antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 22, 2017 Comments are off

Завхан аймгийн Цагаанхайрхан суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

нийтлэсэн Admin

Завхан аймагт энэ сарын 18-ны өдөр менингококкт халдварын нэг тохиолдол илэрчээ. Тус аймгийн Цагаанхайрхан сумын Цэцэрлэг багийн Орших гэдэг газар хаваржиж буй иргэн н.Цогтбаатарын охин таван настай Ц.Сувд-Эрдэнэ гэнэт халуурч, биеэр нь тууралт гарсан зовиуртай тухайн өдөр сумынхаа эмчид дуудлага өгсөн байна. Сум, багийн эмч нар өвчтөнд анхны үзлэг хийж, улмаар менингококкт халдвар гэж үзэн, Завхан аймгийн эмнэлэгт дуудлага өгсөн аж.

Тус аймгийн эмнэлгээс нарийн мэргэжлийн эмч нарын баг ажиллаж, өвчтөнд клиник онош тавьж шинжилгээ, анхан шатны эмчилгээ хийж, халууныг бууруулж, хүүхдийн биеийн байдлыг тогтворжуулжээ.

Тухайн үед хүүхэд өндөр халуунтай тууралттай, зовиур ихтэй байсан аж. Өвчтнийг өчигдрөөс эхлэн Завхан аймгийн Халдвартын тасагт хэвтүүлэн анхан шатны эмчилгээ хийж эхэлжээ. Одоо хүүхдийн биеийн байдал тогтворжсон гэнэ. Цаашид оношийг баталгаажуулах нарийн шинжилгээг давтан хийх аж. Халдварт өвчний нэг тохиолдлыг дэгдэлт гэж үздэг байна.

Үүнтэй холбогдуулан өнгөрсөн мягмар гаригт Завхан аймгийн Онцгой комисс хуралдаж, Цагаанхайрхан сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байна. Мөн Завхан аймагт гуравдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд болох хурдан морины бүсийн уралдааныг цуцлах шийдвэрийг гаргажээ.

Б.Анир

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car