Энэ өдрөөс долоо хоногийн өмнө л хоёр нялх үртэйгээ вокзал дээр хоног төөрүүлж явсан Г.Цагаандарь хэмээх 23-хан насандаа хүнд бэрхийг туулж яваа бүсгүйн талаарх мэдээ олон түмний сэтгэлийг өвтгөж байсан. Ханилж суусан хань нь бөөрний өвчтэйг нь дуулмагцаа эмнэлэгт хэвтэж байх хойгуур нь гэрээ ачаад хэдэн хувцасыг нь торонд хийж гэрийнхээ буурин дээр үлдээгээд явсан гэх сэртхийлгэм яриа сайхан сэтгэлт ард түмнийг нэгтгэхэд хүрэв. Залуу бүсгүйн тухай мэдээ сошиалаар цацагдаж эхэлсэн даруйд “Улаанбаатар Мед” нэгдсэн эмнэлэг, “Хүүхдийн төв сувилал”, ” Өнөрбүл хүүхдийн цэцэрлэг” гэх зэрэг албан байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн тусалж дэмжин хандивын аян өрнүүлсэн бөгөөд долоо хоногийн дотор 14,672,567 төгрөг цугласан гэсэн сайхан мэдээтэй байгаа юм. Мөн бүсгүйн өвчин 100% эмчлэгдэх бүрэн боломжтой гэдгийг дуулаад хүмүүс нэр шигээ сайхан буянтай охин юмаа гэцгээж байв. Хандивын аяныг зохион байгуулж байгаа “Итгэл сэтгэлийн гүүр” сангийн хамт олон газар авч байшин барих шийдвэр дээр тогтоод байгаа бөгөөд цаашлаад барилгын компаниуд холбогдож сайхан сэтгэлийн гараа сунгавал бүсгүйг хоёр нялх үрийнх нь хамт байранд оруулчих юмсан гэсэн сэтгэл өвөртөлж явна. Ямартайч ард түмнийхээ ачаар дахин амьдрах итгэлээ олж авсан залуу бүсгүй өөрөө ч их өөдрөг үзэлтэй нэгэн бөгөөд “Би нөхөртөө хар буруу санадаггүй ээ хоёр хүүхэдтэйгээ өвчнөө эдгээгээд ажил хийж сайхан амьдарнаа” гэж итгэл дүүрэн хэлэх залуу хүний цог золбоо байгаад олон хүн баярлаж сууна.
Эх сурвалж:Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 05, 2017 2:04:59 pm )
Олны хүч оломгүй далай гэдэг. Сайхан сэтгэлийн хүчээр атга шороог ч уул болгож чаддаг монгол хүний сэтгэл ямар агуу вэ. Ямартай ч өвчнөө эдгээсэн дүүдээ амжилт хүсээд, цаашид туулах зам нь дардан байгаасай гэж ерөөе.
-
zochin (April 05, 2017 2:20:07 pm )
Yutai ch saihan medee bna. Yadarch yavaa negendee tuslah saihan setgel mongolchuudad bii. yalanguya iim humuust tusaldag Itgel setgeliin guur gej ih bayantai TBB bii bolsond bayartai bna. Gehdee end orhij bolohgui neg sedev bna. Ehneree ovchtei gedgiig medeed 2-iin 2 nyalh uree hayad, bur oron geree achaad suulee havchin zugtdag archaagui muusain eriin orontsguudiig zugeer orhichihmoorgui bna. boldog bol zaschihiimsan
-
Anonymous (April 05, 2017 2:22:09 pm )
Хүн сэтгэл сайтай байхад юм бүхэн өөдөө дээшээ байдаг. Бид нар амьдралыг өөдрөг харж ядарсан нэгэнд нь тус дэм болж явбал болохгүй зүйл гэж байхгүй. Та бүхэндээ баярлалаа.
-
Bi (April 05, 2017 3:02:03 pm )
-
Bi (April 05, 2017 3:04:17 pm )
Minii mongolchuud iim l saihan shu.
