antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 10, 2012 1 comment

Монголчуудыг төртэй нь рекетлэх нефть импортлогчид

нийтлэсэн Admin

Нефть бүтээгдэхүүнийн ханш, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний  үнэ бууралгүй  сар шинэтэй золгож байна. Иргэд бусдаас дутахгүй, нүүр улайхааргүй шинэлэх гэсэндээ өр зээл тавьж уламжлалт ёс заншлаа эвдэж байна.

Гэхдээ тэд төрдөө гомдож, цалин тэтгэвэр нэмсэнгүй гэж гудамжинд гарч бослого хөдөлгөөн өдөөсөнгүй. Билгэдлийг бодож  хүлээцтэй хандана.  Иргэдийн энэ уужуу ухаан, төрийн толгой дээр гарч тоглож сурсан нефть бүтээгдэхүүн импортлогчид санасан зоргоороо  зах зээл дээр тоглож сурч байна.

Ам.долларын ханш өссөний бараг маргааш нь шатахууныхаа үнийг өсгөсөн. Харин долларын ханш буугаад бараг 10 хонож байхад шатахууны литр тутмын үнэ хэвээрээ л байна. ЭБЭХ-ний яамныхан шатахууны үнэ бууруулахаар нефть бүтээгдэхүүн импортлогчидтой хэлэлцээр хийж байгаа.

Харамсалтай нь тэд валютын ханш буурснаас хойш захиалсан шатахуун замдаа яваа. Хилээр орж ирсний дараа  ханш буурах эсэхийг хэлнэ хэмээн  учир битүүлэг хариултаар ам таглаж байна. Төрөөс онцгой эрх эдэлж, хүссэн үедээ татвараас чөлөөлөгдөж чаддаг ганц салбар нь нефть бүтээгдэхүүн импортлогчид. Үнийн өсөлтийн үед УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийнхэн тэдэнд хатуу үг хэлж, хариуцлага тооцох тухай ярьж, Засгийн газраас 20 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан ч тэдний чих зөөлөрсөнгүй. Гаалийн албаны мэдээгээр шатахуун импортлогчид  гаалийн болон онцгой, албан болон НӨАТ гээд дөрвөн төрлийн татвар төлж  гаднаас бүтээгдэхүүнээ оруулж ирэн худалдаж байна.

Шаардлагатай тохиолдолд УИХ-аас, Засгийн газарт эрхийг нь олгож  татвараас чөлөөлдөг.  Иргэдийн хэтэвчнээс олсон орлогыг нь зөвшөөрөлгүйгээр дээрэмддэг  шатахуун импортлогчид баялаг үйлдвэрлэгчдээс дээгүүр эрх мэдэл эдлүүлж гаалийн болон онцгой албан татвараа тэглүүлдэг жишиг тогтсон байна. Давуу эрх эдэлдэг ч  тэд хариуд нь үнийн хөөрөгдлөөр бэлэг барьдаг.

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын байдлаар шатахуун импорт эрхлэгчид гаалийн татварт 14,6, онцгой албан татварт 48,6, НӨАТ-т 130,9, албан татварт  9,2 тэрбум төгрөг төлжээ. Энэ нь гаалийн болон онцгой албан татвар тэглэхээс өмнө нь төлсөн татварын орлого аж. Өнгөрсөн оны хагас жилээс гаалийн болон онцгой албан татварыг нь тэглэснээр гаалийн татварт 14,6, онцгой албан татварт 48,6 төгрөгөөс төлөөлсөн нь нийт 63,2 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлсөн байна.

Энэ хэмжээний мөнгийг төрөөс хөнгөлж онцгой эрх эдлүүлээд байхад шатахуун импортлогчид шатахууныхаа үнийг ойр ойрхон нэмээд байгаа нь төрийг гар хурууны үзүүрээрээ хөдөлгөдөг гэдгийг харуулах мэт.  Одоо тэд  улсын төсөвт хамгийн их орлого оруулдаг НӨАТ-аа тэглүүлэхээр болж байгаа.

Тэгэхээр төсөвт ордог 130 гаруй тэрбум төгрөг сох дутна. Энэ мөнгийг мэдээж баялаг үйлдвэрлэгч болох жижиг дунд бизнес эрхлэгчдийн халааснаас нөхнө. Нэг үгээр хэлбэл төр нэг хэсгийг нь эрхлүүлж нөгөө хэсгийг нь дээрэмдэж шархаа нөхнө гэсэн үг. Сүүлийн 10 гаруй жил ярьж байгаа ч өнөөдрийг хүртэл сүндэрлээгүй  нефть боловсруулах үйлдвэр сураг төдий байгаа нь эдгээр аж ахуйн нэгжүүдийн эрх ашиг гэдгийг ч шийдвэр гаргагч нар ч хэлдэг.

Тэгэхээр  импортлогчдын рекетнээс гарахын тулд нефть боловсруулах үйлдвэр байгуулах л гарц  Засгийн газарт үлдэж байна.

SHUUD


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (February 10, 2012 1:49:11 pm )

    davarsan importlogchdiig handiig n darakh cag bolson bysyy.

antalya rent a car