antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 30, 2017 7 comments

“Жи тайм” сүлжээнийхэн “Сургалтын бизнес” хэлбэрээр зүсээ хувиргажээ

нийтлэсэн Admin

Хаширсан хүн гэж хаширсан хүнийг л хэлдэг баймаар юм даа. Гэвч мөнгө төгрөг, сэтгэл санаагаараа хохирсон хэрнээ “Би алдаагүй, хохироогүй” хэмээн сүлжээний бизнест хэт автчихсан шунал хүсэлдээ идэгдсэн хүмүүсийг яалтай билээ дээ. Казахстанаас ядууруулыг бууруулах төсөл хэлбэрээр орж ирээд ядарсан монголчуудын халаасыг сэгсэрсэн “Жи тайм” сүлжээний толгойлогч Ж.Маратыг хилээр оргон зайлах гэж байхад нь хууль хүчнийхэн баривчлан саатуулсан. Түүний дансанд орсон 6 тэрбум төгрөгийг ч мөн битүүмжлэсэн байгаа.

Өнөөдрийн байдлаар яг хэчнээн хүн хохирчихоод байгаа талаар эцсийн дүн хараахан гараагүй байгаа аж. Учир нь өдөр болгон “Би хохирогч болсон” гэх иргэд гарч ирж байгаа гэнэ. Үнэнийг хэлэхэд “Жи тайм” сүлжээнд элсч ороод хохирсон иргэдийн ихэнх нь ажил ар гэрээ мартан УМБГ-ын үүдээр нь холхилдож, байцаагчдын үүдийг сахиж суугаа юм.

Өдөрт 10-30 иргэн “Энэ сүлжээнд ороод хохирсон” хэмээн гомдлоо гарган шалгуулж байна. Гэвч энэ сүлжээг хэт шүтчихсэн, энэ сүлжээнээс багагүй хэмжээний мөнгө авчихсан шуналдаа идэгдсэн нэг хэсэг бүлэглэл тархи угаагж сүлжээнийхээ зүсийг хувиргаж, дахин бусдыг хуурч залилалж яваа мэдээлэл олдов.

УМБГ-ын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Жи тайм корпорцийн үйл ажиллагааг бүр мөсөн зогсоосон. Цаашид үргэлжлэх ямар ч боломж байхгүй шүү” гэдгийг ард иргэдэд анхааруулаад байхад бусдад “Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа. Одоо “Житайм”-аар биш Сургалтын бизнес хэлбэрээр үйл ажиллагаа явж мөнгөө өсгөж арвижуулж авах боломжтой” хэмээн бусдын тархийг угаагчид байна. “Жи тайм” луйврын сүлжээнд ороод хохирсон иргэдийн дийлэнх нь дээд боловсролтой багш хүмүүс байна гэдгийг мэдээлсэн билээ. Боловсролтой хүмүүс луйврын сүлжээнд автаж хохирогчид болчихоор мэдээлэл мэдлэг муутай жирийн ажилчин иргэд аргагүй юмдаа.

Тэгвэл тэдний нэгэн болох ЕБС-ийн багш сүлжээний бизнесээ шал өөр болсон мэтээр ярьж бусдыг буруу зүйлд уриалан дуудаж явна. Тэрбээр өөрийгөө багш мэргэжилтэй гэж танилцуулсан хэрнээ нэрээ хэлэхийг хүсээгүй юм. Тэрбээр “Жи тайм сүлжээний бизнес дампуураагүй шүү. Сургалтын бизнес хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг болсон. Сургалт гэдгийг тодотговол хүн урих, сургалтад суух, мөнгөө маш богино хугацаанд хэрхэн өсгөх талаар хичээл сургалт заадаг юм. Маш өгөөжтэй гоё сургалт болж байгаа. Ер нь сүлжээний бизнес гэдэг чинь ядуурлаас ангижрахын нэг нэгнээ дэмнээд тэтгээд явахыг хэлдэг бизнес. Тийм л өгөөмөр бизнес” гэв.

-Та “Житайм” сүлжээнд элсээд хохирогч болчихсон юм бишүү?

