antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 3, 2017 25 comments

С.Баярцогтод бүр баяртай гэж хэлье!

нийтлэсэн Admin

Гишүүн асан С.Баярцогт АН-ын дотоод сонгуульд хууль бусаар хүч үзжээ. Уг нь түүнийг нэр  дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасахдаа  “Үндсэн дүрэм зөрчсөн талаар маргаан үүссэн” хэмээн намынхан нь тайлбарласан байсан. Гэвч тэрбээр Сэлэнгийн АН-ыхандаа нөлөөлж байгаад, нэрээ хасуулалгүйгээр өрсөлдсөн байна. Нэрээ хасуулахгүй байж чадаж буй хүнд ялалт байгуулах ч, амархан байх л даа. Ямартай ч ҮБХ-ны гишүүн болжээ.

Уг нь С.Баярцогтын тухайд тэр Америк руу явдаг жишгээрээ явбал бараг таарна. Ер нь улстөргүй л бол амьдрал нь дуусчих гээд байгаа аятай байхаа болимоор юм.

Ядаж байхад  Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны тэргүүн З.Туяацэцэг “С.Баярцогтын оффшор данстай болох нь нотлогдсон есөн баримт илэрсэн. Одоогоор нягталж байна. Сайтар шалгасныхаа дараа бид дахин мэдээлэх болно. УИХ-ын Тамгын газар С.Баярцогтод ёс зүйн хариуцлага тооцсон тул дахин хариуцлага хүлээлгэх боломжгүй” гэсэн хариу өгсөн. Тиймээс өнгөрсөн онд Швейцарийн прокурорын байгууллагад хандаж, энэ оны зургадугаар сарын 27-ноос С.Баярцогтыг мөнгө угаасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн” гэж хэвлэлийнхэнд дуулгасан нь бүр нэрмээс болсон доо.  Мөн  Засгийн газрын хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ын дарга асан С.Баярцогт Швейцарийн “Кредит Суис” банканд 9.2 сая ам.доллар хадгалуулсан баримт ирсэн байна.  2009 оны аравдугаар сарын 27-ны өдөр 9.2 сая ам.доллар түүний дансанд оржээ.  Тодруулбал,“Таны хадгаламжийн дансанд 9.2 сая ам.доллар орсон. Швейцарийн банкны хуулийн дагуу бид өөрийн үйлчлүүлэгчийн бизнесийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах ёстой. Тиймээс та энэхүү 9.2 сая ам.долларын мэдүүлэг, гэрээ, хэлэлцээрийн хуулбар, нэхэмжлэл зэргийг бидэнд ирүүлнэ үү. Таны мэдээллийн нууцыг бид хадгалах болно” гэсэн албан бичиг илгээсэн нь илэрсэн гэхчлэн мэдээллүүд хэвлэлээр гарсан.

С.Баярцогт  өөрийгөө  бүр ёс зүйн хариуцлага хүлээгээд албан тушаалаа өгөөд, гишүүнээр үлдсэн шүү гэх нь холгүй үгсийг телевизээр  унагаж байсан. Яахав, бүрдүүлсэн бичиг баримт сэлтийг нь харахад тэр хууль журам зөрчөөгүй мэт харагдаж, ойлгогдож, мань эр ч өөрийгөө тэгж ярьж байгаа ч, Монголын төрд олон жилийг хариуцлагатай алба хашиж өнгөрөөсөн хүний амнаас гармааргүй дэндүү үл тоомсорлосон, ёсзүйн тураалтай үгсийг, хандлагыг тэр илэрхийлж байсан.Уг нь С.Баярцогт ардчиллын ноён нурууд юу болохыг сайн л мэддэг хүн баймаар. Тэр ч утгаараа эрх зүйт төртэй хамгийн сайн засаглалтай орон байхыг хүсвэл улс орны иргэн бүр  ёс суртахууны хэм хэмжээний талаар тодорхой ойлголттой байх ёстойг тэр сонссон л баймаар. Гэтэл үг үйлдлийг нь харахаар түүнд тэр талын ойлголт ер байхгүй юу гэлтэй. Тэгвэл С.Баярцогтод хандаж хэлэхэд Л.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар тольд “Ёс зүй гэдэг ойлголтыг “юмны зайлшгүй зүй тогтол жам тавилан” гэж тайлбарласан байдаг юм билээ. Тэгэхээр ёсзүйн хувьд зөрчилтэй алдаа дутагдалтай үйл хийсэн гэдэг бол зохисгүй зүйл хийсэн л гэсэн утга дагуулах юм. Гэтэл С.Баярцогт ёс зүйн л хувьд тиймхэн юм хийсэн болохоос хууль зөрчөөгүй гээд байгаа нь үнэхээр харамсалтай өнцөг юм. Тэгэхээр ийм хандлагатай хүнээс нам нь нүүр буруулж харагдахаас өөр яалтай вэ. С.Баярцогтод бүр баяртай гэж хэлэх хэрэгтэй.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Sonnin (April 03, 2017 11:00:13 am )

    Hutag shaah yumsan ene hujaagiin sheesd.

  • Fuck bayartsetseg (April 03, 2017 11:01:30 am )

    1000.000. Dollar oruulaj ireechee pizdaa minee ter chin ard tumen manaa vr hvvhdiin horong shuu. Muu bandiaa

  • иргэн (April 03, 2017 11:11:40 am )

    Одоо офшор Баярцогт хуужаагийн офшорт нуусан 9 сая доллар буюу 30-аад тэрбум төгрөгийг хурааж хандивын дансанд хийе

  • мүлбүү (April 03, 2017 11:15:53 am )

    үнэнд гүйцэгдэж үйлийн үр нь иржээ

  • зочин (April 03, 2017 12:04:22 pm )

    Баярцогт гэж нэг хулгайчыг нийгмээрээ үзэн ядаад ч дийлэхгүй шоронд хийхгүй их том байнаа.Энэ хулгайчыг хэзээ нэг хариуцлага тооцож мөнгийг ядууст тарааж өгөх юм бол доо.Монголыг төрийг самарсан хулгайч гишгэх газаргүй л болгох хэрэгтэй.

