Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л үйлчилгээний байгууллагууд хууль дүрмээ сахин биелүүлж, иргэдийнхээ тав тухтай орчинг бүрдүүлэх үүрэгтэй. Хэрэглэгч үйлчлүүлэгчээ хаан мэт дээдэлнэ гэх уриа лоозон аль амбасан үед хэлээд өнгөрдөг хийрхэл төдийхөн болоод өнгөрсөн. Энд тэндхийн албан байгууллагуудаар үйлчлүүлчихээд иргэд ариун цэврийн өрөө нэхэхэд “байхгүй ээ”гэжхээв нэгхэн хэлдэг өч төчнөөн газрууд бий үүнд нь ч ард иргэд аль хэдийн дассан. Дассан гэх тодотгол давраасан гэхэд мөн л хилсдэхгүй. Уг хэрэгтээ манай улсын эрүүл ахуйн тухай хуульд “Худалдаа үйлчилгээний байгууллага нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөөтэй байна” гэж заасан байдаг. Гэтэл үүнийгээ аль аль нь мэддэггүй бололтой. Ямартаа л түргэн хоолны газрууд нь хүртэл манайд түргэн идчихээд гарах ёстой,ариун цэврийн өрөө гэдэг ойлголт байх учиргүй гэж жишим ч үгүй загнаад авдаг нь энүүхэнд болж. Үүний нэг жишээгээр Монголдоо томоохонд тооцогддог Pizza hut түргэн хоолны сүлжээ газар тодров. Иргэд хамгийн их тухалж болохоор газар аятай байтал бүр тухлах битгий хэл түргэн буюу хамгийн хурднаараа зусардчихаад гарах ёстой гэнэ шүү. Үүгээр нэг газрын үйлчилгээг харлуулах санаа огтоос биш бөгөөд өөр бусад байгууллагууд ч мөн адил дүрэм журмаа санах хэрэгтэй. Уужуу ард түмэн нь ч урдахтайгаа хамт нийцээд шээсээ хавчаад өөр ариун цэврийн өрөө хайх бус хатуухан шаардаж эрхээ эдлэх нь зүйтэй. Нийтийн бие засах газар нь өдрийн од шиг цөөхөн байхад Швейцарийн банк шиг чухам нууцалж ариун цэврийнхээ өрөөг хүртэл цоожлоод байхаар ард иргэд нь энд тэндхийн булан тохой тойрохоос өөр аргагүйд хүрч байгаа нь худлаа гэж үү?
Эх сурвалж:Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (March 24, 2017 10:56:59 am )
pizza hut d idhee bolitsgooeoo
-
Ard (March 25, 2017 12:51:59 pm )
Jorlongoo anhaarahgui bol bolohgui shuu
-
Anonymous (March 25, 2017 11:34:13 pm )
бие засах өөрөө олон нийтэд зориулаад ажиллуулаа гэхэд тэрэнд нь ороод цэвэрхэн бие засчихаж чадах хүн нь цөөхөн , суултуурын гадуур нь цацаад хаячихсан өтгөн шингэнийг цэвэрлэх хүн манайд тийм амар олдохгүйшд, ийм болоод л манайд нийтэд зориулсан 00-ийн өрөө бараг байдаггүй
-
zochin (March 27, 2017 6:42:05 pm )
Ta jaahan anduuraad bna bugd tiim bish shdee
-
4 Comments