-Яг хохирогч гэж болохгүй ээ. Би 2 сая төгрөг гаргасан. Түүнийгээ 5 сая болгож авсан. Гэхдээ миний араас орсон танилууд маань мөнгөндөө хүрч чадаагүй байтал энэ бизнесийг цагдаагийн байгууллагаас шалгаад эхэлсэн юм.

-Таны араас элссэн хүмүүс мөнгөөрөө хохирчихжээ. Тэд танд мөнгө өгч таны 2 саяыг 5 сая болгосон юм бишүү?

-Би хүнээс мөнгө зээлж энэ бизнест орсон. Одоо тэр зээлсэн мөнгөө өгөхийн тулд араасаа мөнгөтэй, найдвартай гэсэн хоёр хүнийг оруулсан юм. Гэтэл энэ явцад зангаа хувиргасан хоёр танил маань надаас мөнгөө нэхэж намайг цагдаад өгнө гээд дарамтлаад эхэлсэн. Тиймээс цагдаад очихоосоо өмнө асуудлыг шийдвэрлэхийн тулд мөнгө хайгаад явж байна. Гэхдээ би өрөө удахгүй төлчихнө. Хамгийн гол нь жаахан хугацаа шаардаад байна. Нийгэмд буруу сөрөг мэдээлэл цацагдаж байгаад харамсалтай байна.

Налайх дүүргийн бас нэгэн хохирогчтой уулзлаа. Тэрбээр “Энэ бизнес өнгөрсөн зун хүчээ авч эхлэхэд нь 350 мянгаар элсч орсон. Намайг араасаа 350 мянган төгрөгтэй 2 хүн элсүүлээд 1 сая төгрөг авна гэж ойлгуулсан. Гэвч тухайн үед надад ийм мөнгөтэй хүн олдоогүй тэгээд орхисон. Би өөрийнхөө элссэн мөнгөөр бугуйн цаг авсан. Тэр цаг нь ажилладаггүй юм билээ. Ажилгүй надад 350 мянга их мөнгө шүүдээ. Нөхрийнхөө нэг сарын цалинг тэр чигээр нь өгчихсөн эргэж олж авч чадаагүй. Гэрийнхэн загнаж уурлаад бөөн юм болж байгаад одоо жаахан намжиж байна. Хүмүүс 2, 5 саяар нь өгөөд хохирсон гээд яриад байгаа. Миний 350 мянган төгрөг тэр мөнгөний хажууд юу ч биш болохоор олдохгүй биз гээд орхисон доо. Энэ луйврын сүлжээний бизнэс осолтой гэдгийг ойлгож авсан. Дахиж хэзээ ч сүлжээний бизнест элсэхгүй ээ. Сүжиггүй боллоо” гэсэн юм.

Өмнөговь аймагт нүүрсний тээвэрлэлтэд явдаг жолооч хүртэл энэ сүлжээнд элсчээ. Байрны урьдчилгаа хийнэ гэсэн 20 гаруй сая төгрөгийнхөө 5 саяыг нь “алдчихсан” явна. Хамаатных нь эгч нь “20 сая төгрөгөө 30 сая төгрөг болгох боломж байна” гэсээр тархийг нь угааж элсүүлсэн гэнэ. Өнөөдөр мөнгөө ч олж авч чадаагүй, ажлаа ч хийж чадахгүй байцаагдаж сууна.

Энэ мэтчилэн “Житаймд” элссэн нөхдүүд аав ээж, ах дүү, найз нөхдөө уруу татаж луйврын бизнест оруулаад хохирогч болгосон тохиолдол олон байна. Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээлэл, хууль хүчний байгууллагуудаас “Луйвар” гэдгийг нь олон дахин тодотгон хэлж, анхааруулга, сэрэмжлүүлэг гаргаад байхад ойлгодоггүй, хаширдаггүй хүмүүстэй юу ч ярих билээ дээ. Хамгийн гол нь гэм зэмгүй иргэдийг битгий наад муухай прамид хэлбэрийн луйварын сүлжээндээ хутгаж хохирогч болгоод бай.

