antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 23, 2017 Comments are off

Дуучин A Cool Шанхайн студитэй хамтарч ажиллахаар болжээ

нийтлэсэн Admin

 Уянгалаг сайхан дуунуудаараа залуусын зүрх сэтгэлийг уярааж,  дуулаад ч зогсохгүй чамгүй сайн бүжигчин, загварлаг гээд олон cool  тодотголтой  хөдөлмөрч залуу бол дуучин Анхбаяр буюу A Cool юм. Түүний гаргасан уран бүтээл бүхэн хит болж үзэгчиддээ байнгын бэлэг барьдаг билээ. Тэгвэл түүний дараагийн гэнэтийн бэлэг нь Шанхайн Ker sound студитэй гэрээ байгууллаа. Энэ нь Монгол дуучинд Азийн хэмжээний уран бүтээн туурвих боломжийг нээж өгсөн төдийгүй энэхүү төслийнхөө хүрээнд хятад хэлээр уран бүтээл туурвин, клипний зураг авалтаа Сингапур, Малайз, Вьетнам, Тайланд улсад хийсэн талаар мэдээлсэн юм.Түүнчлэн тэрбээр 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд төрсөн өдрөөрөө UB Palace-ийн концертийн их танхимд дөрөв дэх бие даасан тоглолтоо хийхээр болжээ.Энэ тоглолтын гол онцлог нь амьд анплаггед хэлбэрээр явагдахаар төлөвлөгдсөн бөгөөд тоглолтын найруулгын хувьд жинхэнэ утгаараа хайр дурлалыг мэдрүүлсэн зөвхөн та бүхний үдэш байх болно хэмээн зохион байгуулагдчын зүгээс тоглолтын талаар мэдэгдсэн байна.Дуучин маань эх орондоо шинэ урсгал жанарын дуунуудыг Монголын хөрсөн дээр буулгах тал дээр анхаарч ажиллан сүүлийн үед залуусын сонсох, бүжиглэх дуртай болоод байгаа Кизомба стилийн дууг бичүүлж клипээ сонсогч фенүүддээ хүргээд байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ:ШУУРХАЙ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car