antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 31, 2017 7 comments

18 жил Монголоос гарч яваагүй Б.Булган ОХУ-аас орогнол хүссэн гэв үү?

нийтлэсэн Admin

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн цорын ганц гэрч гэгдэхийн сацуу хэрэгт холбогдон шалгагдаж байсан Б.Булганыг ОХУ-аас орогнол хүсээд байгаа гэх мэдээлэл гарах болов. Сануулахад, Улсын ерөнхий прокурорын туслах, Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой мэдээллийг хэвлэлийнхэнд өгөхдөө “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Булганаас гадна нэг бус хүнийг холбогдуулан шалгаж байгаа. Хэрэг нууцын зэрэглэлтэй тул нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийн мөрдөн байцаалт дууссан. Удахгүй шүүхэд шилжүүлнэ” хэмээн хэлж байсан. Харин шүүхийн шатанд хэрэг очиход Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын үйлдсэн хэрэг болж, хоёр шатны шүүхээс тэдэнд ял оноогоод байгаа юм.

За харин Б.Булганы тухайд уг хэрэгт гэрчээр оролцох хууль зүйн үндэслэлгүй болсон гэдгийг Нийслэлийн прокурорын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн хэлсэн билээ. Уг нь Б.Булганы тухайд хэрэгт гэрчээр татагдах бус холбогдуулан шалгагдаж байгаа гэдгийг Э.Амарбат хэлсэн байдгийг эхэнд өгүүлсэн. Тэрчлэн өнгөрсөн 18 жилийн хугацаанд  Монгол Улсаас гарч яваагүй Б.Булган хэрэг илэрсний дараа Монголоос явах болсон нь анхаарал татаж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Зочин (March 31, 2017 1:58:40 pm )

    Сонин л байна даа мэдээлэл үнэн бол

  • Og (March 31, 2017 3:15:40 pm )

    булган нөхрөө алсан алуурчин эмэгтэй-
    ичиж амьдараач

  • ????????? (March 31, 2017 8:09:33 pm )

    ene balai awgai nohroo alchaad zugaj amidrah sanaatai busuu

  • zochin (April 01, 2017 1:21:39 am )

    naad hergiig ajaad baihad Batyyl Bulgan hoer ayvaldaj baigaad S Zorigtod barigdaad Batyyl sand mend garaad zugtsan Bulgan S zorig hoer muudaltsaad Bulgan etsendee 17 hutgalj alaad hudlaa medyyleg ogson dyr zurag haragdaad baigaa yumdaa

  • ZOCNIN (April 02, 2017 12:43:41 am )

    6saanaasaa l ula toriin hereg ucniraas tsaasd gazraasaa tuslamj erj orognol hyssen gej iolgogdoj bna ,

  • зочин (April 02, 2017 7:19:42 pm )

    Bulganiig hucheer yavuulj bgaa bh aa

  • САНАЛ (April 03, 2017 10:49:11 am )

    ЭНЭ ХЭРЭГ НЭГ Л СЭЖИГТЭЙ САНАГДД БГААМДАА ТЭР 3 ХҮН БОЛ ЯМАРЧ ХАМААГҮЙ БХОО ЦААД ЭЗЭН НЬ МӨДХӨН ТОРОРЧ МАГАДГҮЭЭ НЯМКАА БОЛ ЯСНЫ ХУУЛЬЧ ШУДАРГУУ НЭГЭН ТУРШЛАГАТАЙ ПРАЛАМЕНТЕЧ ШҮҮДЭЭ МОНГОЛ БҮҮ ХЭЛ ДЭЛХИЙН ДЭВЖЭЭНИЙ ХҮН ШҮҮДЭЭ ЕР НЬ ЭЦЭСЛЭЭГҮЙ БХАД ИХ БАЯРЛАЖ ХӨӨРСӨН ХҮМҮҮСЭЭС Л АЛЛАГЫН ЭЗНИЙГ ХАЙВАЛ ЯААСИМ ХҮМҮҮС Ч ГАДАРЛААДЛ БХ ШИГЭЭ ….

antalya rent a car