О.Сайхан

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Тэнэгүүд (March 30, 2017 11:07:34 am )

    Хамгийн түрүүнд эмч багш нар ихээр орж хожих нь хожоод алдах нь алдсан. Цалин багатайгаар нь эднийг сонгов уу итгэмтгий болохоор нь сонговуу гдг сонин. Ямартаа ч эмч багш нар маш ихээр элсэж бсан ккк

  • Anonymous (March 30, 2017 11:08:53 am )

    Манай хэд ч 62500 гийхд нь бөөнөөрөө ороод сая төг алдсан. Худлаа залилан хийдэг юмнуудыг ялы нь өгч мөнгий нь тараах хэрэгтэй.

  • Tsendee Decoupage Mongol Urlan (March 30, 2017 2:43:50 pm )

    http://www.xoox.mn – VIP багц 290,000. Хоёр хүн элсүүлээд НЭГ САЯ төгрөгийн цалин авна. Хаяг: Энэтхэг улс, Дели хот, Төв талбай. Утас: 90678008. Банкны данс: Өлзийбат, ХААН банк 5021589391.

  • зочин (March 30, 2017 3:18:01 pm )

    Улсын хэмжээнд бүх сүлжээний компаниудыг төр төмөр нүүрээ гаргаад хаагаачээ. Энд бас нэг сүлжээний залилагч сурталчилаал явж байна…

  • ЗззочиночинкочиночинзочинЗочин (March 30, 2017 3:37:24 pm )

    Хохирсон нь өрөвдөлтэй ч яах гэж ийм зүйлд итгэдэг юм. Хохь нь гэмээр санагдана._

  • Нар (March 30, 2017 11:48:45 pm )

    Улс иргэдээ ажилтай орлоготой байлгаж чадахгүй бол зүгээр амьдарч байхад нь битгий ГАЙ болооч. Ялангуяа энэ МАН нам үеийн үед дарангуйлж хэлмэгдүүлж хааж боож байх юм аа. Бидний сонголт энэ байлаа.

  • Зочин (March 31, 2017 11:20:19 pm )

    ТАРХИА САЙН УГААЛГАДАА!!!
    Чингис хааны дэлхийн академийн тэргүүн, Хунтайж, Чингисийн ач, Тэнгэрийн элч, Эш үзүүлэгч, Маршал корпус командлагч, Баатар, Дэлхийн аварга, АНУ-ын сургуулийн хүндэт профессор П.Даваанямын баруун гар, тэргүүн шадар,”Чингис хааны дэлхийн академи”-ийн гишүүн, Чингисийн Монгол төрийн зүтгэлтэн удирдагч, элч, “Чингисийн Монгол төр” хөдөлгөөний дэд тэргүүн. 2000 онд Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Сэтгүүл зүйн дээд курсыг төгсөөд “Дорнод толь” хэмээх сонин эрхэлж, “Тод хийморь” студийн захирал хийж, нэг үгээр хэлбэл, сэтгүүл зүйн зах зухаас “мэдэрсэн” нэгэн юм байна. 2008 онд НИТХ-д өрсөлдөөд Сүхбаатарын дүүргийн дөрөвдүгээр хорооны ИТХ-ын гишүүний суудал дээр бууж байсан, Тэгвэл тэрбээр өөрийгөө “мэргэжлийн улстөрч” гэж тодорхойлж байна. Их, дээд сургууль төгсөөгүй ч 2006 онд “Чингис хааны дэлхийн академи”-ийг төгсөж, Монголын хаадын гүн ухаанд боловсорсон гэнэ. Хаадын гүн ухаанд боловсорсноор мэргэжлийн улстөрч болдог хэмээн онцолсон мундаг гуншинтай хүн байнаа… Одоо дээрээс нь Жи таймын бас нэг ямар юмны тэргүүн гэчихэв дээ Д.Төмөрбаатар гэгч… Жинхэнэ сүлжээнээс сүлжээ хэсэж явсан төдийгүй Чингис хаан дэлхийн академидаа гишүүн нэмэгдүүлэх гэж сүлжээг хүртэл ашиглаж бүтэлгүйтэж байсан жинхэнэ будлианы эзэн. Ийм хүмүүс удирдаж байгаа хойно юу ч хийж мэднэ. Магадгүй бослого гаргаж, суулт хийхээр ч бэлдэж байхыг үгүйсгэхгүй. Ямар ч байсан турхираад эхэлчихсэн. Тэгвэл бүүр сайн.

antalya rent a car