

ДААНЧ ДЭЭ, ДАГBАДОРЖ ОО

нийтлэсэн Admin

Мэргэжлийн сvмогийн 68 дахь их аварга, нэгэн цагт дэлхийн сонорыг дэлдийлгэж, дээлтэй Монголын бахархал,

омогшил болж явсан Асашёорюv буюу Д.Дагвадорж маань Хєвсгєл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат улсын арслан Х.Мєнхбаатарын толгой руу яах аргагvй л хvйтэн мэс хvргэсэн болж таараад байна. Энэ мэдээлэл лхагва гаригийн “Єглєєний сонин”-д анх гарахад нь “Баримт, нотолгоогvй мэдээллийг арай л хамаагvй цацаж байна даа” хэмээн дотор сэтгэлдээ хvндэлж явдаг их аваргаа ємєєрєн бодож билээ. Тэгсэн чинь Хан-Уул дvvргийн цагдаагийн хэлтэст эхлэн шалгагдсан энэ хэрэг яах аргагvй vнэн болох нь “Єглєєний сонин”-ы єчигдрийн дугаарт гарсан мэдэгдлээр нотлогдлоо. Хан-Уул дvvргийн цагдаагийн хэлтсийн удирдлагууд тэрхvv ноцтой хэргийг нам дарсан нь ч илчлэгдэж байгаа юм. Нэр алдартай хэн нэгний хийсэн бусармаг, ноцтой хэрэг тэгсгээд нам дарагддагийн томхон нотолгоо нь их аваргын энэхvv танхайрал яах аргагvй мєн.

Хэзээнээсээ нvvдлийн мал аж ахуй эрхлэн хэдэн зуунаар амьдраад ирсэн Монгол зон эрдэнэт хvний тэргvvн рvv хутга далайх нь битгий хэл таван хошуу мал сvргийнхээ толгой руу хутга чиглvvлэхийг хам-гаас их цээрлэж “арван хар нvгэл”-тэй зvйрлэж ирсэн тvvхтэй. Тэгвэл Монгол тvмний хамгаас эрхэмлэн дээ-дэлж “босоо цагаан хийморь” сvлдэнд нь залбирч явдаг хvчит бєхчvvд маань сархдад самуурч, ухаанаа алдтал наргицгаасны эцэст гайгvй сайн гєвшилцєж хэзээний омголон зантай их аварга Д.Дагвадорж нан-чилдааныг зогсоох санаатай дунд нь зохицуулж байсан улсын арслангийн тэргvvнд мэс хvргэжээ янз нь. Энэ єдрийг хvртэл их аваргын талаархи элдэв хэл амыг чихнийхээ хажуугаар єнгєрvvлж “Иртэй, бяртай, аатай, омогтой жинхэнэ монгол эр хvн. Ямар ч байсан Д.Дагвадорж бол олон заяахгvй онцгой нэгэн” гэж дотор сэт-гэлдээ vргэлж тvvнийг ємєєрєн бодож хир халдаалгvй явсаар ирсэн.

Японы мэргэжлийн сvмогийн дээд зиндаанд 25 тvрvvлсэн амжилтаараа бvх цаг vеийн гуравдугаарт эрэмбэлэгдэж байсан их аварга Д.Дагвадорж 2010 оны хоёрдугаар сарын 4-нд гэнэтхэн мэдэгдэл хийж “Би энэ ертєнцєд болж бvтэхгvй олон юм хийж тєвєг учруулж байсан. Одоо миний санаа амарлаа” хэмээгээд сvмогоос зодог тайлахад хоолой гашуу оргиж, самсаа шархирч билээ. Сvvлд сонсох нь ээ урьд єдєр нь Токиогийн тєв дунд орших Юракучо дvvргийн нэгэн ресторанд хооллож суухдаа Монголыг Хятадын нэгэн муж хэмээн доромжилсон Японыг нам цохин унагаж монгол эр хvний ид хавыг гайхуулсан юм билээ. Тэр vед ч “Болж муу самуурайн vлдэгдэл. Хубилай хааны маань цэргvvд гурвантаа довтлон очиход далайн их давалгаа та нарт тус болоогvй бол монгол морины туурай тамгалах байсан даа наад муу жижигхэн арлыг чинь” хэмээн бодож их аваргынхаа ааг омог, хvч чадлаар омогшиж л байв. Бvр сvvлд манай нэгэн хvчит зааны эзэмшлийн ресторанд бєхчvvд наргиж суутал Д.Дагвадорж аварга гаднаас ороод ирж.

