“Жаст” группийн захирал Ш.Батхүү гэж нөхөр Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээр батлан даалт гаргуулан гадаадын банкнаас их хэмжээний зээл авсан асуудал өдгөө балаг дагуулсан хэвээр байгаа. Ямартаа л Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн хороо, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад 109 сая ам.долларыг яаралтай төлж барагдуул гэх албан бичиг Олон улсын шүүхээс ирсэн байхав. Тэгвэл Гок-оос баталгаа гаргаж гарын үсэг зурсныг монгол шинжээч хуурамч гарын үсэг гэж үзсэн бол олон улсын шинжээчид жинхэнэ гарын үсэг гэж үзсэн талаар хуульч Т.Алтангэрэл жиргэжээ.
2009-2010 оны хооронд “Жаст” групп “Английн “Стандарт” банкнаас гурван удаагийн гэрээгээр 109.9 сая ам.доллар зээлэхдээ “Эрдэнэт”-ээр батлан даагч хийлгүүлсэн гэх асуудал яригдсан бол Ш.Батхүү эрхэм энэ талаар ярихдаа “Манай групп “Эрдэнэт” үйлдвэрт шатахуун нийлүүлэх гэх мэт маш олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг. 1997 оноос хойш найдвартай хамтарч ажилласан учраас баталгаа гаргаж өгсөн. Би 2008 оны үйл явдлыг ярьж байна. Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар баталгаа гаргаж өгөх боломжтой гэсэн цохолт хийж өгсөн. Олон жил хамтарч ажилласнаа бодоод “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан. Үүнээс хойш “Стандарт” банк наас хэд хэдэн удаа зээл авсан. Бид сүүлд авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй нь буруутай” хэмээн хэлсэн байдаг.
Харин ТӨХ-ны дарга асан Д.Сугар хэлэхдээ “Өнгөрөгч 2007 оны арав болон арваннэгдүгээр сард нэг яриа болсон юм. Юу вэ гэвэл, “Улаанбаатар төмөр зам” ТӨХК санхүүгийн хүндрэлд орж “Эрдэнэт” үйлдвэрийн баяжмалыг зөөхөд саатал гарсан юм. Тэр үед “Жаст” групп “Эрдэнэт” үйлдвэрт шатахуун нийлүүлдэг байсан. Тус үйлдвэрийн баяжмалын гэрээ хэлцэлд ч энэ компани оролцож байлаа. Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаас Оросын талын захирал бид хоёрт хүсэлт ирсэн юм. Тэрхүү хүсэлтэд “Аж ахуйн хүндрэлээс гарах нэг арга байна. Жаст группийн борлуулалт, гэрээг нь барьцаа болгож аваад “Стандарт” банкинд баталгаа гаргаж өгье. Ингэснээр “Жаст” мөнгө олчих юм бол төмөр замыг хүндрэлээс гаргачихна” гэсэн асуудлыг тавьсан. Ингээд 2007 онд баталгаа гаргаж, Стандарт банкнаас 20 сая ам.долларыг “Жаст” групп зээлсэн юм. “ гэсэн байгаа. Тэгэхээр энд нэг зүйлийг зориуд тодотгоход, Д.Сугар болохоор 2007 оны хэргийг яриад байгаа бол Ш.Батхүүгийн хувьд 2008 оны хэргийг ярьж байна гэж хэлээд байгаа юм. За мөн Ч.Ганзориг захирал “Жаст” группийн төлөө ихээхэн зүтгэл гаргаж, Д.Сугар болоод Оросын талын захирал хоёртоо хүсэлт тавьж, гүйсэн харагддаг. Ерөнхийдөө ГОК-оос баталгаа гаргасныг нэр бүхий эрхмүүд өөрсдөө хэлж ярьж ирсэн байтал, хэн гэдэг монгол шинжээч баталгаан дээрх гарын үсгийг ямар үндэслэлээр хуурамч гэж үзээд байгаа нь сонин.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
bat (March 28, 2017 4:45:31 pm )
Ene 2 hogiig nasaar ni shorond horih yumuu tsaazlaaad alaach dee muu har hulgaich luivarchidiig ustgaachee
-
bat (March 28, 2017 4:46:45 pm )
Ulsiinhurungu luivardaj hagartlaa bayajsan ulaan luivarchidiig alj ustgaval taarna
-
цэцэг (March 28, 2017 6:23:16 pm )
Идэцгээсэн ноход төлцгөөх л болно
-
харамсаж байна (March 29, 2017 7:23:16 am )
МАН, АН ын луйварчид идсэн ч төлөхгүй. Төлж байсан түүх байхгүй. ТЭД монголын төрд ажлаад монголын хамгийн баян хүмүүсийн жагсаалтад их дээгүүр орж байгаа. Одоо Ганзориг шиг баян хүн монголд байхгүй. ТӨРд ажлаад ингэж баяждаг жишиг монгол, африкийн ядуу орнуудад л байдаг юм
-
ИРГЭН (March 29, 2017 11:16:10 am )
Ойлгомжтой л байхгүй юу даа. Энэ баячуудыг МАН нь хамгаална шүү дээ. Тэд намаа, намынхаа лидерүүдийг ч пологттол нь санхүүжүүлсэн нөхдүүд шүү дээ. Мэдээжийн юмыг худлаа төөрөгдүүлэх гээд байгаа юмуу хаашаа юм бэ.
5 Comments