antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 29, 2017 6 comments

Албан тушаалтнуудын амраг садны хэлхээ алтан аминд хүрэв

нийтлэсэн Admin

Ажлаасаа хууль бусаар халагдсан шалтгаанаар өөрийгөө шатааж амь насаа алдсан Идэр сумын иргэн Т-гийн талаар бид өмнө нь мэдээлсэн. Идэр сумын Засаг даргын тамгын газарт төрийн сангийн мэргэжилтнээр 28 жил улсад тасралтгүй ажилласан түүнийг 2015 оны төрийн албан хаагчдын шалгалтанд дутуу оноо авсан гэсэн үндэслэлээр шалтаглаж энэ сарын 14-ний өдөр ажлаас нь халжээ. Талийгаачийн дүү хэвлэлийнхэнд мэдээлэхдээ сонгуулиар Завхан аймагт Ардчилсан нам ялалт байгуулж 11-р сард сумын удирдлагууд солигдсон. Тухайн үед сумын засаг дарга Х.Баярмаа талийгаачийг хал гэж тушаал буулгасан бөгөөд оронд нь засаг даргын орлогчийн эхнэр Н.Нямсүрэн гэх 7 сард төрөх жирэмсэн эмэгтэйг ажилд авсан байгаа юм. Талийгч эмнэлэгт хүргэгдээд удалгүй нас барсан бөгөөд ар гэрийнхэ засаг даргыг дуудуулсан боловч ирэхгүй байсаар байж эмнэлэгрүү орой долоон цаг гэхэд нөхрөө явуулсан байсан. Тэгээд “Та нар манай эхнэрийг алах гээд байгаа юм уу. Унтаж байгаа хүнийг та нар яах гээд байгаа юм” хэмээн урдаа зовж буй хүмүүсийн уур ундууцлыг барсан гэв. Эгч маань нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг цалингийн зээлээ яаж төлнө дөө гээд сүүлийн хэд хоног сэтгэл гутралтай хэцүүхэн байсан ямар сайндаа л аргаа барахдаа ийм үйлдэл хийсэн байна шүү дээ хэмээжээ.

Өнөөдрийн байдлаар эгчийг нь үхэлд хүргэсэн сумын засаг дарга Х.Баярмаа, засаг даргын орлогч, тамгын газрын даргыг ажлаа өгөхийг шаардаж гэр бүлийнхэн болоод сумын ард иргэд жагсаал хийжээ.

Төрийн албанд ах дүү, амраг саднаараа ажилладаг дүр зураг  хаа сайгүй байгааг энэхүү харамсалтай хэрэг нотлох бөгөөд дээд удирдлагууд нь ч хаацайлаад нуугаад өнгөрдөг. Харин хүний аминд хүрсэн албан тушаал эд хөрөнгийн шунал эцэстээ хэрхэн шийдвэрлэгдэхийг бид эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж:Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • irgen (March 29, 2017 6:05:53 pm )

    Mongoliin Tor ene hamaatan sadangaaraa toriin ajil naimaalzdag asuudlaa zogsoohiig ard tymen shaardaj baina,,,,Aimag, oron nutag, Ulaanbaatar hotod ch byh hyreend iim ajillagaa baina shdee, Ynen debil, yuch medehgui baisanch hamaagui tanai hamaatan erh medeltei bol chi ondor zalintai toriin ali ch ajild shurgaj baina,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,Arai dendej baina, ard tymen iim uil ajillagaag ilchleh heregtei , temzeh heregtei ,….!!!!

  • зочин (March 29, 2017 6:24:06 pm )

    Энэ халаа сэлгээг болих хэрэгтэй. Энэ талийгаач хаана очиж тэтгэвэрт гарах байсан бэ? Идэр сумын удирдлагуудыг бүгдийг нь барьж хорь. Нутгийн нэр гутаасан заваан юмнууд.

  • Оогий (March 29, 2017 8:26:51 pm )

    Тэр Баярмаа гэгч этгээд яасан их эрхтэй дархтай хүн бэ. Талийгаачийн үхэлд түүнийг буруутай гэж үзэж байна. Түүнийг баривчилж хорих хэрэгтэй.

  • ИРГЭН (March 30, 2017 12:10:02 am )

    ЗҮГЭЭРЭЭ ЭНЭ БАЯРМАА ГЭДЭГ ЛАЛАРЫГ БУРХАН ГЭСГЭЭНЭЭ.ЖИЛИЙН НЭГИЙГ ГАРГАЖ ЖАЛГААР НЭГ ЦУВУУЛААРАЙ ГИЧИЙ МИНЬ УУЛЗНАА ЧАМТАЙ ХҮНИЙ АМЬ НАСААР ТОГЛОНО ГЭНЭЭ МУУ ӨЛӨГЧИН

  • Хонх (March 30, 2017 2:11:18 am )

    Ямар ч хямдхан амь бэ?

  • Zochin (March 30, 2017 2:28:13 am )

    Uneheer haa gazar iim daramt shahalt zunduu bnaa hunii ami, hunii amidralaar toglood bnaa ali 1 hyrgan darga bolon Zasag darginhaa tyhai gomdol sanalaa zugeer 1 yarij helchih bolohgui dytagdlin hajyygaar dyygui unguruud l yavj bna

antalya rent a car