  • Лай ланчиг (April 03, 2017 12:09:08 pm )

    Эрдэмт хүмүүний биеийг олмогц ихээхэн тэчаадан шунаваас иөнгө гэдэг лай ланчиг бүх ухаан санаа биеийг чинь хорт могой мэт ороон авч улам чангармой.Тэгэхэд чамаас болон хань хамсаатнаас чинь улаан биш хар цус олгойдон цацах ба ухаан орохоос өмнө үхэтхийн тонилно.Эртний хятад сургаалаас…

  • ZOCIN (April 03, 2017 12:10:20 pm )

    ene xulgaicniig mongold gihgyylj uadgiim ter xujaaruugaa zailbal taarna xujaad ocnood amitan bolno biz

  • Зочинбат (April 03, 2017 12:12:44 pm )

    Үгүй ээ, өрнөөсөө төлүүлээч.

  • naruto (April 03, 2017 12:48:53 pm )

    ӨМНӨДИЙН БОДЛОГООР ХИЙГЭЭД БАЙНА УУ

  • G (April 03, 2017 1:06:23 pm )

    MUNGU BUHNEES HUCHTEI ODOO UE SHIG HEDEN HALTAR GUILGACHIN SETGEHUITEI SAID ESVEL DOLDOI NAR AHIAD HEDEN TSAASAR GARAAD L IRNE!!!! URUVDULTEI GUILGACHIN NIIGEM SHUUDEE!!!!

  • Gombo (April 03, 2017 1:22:55 pm )

    Ehleed eh ornoo zarsan munguu old avmaar bainashuudee tegeed daraa ni yasan ch yahav..

  • irgen (April 03, 2017 1:27:04 pm )

    Хууль хяналтын байгуулга нь цэвэршиж байж үнэн сая нэг ялж магадгүй одоо ч яаж ч бичээд тэмцээд ашиг тус алга зүгээр дарагдаад л өнгөрнө

  • зочин (April 03, 2017 2:25:03 pm )

    энэ хулгайч Монгол улсыг маань самарч, сүйдэлж байж л сая санаа нь амарна, Баярцогт ямар нэг үйлдэл хийх тусам Монголчуудын зэвүүцэлийг төрүүлж, уур хилэн, үзэн ядалтыг улам л бадраана,

  • харамсаж байна (April 03, 2017 3:43:15 pm )

    Энэ хүнд хөрөнгөө хураалгаад баяртай гэж ард түмэн хэлэх эрхтэй. Солонгос шиг шоронгоор айлгаад яахав дээ

  • Иргэн (April 03, 2017 3:55:01 pm )

    Новш

  • Anonymous (April 03, 2017 4:04:47 pm )

    Шүүхээр гэмт хэрэгтэй нь тогтоогдоогүй байхад хүний эрхийг тэгж хаан
    боогдуулж болдог юм уу? Гишүүд шийддэг нпм болно гэсэн яалаа? Гишүүд шийдэж. Баяр хүргье!

  • Anonymous (April 03, 2017 4:56:00 pm )

    saihanbileg gj bas neg mcs bgaa. yah ve. nuguu elbegee ni munguu huvaagaaui bolhoor holdsonshd

  • Anonymous (April 03, 2017 4:57:46 pm )

    Ичих нууртэй байх хэрэгтэй

  • Zochin (April 03, 2017 5:10:09 pm )

    Selengiin ard tumen minee sain sons. Ene hunii balagiig medseer baij dahin dahin songodogiin uchir yu ve. Heden haltar tugrugnoos uu. Mongol Ulsad ih balag tarisan hun dee. Iim huniig songoj l bdg. Mungunuus oor yum bodohoo bolison ta nariig bodno gej bhgui iim hunii ugend huurtsan Selengiin ard tumen odoo dahgin songohoo bolih heregtei.

  • Зочин (April 03, 2017 9:48:29 pm )

    Баярцогт мэтийн хүмүүс Ардчилсан намаас хол байж шалгуулааачээ. Та нараас болж жирийн гишүүд чинь хэлмэгдээд байна.

  • zochin (April 03, 2017 10:07:29 pm )

    AN ene novshoo diilehee baisiin bainaa. Ene nam hulgaichaasaa salj chadahgui tsagt ulsiig hugjuulj chadahgui.

  • irgen (April 03, 2017 10:09:44 pm )

    Barivchlehgui yu hiigeed baidag um be????? ene mongol ulsad huuli, zagdaa gej baina uu???

  • Anonymous (April 03, 2017 10:11:01 pm )

    odoo unguruuj eruusu bolohgvi arga hemjeeg ni dor dor ni abaad vbah heregtei ingej bgaad daragdchihna gej bodoj bga uudgvi shunaltai uudgvi bvr heleh vgch oldohgvi vum

  • Anonymous (April 04, 2017 1:57:34 am )

    Сү. Батболд гэмгүй царайлсан хулгайчыг тэр шуналт шулам хар эхнэртэй нь шоронд хийх хэрэгтэй. Уул уулаар нь зарж оффшортой болсон новшнууд сагаад сагсайгаад л явж байдагшд.

  • Зочин (April 04, 2017 11:27:23 pm )

    Монголоор Баярцогт нэртэй хужаа хүү минь одоо идэж дууссан бол нутаг руугаа буц даа.Монгол чамайг олон жил тэжээлээ шүү дээ.Чамайг бурхан өршөөг

antalya rent a car