Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний супер лиг”-ийн тоглолт МХБХ-ны футзалын ордонд болж байна. Өчигдөр “Альянс тех харцага”-ынхан “Увс нуур” багийг 92:91-ээр буулган авлаа. “Альянс тех харцага” баг лигийн эхний хожлоо авсан нь энэ байлаа. Тоглолтын үндсэн цаг дуусахад зургаан секунд үлдсэн байхад хоёр баг 90:90-ээр тэнцсэн байв. Энэ үед “Увс нуур”-ын Ком Чон Ил торгуулийн шидэлтээс нэгийг нь алдснаар “Альянс тех харцага” багт том боломж гарч ирсэн юм. “Харцага”-гаас Карл Блейр үлдсэн богино хугацаанд амжилттай довтолсноор багаа ялалтад хөтөллөө. Тус лигийн дараагийн тоглолт маргааш Футзалын ордонд 19:00 цагт болох бөгөөд “Увс нуур” баг “Сүхбаатарын залуучуудын шигшээ, “Архангай Алтан дорнодын дайчид” баг “СБЛ Хасын хүлэгүүд” багтай өрсөлдөх юм.
Холбоотой мэдээ
Comments are closed.