Тэгмэгц Улсын харцага Ц.Бэгзсvрэн ихэд танимхайрч “Єє миний дvv нааш ир. Дээшээ суу” гээд сvрхий хєл болж. Харин ааг омог нь бэлхэн явдаг их аварга маань ємнє нь хvмvvс рvv буудаж тавьтаргvй авирлаж явсан Ц.Бэгзсvрэн харцгыг “Чи муу хэдийдээ миний ах болчихсон юм бэ” гэнгvvтээ ганцхан цохиод унагачихсан гэдэг. Тэр хэл ам дэгдэх vед бас л их аваргыг ємгєєлєн “Микро автобус дvvрэн хvмvvс рvv буудан танхайрч байсан овилгогvй нєхєрт ганц сайн ухамсрын шанаа єгч дээ. Болж муу золигийг” хэмээн бодож байж билээ.
Харин энэ удаад Д.Дагвадоржийн хvйтэн мэс барин адилхан бєх нэгнийхээ тэргvvнд хvрсэн “арван хар нvгэл”-тэй vйлдлийг нь яагаад ч уучилж чадахгvй нь ээ.
Монгол хvн идэшний хонио гаргахдаа ч ирт мэсээ ихэд болгоомжтой хэрэглэж халуун хошуут малаа зовоохгvйг боддог. Хэдхэн жилийн ємнє мал муулна гэдэг нэлээн гайгvй цєс зоригтой залуучуудын хийдэг ажил байсансан. Одоо бол нийгэм цаг vеэ дагаад монгол хvний ёс жудаг, нинжин сэтгэл гайхаж дуу алдмаар, жигшиж зэвvvцмээр муухай алдарчээ. Хєдєєгvvр хэсэг бvлгээрээ хvний нvд харуулдан хулмас хийн явж халуун хошуут малыг бэлчээр дээр нь хэдэн арваар нь алж хяддаг хулгайч нар голдуу малын хоолойг хэрчин бузар хэргээ vйлддэг гэнэ билээ. Тэднийг монгол хvн гэх vv хоёр хєлтэй араатан, улаан нvдэлсэн чєтгєрvvд гэх vv. Тиймэрхvv шийдчихсэн бузар амьтдын хоёр гарыг тасалбал зохилтой.
Єнєєдрийг хvртэл бахархан дээдэлж, Монгол эр хvний дээд хэмээн бодож явсан их аварга Д.Дагвадорж даанч муухай хэрэг хийжээ. Яаж ч бодсон хvний тэргvvн рvv хутга бариад далайж байгаа хvнийг уучлан хэлтрvvлэх арга байхгvй. “Шууд” сайтад єєрийнх нь тайлбарласнаар “Цагаан сар болох гэж байхад ийм муухай бэлгэ дэмбэрэлгvй юм яриад яах вэ” гэж бодож байсансан. Харин одоо бол “Цагаан сар болох гэж байхад их аварга хvн байж адилхан бєх нэгнийхээ тэргvvн рvv хvйтэн мэс далайж байх даа ч яах вэ дээ” гэхээс єєр vг алга даа.
Эцэст нь энэхvv мэдээллийн vнэн худлыг нь тодруулахаар Улсын арслан Х.Мєнхбаатарын 9919-тэй дугаар руу залгавал тєрсєн ах Х.Мєнхжаргал нь авч байна. Тэр “Нийслэл хvрээ”-ний 100 жилийн ойд зориулсан хvчит бєхийн барилдаан дээр байгаа бололтой.
-Байна уу. Х.Мєнхбаатар арслан мєн vv?
-Биш ээ, би тєрсєн ах нь байна.
-Арслантай ямар утсаар холбогдох вэ?
-8888-тай утсаар нь залгаад vз. Гэхдээ одоо Монголд байхгvй шvv дээ. Уржигдар тэмцээнд оролцох гээд Австри улс руу явчихсан.
-Єєрєєс тань нэг зvйл тодруулаадахъя. Их аварга Д.Дагвадорж танай дvv хоёрын хооронд чухам юу болсон юм бэ. “Єглєєний сонин” дээр гараад байгаа зvйл vнэн юм уу?
-Гадуур тийм юм яригдаад л байгаа гэсэн. Би сайн мэдэхгvй. Сvртэй юм болоогvй байлгvй дээ. Тиймэрхvv юм болсон бол єнєєдєр гадаадад барилдаад явахгvй биз дээ.
-Тэр мэдээллийг бичсэн сониныхон єєрсдєдєє их итгэлтэй байгааг та юу гэж бодож байна?
-Би мэдэхгvй гэж хэлээд байна шvv дээ. Єєрсдєєс нь асуу мэдэв vv.
Дараа нь Улсын арслангийн 8888-тай утас руу залгавал vнэхээр гадаадад яваагаар идэвхжvvлсэн байлаа. Ямар ч гэсэн байдал нэг иймэрхvv л байна.
“Нэр хугарахаар яс хугар”, “Сайн нэрийг хvсэвч эс олдоно, Муу нэрийг хусавч vл арилна” гэсэн ухаант ардынхаа онч мэргэн vгийг Д.Дагвадорж аварга та хойш хойшдоо сайтар эргэцvvлэн тунгааж явбал єєрт тань л хэрэг болно доо. Их аварга маань даанч дээ, арай ч ийм муухай хэрэг тариагvй л байгаасай.

