antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 11, 2012 1 comment

Ким Чен Уныг Бээжинд хөнөөсөн гэнэ үү?

нийтлэсэн Admin

Умард Солонгосын шинэ удирдагч Ким Чен Уныг Бээжинд нууцаар айлчилж байхад нь хөнөөсөн гэсэн мэдээ Хятадад “Twitter”-ээр цацагдсаны дараа АНУ-ын Тагнуулын ерөнхий газрын өндөр албан тушаалтан түүнийг нас барсныг нотлох баримт байхгүй гэж мэдэгдсэн байна.

“Twitter”-ээр цацагдсан дээрх мэдээллийг АНУ-ын тагнуулын ажилтнууд долоо хоногийн өмнөөс эхлэн нягтлан шинжилж байгаа аж. АНУ-ын тагнуулын нэгэн ажилтан “Дэлхийн хамгийн хаалттай энэ нийгэмд 100 хувь үнэн зүйл гэж байхгүй. Ким Чен Ун нас барсныг нотлох баримт бидэнд байхгүй. Тиймээс бид түүнийг нас барсан гэдэгт итгэхгүй байна” гэжээ. Дээрх учир битүүлэг мэдээллийн талаар шинжээчид Умард Солонгосыг өдөөн хатгаж, Өмнөд Солонгосын эдийн засгийг тогтворгүй болгох санаатай оролдлого гэж эхний таамгаа дэвшүүлсэн байна. Умард Солонгосын удирдагч агсан Ким Чен Ир өнгөрсөн арванхоёрдугаар сард зүрхний шигдээсээр нас барсны дараа түүний бага хүү Ким Чен Уныг түүний залгамжлагчаар нэрлэсэн билээ. Дээрх мэдээллийн талаар Хятад болон Өмнөд Солонгосын “Yonhap” мэдээллийн агентлаг ямар ч мэдэгдэл хийгээгүй байна.

Н.Энх

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (February 12, 2012 8:20:41 pm )

    uhsen ni unen bol D.P.R.K chuud toriin ergelt hiij tsergiin hucheer zasgiin erhiig avah heregtei,

antalya rent a car