antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 27, 2017 1 comment

Дундговь аймагт үхрийн галзуу өвчин гарчээ

нийтлэсэн Admin

Дундговь аймгийн Хулд сумын Олдох багийн нутаг Олгойн худаг хэмээх газар өнгөрөгч баасан гаригаас хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Учир нь тус газар үхрийн галзуу өвчний тохиолдол гарчээ. Тодруулбал, энэ сарын 21- нд  галзуу өвчний шинж тэмдэг илэрсэн үхрээс дээж авч Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид шинжлүүлсэн бөгөөд  галзуу өвчин мөн болохыг тогтоосон аж.Улмаар орон нутгийн удирдлага хорио цээрийн дэглэмийг  21 хоногийн хугацаатай тогтоосон байна. Голомтын бүсэд дөрвөн айлын 60 үхэр, 360 гаруй тэмээ байгаа аж. Тиймээс хорио цээрийн дэглэмийн бүсэд хяналт тавьж ажиллах хэсгийг сумын Засаг даргын орлогчоор ахлуулан томилсон байна.Түүнээс гадна өчигдөр аймгийн Хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн хэлтсийн мэргэжилтнүүд тус бүсэд ажиллажээ.  Малчдын хувьд галзуу үнэг, хярсанд ноцуулснаас халдвар авсан байх магадлалтай гэх таамгийг хэлж байгаа аж. Мөн өнөөдрөөс эхлэн голомтын бүсэд байгаа нийт 400 гаруй үхэр, тэмээнд урьдчилан сэргийлэх вакцин хийхээр болжээ.

ЭХ СУРВАЛЖ:ШУУРХАЙ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (March 27, 2017 2:47:56 pm )

    Галзуу үнэг хярс л ингэж өвчин тараадаг, хайран малнууд. Энд тэнд дандаа малын гоц өвчнүүд гараад баыхын, олигтойхон вакцин юмаа хийж болдоггүй юмуу

antalya rent a car