
“Оскар”-ын шагналт 42 настай жүжигчин эр энэ романтик бэлгийг өөрийн шаргал үст, урт хөлт амраг бүсгүйдээ 25 насных нь төрсөн өдөрт зориулж барьсан гэнэ. Дурлалт хос халуун орны тэрхүү арал руу энэ сарын 24-ний өдөр хувийн онгоцоор нисчээ. Тэдэнтэй хамт хамгийн ойр дотны найз нөхөд нь ниссэн байна.
Энэ хоёрын үерхэл бараг нэг жил үргэлжилж байгаа билээ. Тэд өнгөрсөн оны зургаадугаар сард дундын найзынхаа хуриманд хамтдаа очсоноор дотноссон гэдэг нь тодорхой болсон юм. Лео загвар өмсөгч бүсгүйтэй гэрлэхэд бэлэн байгаа гэсэн яриа ч гарах болжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.