-
Zochin (April 05, 2017 3:58:32 pm )
Bairtai bolchihoor teneg nohor chin idwel bitgii l huleej awaarai da . Udarch ywahad chin 2 yrtei chin hayag ywsan mal shu.Ard tymnii setgeleer bodson bairandaa tiim muuhai humuusiig bitgii oruulairA
-
би (April 05, 2017 4:06:07 pm )
олны хүч оломгүй далай гэдэг. монголчууд бид ядарсан нэгэндээ дэмжиж тусалж байдаг ард түмэн шүү дээ
энэ бүсгүй болон хоёр хүүхдийн амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. -
зззозочинчиночинззозочинзочинчинозочинчин зочиночинзочинзочизочиннзззочиночиночинЗочин (April 05, 2017 4:23:06 pm )
Ашгүйдээ туг ч барина тугал ч хариулна гэж үг байдагдаа барилгын энэ олон кампани байна ганц өрөө байр өгөх буянтан байж л таараа төр засаг чгэсэн жаахан дэмжиж болно шүү дээ хоёр охины чинь заяа буян дэлгэрч явагдээ
-
Anonymous (April 05, 2017 4:40:02 pm )
Bayarllaa saihan setgelr ard tvmen mini.
-
zozin (April 05, 2017 5:09:24 pm )
Bayr xvrgey
-
zochin (April 05, 2017 5:25:34 pm )
Saihan setgeltei eleg negt mongolchuud min. Zowoh tsagt chanaraa taniulsan hvnd harin nvvr ugch boldgvim shvv. Yaj amidardgiig haruulaad ug
-
Zochin (April 05, 2017 9:07:34 pm )
Mini mongolin ard tumen mundg shte bugd l shn setgeltei ard tumen shv handiwa vrgeljluulj baghan mt2.tai neg oroo bair bwal uulni deer ym bgan eemgtei hun bolson hoino ihl hetsu shte shn amidrah gd ger orontoi bolhd saar neg ymnud sadaa bolno 2xoorxn vriig ni bodood 1oroo bairand l oruulh heregtei ym bgn ene bol mini bodol ard tumen maani iim shn setgel garagj bhd ene tor zasag ded humuus ariltsan dotortoi omhiirson muu golognuud orsdoool idej uuj bguul hamaagui said darga nar ichdg bolosoi tgd bas sehten humuus ged bgm shv
-
Zochin (April 05, 2017 9:43:27 pm )
тэр нөхөрийн царайг ард түмэнд харуулж охид
-
Амьдрал сайхан (April 05, 2017 10:59:46 pm )
Сайхан мэдээ байна аа Сайхан үйлс бүхэн дэлгэрэх болтугай
-
Zochin (April 06, 2017 7:44:24 am )
Oroh orontoi bolchhvol 2 ohinoo sahan avaad yvchih emegtei bnaa. Az jargal huseye
-
Батмөнх (April 06, 2017 9:50:12 am )
Нөхөр нь удахгүй хүрч ирээд хайртай гэж хулхидаадл мөнгө,барьж өгсөн байрыг нь зарж үрээд энэ хүүхнийг хүүхэдтэй нь дахиад л гудманд гаргана.Ийм л хувь заяа хүлээж байна даа хөөрхийг эмэгтэй хүн гэнэн итгэмтгий шүү
-
НБ (April 06, 2017 10:33:17 am )
Сайн санааны үзүүрт шар тос гэж. Гялалзаж яаарай бүсгүй минь.
-
zochin (April 06, 2017 1:40:23 pm )
saihan medee bna. manai mongolchuud iim mundag ard tvmen. tvrgen edgeed saihan amidraarai. az jargal hvsie
-
м (April 08, 2017 2:17:59 am )
Нѳгѳѳ хар юм нь уйлж дуулж ирээд дахиад жирэмсэн болоод орон гэрээ алдах вий дээ.
-
м (April 08, 2017 2:20:33 am )
Энэ эмэгтэйг ѳрхийн эмнэлэг энэ тэр байдаг бол жирэмснээс хамгаалах юм хийж ѳгмѳѳр юм. Хурдан гэр оронтой болоосой доо.
20 Comments