antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 27, 2017 5 comments

“Эрдэнэс Тавантолгой”-н өр дундрахгүй!

нийтлэсэн Admin

Он он дамнан яригдсан Чалкогийн өрийн үлдэгдэл болох 80 сая ам.долларыг  ирэх дөрөвдүгээр сар гэхэд төлж дуусна хэмээн Ерөнхий сайд хэлсэн.  “Эрдэнэс Тавантолгой”-н  нүүрсний борлуулалтын орлогоосоо төлж барагдуулна гээд буй. Мэдээж сайн хэрэг. Тус компанийн тухайд өнгөрсөн жилүүдэд зүүн цанхиас олборлосон нүүрсний 65 хувийг олборлогч “TTJVCO” компанид, үлдсэн 35 хувийг “Чалко” компанийн өрөнд өгч байсан. Харин ирэх сард тэр өрөө дарчихвал сайн хэрэг. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой”-н өр ингээд дундрахгүй. Учир нь, тус компани  100 төгрөгийн орлого олохын тулд 136 төгрөгийн зарлага гарган ажиллаж ирсэн. 2011 оноос хойш нийт 24.2 сая тонн сайн чанарын коксжих нүүрсийг сорчилж олборлон экспортолсон ч хуримтлагдсан алдагдал нь 453 тэрбум төгрөг, өр төлбөр нь 822 тэрбум төгрөгт хүрсэн. Олны дунд яригддаг Чалкогийн өр үүнд 8 хуваасны нэг л болно гэдгийг нэр бүхий эдийн засагчид хэлж ярьж буй.

Харьцуулахад,  “Эрдэнэс Тавантолгой”  нь орон нутгийн өмчтэй жижиг гэх тодотголтой ТТ-н олборлолтын зардалтай харьцуулбал 51.3 хувь, Энержи Ресурстай харьцуулбал 106 хувиар өндөр олборлолтын зардалтай ажиллаж байгаа гэх. Яг энэ арга барилаар үргэлжлүүлэн ажиллавал энэ уурхайн үр ашигтай олборлож болох нөөц нь 8 жилийн дараа дуусахаар байна гэх анхаарал татсан мэдээллийг эдийн засагчид хэвлэлийнхэнд өгсөн билээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • иргэн (March 27, 2017 5:08:29 pm )

    Чалкогийн өрний цаана их хэмжээний дотоодод өртэй гэж яригддаг. Үүнийг уг нь задлаад ил тод болгочихмоор юм. Даанч зориг дутаад байдаг бололтой. Сая Ерөнхий сайд зөвхөн Чалкогийн өрийг л яриад явах юм. Уг нь бүгдийг ил тод олон нийтэд танилцуулж болмоорсон. Юундаа хулчийнэ вэ. Ийм маягаар бол Таван толгой нууцын хамгаалалттай болж таарахнээ. Тавантолгой ТӨкомпани байхад дээр нь Эрдэнэс Монгол гээд ТӨК толгой дээр нь зайдалчихсан юу хийхээч мэдэхгүй цалин авч, том машин хөлөглөсөн нөхөд байгаа. Тэгээд арвилан хэмнэлт, бүсээ чангал гэж яриад хэрэг байна уу.Яахаараа Төрийн өмчийн газар байхад давхар ийм компани байгуулж мөнгө үрж, хэмнэх тухай ярьдаг юм бол.

  • Ариунсанаа (March 27, 2017 8:52:54 pm )

    Нууц байгаа л бол төдий чинээ “хар” үйлдэл түүний цаана байна гэсэн үг . Өр дуусаагүй нэрээр мөнгө угаахыг ч үгүй гэхгүй. Төрийн өмч өөдөлдгүй гэдэг Монголд л лав үнэн болж таарлаа. Цааш нь Эрдэнэтийн 51% ийг МАН залгичихсан одоо 49% дээр нь тоглолт хийхээр шуудрах шивдээ . Та нарыг шалгаад явдаг ордог нүх сүв рүү чинь чихэх цаг холгүй биз.

  • Энэ биш (March 27, 2017 9:00:53 pm )

    Атаархал эндүүрэл дагуулсан хуудуутай улс төржсөн мэдээлэл байна

  • z (March 28, 2017 9:51:02 am )

    өрөө дарж л байвал сайн биш үү. өртэй ашиггүй ажилладаг гэж мэдээлдэг ганц хоёр эдийн засагч байна. аа. энержи.д авчихая. л гээд байгаа бололтой

  • ххххх (March 28, 2017 9:52:46 am )

    нэр бүхий эдийн засагч нь хэн юм бол доо

antalya rent a car