antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 28, 2017 2 comments

Ням гаригт болох сонгуульд 152800 гишүүн санал өгнө

нийтлэсэн Admin

АН-ын шат шатны дотоод сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 2-нд буюу ням гаригт болно. Энэ удаагийн хурлаар Үндэсний бодлогын хорооны 380 гишүүн, мөн аймаг, нийслэл, дүүргийн намын хороодын дарга, гишүүдийг нийт гишүүдийнхээ санал хураалтаар сонгох юм.

Сонгуульд өрсөлдөгчид энэ сарын 31-ныг дуустал тойрогтоо ажиллаж, сурталчилгаагаа хийж байгаа аж.

Энэ удаагийн сонгуульд нийт 565 нэр дэвшигч өрсөлдөнө. Эдгээр хүний 511 нь Үндэсний бодлогын хорооны гишүүнд өрсөлдөхөөр бүртгүүлсэн бол 54 хүн Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад өрсөлдөх юм. Харин Нийслэлийн АН-ын даргад Ш.Түвдэндорж, Д.Баттулга нар өрсөлдөж байна.

Ардчилсан намын дотоод сонгуульд 152800 гишүүн саналаа өгнө.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • bi (March 28, 2017 1:02:52 pm )

    За даа АН одоо ч шимнэчлэгдээд шинэчлэгдээд гавихгүй л дээ.Цусанд нь хууль,ёс зүй,хариуцлага гэдэг юм суугаагүй.Бүх гишүүд ньхаа сайгүй зарчимгүй ийм л хүмүүс байна.Яах вэ дээ тэгээд явж л байг

  • zochin (March 29, 2017 10:12:04 am )

    Songuuliin toirguudaa irgeddee oirtuulmaar baina.Bayanzurh duurgiin 6-r horoo gehed haa baisan kino uildver deer, oirhon 21-r surguul deer sanal egeheer zohitsuulah heregtei baina. AN-iin songuuliin bair hol baisnaas basturuun iheehen zambaraagui oocher dugaar uussen baisan.

antalya rent a car