ARDCHILAL


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Anonymous (February 12, 2012 1:04:33 pm )

    tiim shyy

  • Anonymous (February 12, 2012 1:16:59 pm )

    davarsan tenegvvdiig shorond garihluulaad uguusui

  • Anonymous (February 12, 2012 1:58:43 pm )

    davgaa pizdag alah heregtei chadahgui bol bi alaad ogii muu sheesiig

  • Anonymous (February 12, 2012 2:44:23 pm )

    halhaiin atman gej baidaggui shuu

  • Anonymous (February 12, 2012 3:38:08 pm )

    alaad ug davgaa avargaa .daraan ehneree soloi .amjilt.

  • Anonymous (February 12, 2012 4:33:49 pm )

    dagvaa gedeg bandi odoo uuriiguu yu geed bodchihson hoshnogo ve boov huhuhgui oird alga bolchihson yum muu lalar haanaas olj boovoo huhuulie da baiz,,,,,,

  • Anonymous (February 12, 2012 5:19:13 pm )

    dandaa hun zodoj nudej tanhairch yavnaa chi icheechee davgaa!chinii avarga chin tendeel bdin bgaz teglee gd ingej balmad bj bolkuishd za yahav mongotei bj bnoo ydarsan hedige buu zovooldoo,surgaar bol chi ihl hund tanhairch arhi dars hetruulj huhen ntr avdag ged bgaz,shan tomorhimaa chi ?

  • Anonymous (February 12, 2012 5:52:28 pm )

    davgaa muu teneg boxuudiig zodood bai odoo er xun shig xun oldoxoo bsan tsag yum l bol tsagdaa gej orilood odoonii bandi nar xudlaa tomrood bxaas chadax yumgui golognuud avarga zodoon xiisen l bna yum surtei yum be ta nar xuntei muuddagui yu

  • Anonymous (February 12, 2012 5:55:36 pm )

    xexe udaxgui ene odoogiin zaluuchuud zodoldox gej maajiltsadag bolox bx aa yag l xuuxnuud shig bandi nar mongoloor duuren bna er xun chin zodoldoj bj er xun boldogiin avargiin zov ooo

