Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга намын дүрмээ үл тоон Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшихээр зүтгэж буй нь намын эгэл жирийн гишүүдийн хувьд тун таагүй санагдаж байгаа аж. Ямартаа л энэ талаарх сэтгэгдлээ сошиалаар илэрхийлцгээж байгаа нь олон байхав. Сануулахад, Нийслэлийн Ардчилсан намын даргад Нийслэлийн АН-ын дарга асан Ш.Түвдэндорж, Нийслэлийн ИТХ-ын дарга асан Д.Баттулга нар өрсөлдөж буй юм.
Харин Д.Баттулгын тухайд намын дүрэм зөрчин даргад нэр дэвшиж байгааг нь хэвлэлүүд ч бичиж, нийтлэж байгаа юм. Ардчилсан нам Нийслэлийн ИТХ-д олонх байх хугацаанд Д.Баттулга ИТХ-ын даргаар ажиллаж байсан. Тэгээд болж өнгөрсөн сонгуульд АН нийслэлд ялагдсан нь Д.Баттулга нарын ажилд иргэд дүн тавьсан хэрэг л дээ. Уг нь АН-ын дүрэмд “АН сонгуульд олонх болоогүй тохиолдолд тухайн шатны намын дарга, дэд дарга нар, ХЭГ-ын даргыг огцорсонд тооцно. Түүнээс гадна тухайн үеийн ИТХ-ын дарга, Засаг дарга байсан намын гишүүн нь намын удирдлагын дараагийн сонгуульд нэр дэвших эрхгүй” гэсэн заалт байдаг. Тиймээс ч намын дарга З.Энхболд ялагдлаа хүлээн зөвшөөрч, намын даргын сунгаанд оролцоогүй. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд ч оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Намын дүрмээ мөрддөг, жинхэнэ намын гишүүн хүн бол ингэж асуудалд ханддаг аж. Харин Д.Баттулгын тухайд эрх мэдэлтэй л байвал, намын дүрэм цаашаа л гэж байх шив.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Uls torch (March 29, 2017 6:43:28 pm )
ber duugee duurgiin zasag darga duurgiin namiin horoon darga bolgoson odoo ooriinhoo zaluu ehneree bas darga bolgono gehiin ene unen uu? Ooroo bas darga bolno ene odoo hoshin shog mongoliin uls tor bolio
-
зочин (March 29, 2017 10:59:56 pm )
СБД ЯЛСАН ЮМБИШ ҮҮ!
-
ИРГЭН (March 30, 2017 12:05:51 am )
АРДЧИЛСАН НАМЫН ОРШУУЛГЫН ЗАРДЛЫГ ХААНААС ГАРГАХ ЮМ БЭ?ЭНЭ НАМЫГ ҮХЭЛД ХҮРГЭЖ ХОРТ ХАВДРЫГ НЬ ДААМЖРУУЛСАН СЭХЭЭНД БАЙХАД НЬ АППАРАТЫГ НЬ САЛГАЖ СУДСААР НЬ АРХИ ШАХСАН ГАРУУДАД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЮМ УУ?ЭНЭ НАМЫН ХАМГИЙН СҮҮЛЧИЙН АМЬСГАЛЫГ ТАСЛАХ ХҮНЭЭР С.ЭРДЭНЭ ХУВИЛГААН ТОДОРЛОО.СҮҮЛЧИЙН ГАНЦ АМЬСГАЛАА СҮХИЙН ТАЛБАЙД ШИНГЭЭГЭЭД СҮҮДЭР Ч ҮГҮЙ АРИЛЛАА ЛЯ ЛЯ ЛЯ З.ЭНХБОЛДТОНД ТАЛАРХАЯ.ОДОО БАЯРЦОГТООР СОР ЗАЛЦГААЯА.ЭЛБЭГЭЭ АГАА ТА НАРЫН МАШ ХҮЧИРХЭГ БУУДАГЧ ЛЯ ЛЯ ЛЯ КАПУТ АН ГҮНЭЭ ЭМЭГНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ
-
luibarchidad (March 30, 2017 7:14:36 am )
ene neg lalar toriin albiig hubiin hebshil shig bolgood hamatan sadnaaraa duurgej toglodog nobsh toroos zailaasaa daa mongoliin tor uneheer chadamjgui luibarchdaar duurlee uneheer uur hurch bna mongolchuud teneg bish gedgiig sanaj yb luibarchidaa
4 Comments