antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 3, 2017 Comments are off

Ой хээрийн түймрээс сэрэмжлэхтүн

нийтлэсэн Admin

Хаврын хуурайшилтын үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгааг Онцгой байдлын Ерөнхий Газраас анхааруулж байна.Ялангуяа иргэд хашааны өнжмөл өвсөө шатаах, цогтой үнс нурмаа ил задгай асгах, ой, хээрт гал түлж бүрэн унтраахгүй орхих зэрэг нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байна.Он гарсаар өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 10 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ.

Улаанбаатарт:Тухайлбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Кувейтын аманд хээрийн түймэр гарсан тухай мэдээллээр /2017.04.01/ дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 албан хаагч, Богд уулын дархан цаазат газрын 7 ажилтан, нийт 33 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллан бүрэн унтраажээ. Түймэрт өртсөн газрыг Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын албаны  байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Түймэрт нийт 60 орчим га талбай өртсөн.

Орон нутагт:Төв аймгийн Баянцогт суманд /2017.03.31/ ой, хээрийн түймэр гарч аймгийн Онцгой байдлын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж түймрийг   2017.04.01-ний өдөр  бүрэн унтраасан.Булган аймгийн Сэлэнгэ суманд хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар /2017.03.31/ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран нийт 52 хүн ажиллаж  2017.04.01-ний өдөр бүрэн унтраасан.Сүхбаатар аймгийн  Сүхбаатар суманд хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар /2017.04.01/ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэд, “Цайрт минерал” ХХК-ийн ажилтнууд нийт 30 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг цагт бүрэн унтраасан.Дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Сүмбэр суманд айлын өвөлжөө шатсанаас, айлын гадаа ил задгай асгасан цогтой үнс нурамнаас үүдэн хоёр ч удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна. Төв аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран шуурхай  ажиллаж, түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна.Тиймээс иргнд тх бүхнийг сонор сэрэмжтэй байж ил гал алдахаас болгоомжлохыг анхааруулж байна.

ЭХ СУРВАЛЖ:ШУУРХАЙ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car