  • Anonymous (February 12, 2012 5:57:43 pm )

    avargaa ene ix xurald sumogiin neg buduun box bna aa teriig neg nam shaagaad ogooch japan yavuulna geed 4 n jil xulxidalaaa

  • Anonymous (February 12, 2012 7:05:30 pm )

    surtei yum boloogui ,

  • Anonymous (February 12, 2012 7:13:15 pm )

    hytag bariagui bailgui dee .dyrgui hyrgesen garuudiig tsohin zov .nam tsohilsan gai boldog umda zohitsuulaad baihad bolondoo

  • Anonymous (February 12, 2012 7:15:58 pm )

    Dawgaa awarga neg bohiin ger buliin hunii torson odort sanamsargui orood yawchih gene dee tegeed nogoo hed nb awarga irlee ta ene torson odriin tortiig hondono uu gesen yum bh a tegtel awarga tortnoos atgaj awaad nogoo bohiin pidjakt nb arichihsan gene de hoo ….

  • Anonymous (February 12, 2012 7:40:43 pm )

    dagbadorj hun alj baij l shorond oroh geed bna uu daa. ug ni chamd hairtai ard tumen bgaa shuu gehdee chi uuruu jaahan bodoltoi yabahgui bol aaaaaaaaaaaaan

  • Anonymous (February 12, 2012 8:08:46 pm )

    XUTGA DAVGAA..

  • Anonymous (February 12, 2012 8:36:07 pm )

    zob sh de mongolin heden shaldan bandi naraas l deer huuhnuudinhe al bogst yrisan amitad l bhin bna le ter zaazuurin erhem adminaas abahuulaad

  • Anonymous (February 12, 2012 9:52:59 pm )

    ene medeelel chin hudlaa geed zarlasanshde teneg maluud hudlaa shaagaa bhiin

  • Anonymous (February 12, 2012 10:12:16 pm )

    tolgoi uruugaa hutagluulsan um bol yaj temtseend yavah ve dee

  • Anonymous (February 12, 2012 10:39:31 pm )

    Dagwa bandi boloogui bn da bas setguulch nar oroi arhi uuj suuhdaa sonsson how jiwee ugluu n ajil deree ireed bichih yumda

  • Anonymous (February 13, 2012 10:21:11 am )

    er hun chin nudargaaraa zodolddog busuu… huiten mes barina gedegchin hulchgar er hunii zan biz dee…Dawgaa aisiin bh daa,…ene ortei medeelel bhaa ih baga hemjeegeer…

  • Anonymous (February 13, 2012 12:33:58 pm )

    zuv zuv uuriiguu ih yumand bodsn yumnuudiig sn zodood ug

  • Anonymous (February 13, 2012 4:34:51 pm )

    ene hudlaa bhaaa.ter tegej gene ene ingej gene gesen yum mongoloor l neg bna zvgeer.araas ni huutsulduud l tiim v iim v geed yah ve de.nuguu hvmvvs ni vgvi geed bhad odoo nehel dagal bolood yah yum tsus.yund heregtei yum yu nemegdeh yum yu hasagdah yum.

  • Anonymous (February 13, 2012 7:23:28 pm )

    sha sha ene bichsen ni yu ym be bh l zuil sh de hogiin huuhen shig ymnuud l daraa ni asuudal uusgel ter dor ni shiidej chadadgui bhdaa.bi shnaar bodoj bailaach geh shig chi yu bicheed bgaan.lag huniig shuumjlegch aan ah aimar aan.chi shaa za oor ym bich muudadgui gar zoruuldgui er bdiimuu. chi gomo yu te. neeh het tuilshraad muu bolgoh geed ydtsiin hoorhon gemgui muulj bicheel tegsnee oor neg sonin tegj baina lee geel ooroo harsan ymaa bichldee lalraa al mini

  • Anonymous (February 13, 2012 9:42:25 pm )

    ene ikh yum duulganaa harj l baigaarai.

  • Anonymous (February 28, 2012 2:29:24 pm )

    myy banid

antalya rent a car