antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 31, 2017 3 comments

Тал таван зуут хийдэг үе өнгөрсөн

нийтлэсэн Admin

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, үйлчилгээг шинэ төвшинд гаргах зорилгоор “Ухаалаг автобус” хөтөлбөрийг хэрэгжүүлээд нэг жилийн нүүрийг үзжээ. Тэгвэл маргаашнаас буюу 4-р сарын 1-ний өдрөөс бүх иргэд картаар зорчих болсныг дахин анхааруулъя. Үүний дагуу  “Улаанбаатар смарт карт” компаниас   хотын хэмжээнд нийтийн тээврийн карт цэнэглэх, борлуулах 480 цэг байгааг даруй 500-д хүргэхийг зорьж байгаа бөгөөд цаашлаад  20 мянган  ширхэг картыг хороодын нийгмийн ажилчидтай хамтран, нийгмийн зорилтот бүлгийн хүмүүст үнэгүй тараах ажлыг хийж байна. Автобусны мөнгө хийдэг хайрцагийг задлахад хуйлсан цаас, чихрийн цаас, тал мөнгөн дэвсгэрт, эвлүүлж наасан мөнгө тэр ч бүү хэл ариун цэврийн хэрэглэл хүртэл гарч ирж байгаагаас үзвэл иргэдийн ухамсар ямар төвшинд байгааг харж болно. Автобус компаниуд ч өмнөхөөсөө илүү алдангитай ажиллаж мөнгө хийдэг хайрцагт иргэд ганданд байгаа аятай хүссэн мөнгөө хийдэг болчихсон байсан нь худал биш. Ийнхүү туршилтын хугацаа дууссан бөгөөд маргааш зөвхөн карттай хүн л автобусаар зорчино гэдгийг иргэд мартаж болохгүй.

Эх сурвалж:Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (March 31, 2017 3:05:03 pm )

    Энд хүмүүсийн ухамсрын түвшин биш амьдралын түвшин нь ямар байгаа нь харагдаж байгаа юм биш үү Мөнгөтэй бол хайрцагт нь хийгээд л явна ш дэ

  • ЗОЧИН (March 31, 2017 4:48:01 pm )

    ҮХЭР МОНГОЛЧУУД МӨНГӨТЭЙ БАЙСАН Ч ХИЙХГҮЙ ТИЙМ УХАМСАР БАЙХГҮЙ ХАРИН АРХИ ТАМХИНД МӨНГӨӨ ГАРГАНА ШҮҮ

  • эсэргүү (April 01, 2017 7:43:17 pm )

    монгочууд дээр үеэс морь мал унаад сурчихсан. Морь нь улдлаагэхэд айлын адуунд тавиад өөрийг барьж унаад явчихна. Ер нь бол унаа тээврийн хэрэгсэлд мөнгө гаргах туйлын дургүй бүр цусанд нь шингэчихсэн байдаг.

antalya rent a car