antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 22, 2017 16 comments

Эргэлзээг тайлах биш улам нэмлээ!

нийтлэсэн Admin

Ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн төрийн нууцад хамаарах зарим мэдээллийг ил боллоо, өчигдөр. Хэрэг илрүүлж байна гээд хүмүүс хэлмэгдүүлээд байгаа юм биш биз гэсэн нийгэм дэх эргэлзээг тайлахын тулд зарим баримтуудыг нууцаас хасчээ. Гэвч эргэлзээ тайлагдав уу гэдэг асуултад нийгэм дахиад л талцаж байна. Нэг талын баримтыг нууцаас хасч, нийтэд мэдээлсэн нь араасаа ямар улстөр дагуулж буй талаар ярьж эхлээд байна.

Ямартай ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцад “Төрийн нууцын хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасныг үндэслэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэрэгт авагдсан баримт бичигт агуулагдаж буй төрийн нууцыг хуульд заасан хүрээнд ил болгохыг зөвшөөрсний үндсэн дээр Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөр эрхэм танд хүрсэн мэдээлэл цацагдсан билээ.

Нийслэлийн прокурорын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн  хэлэхдээ  “маш олон нотлох баримтад тулгуурлан 2015 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс өнөөдөр яллагдаад байгаа Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг. Арван найман жилийн өмнөөс цуглуулсан нотлох баримт, мөрдөн байцаалтын үр дүн өнөөдрийн цаг хугацаатай давхцаж байгаа ийм л байдал юм” гэлээ.Түүнчлэн Ц.Амгаланбаатар , Б.Содномдаржаа нар хэргээ хүлээж байгаа талаарх дүрс бичлэгийг хүргэв. Ц.Амгаланбаатарын тухайд бол эхнээсээ энэ хэргийг бусадтай хамтран үйлдсэн гэж, Б.Содномдаржаа нарыг хуулийнханд мэдэгдсэн гэдэг утгаараа дүрс бичлэг олныг тэгтлээ цочирдуулсангүй. Харин Б.Содномдаржаагийн тухайд өнгөрсөн хугацаанд ар гэрийнхэн нь түүнийг хилс хэрэгт буруутгагдаж байна гэх байр суурийг хэвлэлийнхэнд илэрхийлж ирсэн байдаг.

Б.Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяр medee.mn сайтад ярилцлага өгөхдөө  “Нөхрийг минь шоронд тамалдаг байх. Нэг удаа очиход маань үнэн худал хэлүүлдэг аппаратанд суулгасан, зүүн гар мэдээгүй болсон гэж байсан. Тэр нь тэгээд яадаг юм бэ гэхэд үнэн хэлэхээр нь тог цохиулдаг гэж байсан. Тэгсэн ингэсэн гэдгээ хэл гээд би тэгээгүй гэхээр нь тогны хүчдэлээ нэмдэг байсан гэсэн. Хийгээгүй хэргийг хийсэн болгох гэж ингэж байгаа юм чинь, тэр муухай газартаа хүний нүднээс далд хичнээн ямар аймшигтай дарамталж байгааг бид мэдэхгүй шүү дээ.” хэмээн ярьсан байдаг юм.

Ямартай ч Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт анхан шатны шүүхээс өгсөн ялыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн. Анхан шатны шүүхээс Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноохдоо Ц.Амгаланбаатарт оноосон 25 жилийн 20-ыг гянданд, үлдснийг нь онцгой дэглэмтэй хорих ангид,  Б.Содномдаржаад оноосон 25 жилийн 23-ыг нь гянданд, үлдснийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Т.Чимгээгийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Одоо тэдний хувьд Улсын дээд шүүхэд хандах боломж л үлдсэн.

Шүүх бүрэлдхүүн шийдвэрээ гаргахдаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байна гэж Давж заалдах шатны шүүх үзлээ.  Ялтан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Б.Чимгээ нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан тогтоосон хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн гэж үзэв. Хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахад оролцогчдын хуулиар хамгаалсан эрхийг хязгаарлаагүй. Шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл алга байна. Ялтан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын мөрдөн байцаалтын шатанд хэргийн болсон үйл баримтын талаар мэдүүлсэн мэдүүлэг, түүнчлэн Б.Содномдаржаагийн өөрийн гараар бичсэн тайлбар зэрэг нь нэр бүхий гэрч нарын мэдүүлгүүд, хэргийн газарт байсан эд мөрийн баримтууд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэлүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, амь хохирогч нарт учирсан гэмтлүүдийн талаарх шинжээчийн дүгнэлтүүдтэй тохирч байна. Эдгээрээс гадна ялтан нарыг тухайн үед гэмт хэргийн газарт байсныг нэр бүхий гэрч нар шууд таньсан, түүнчлэн гүйцэтгэх ажиллагааны материалаар давхар нотлогдож байна гэж Давж заалдах шатны шүүх үзлээ. Зарим ялтны УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хохироосон гэмт хэргийг захиалсан, зохион байгуулсан үйлдлийг тусгаарласан нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй байна. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэсэнтэй нийцжээ гэж байна.

Мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих бүх зүйлийг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна. Иймд ялтан болон тэдний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хэргийг мөрдөн байцаалтад буцаах, хэрэгсэхгүй болгох утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож байна. Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6-т заасан хялбаршуулах зорилгоор үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь буруу, зохих ёсны өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ялтан Ц.Амгаланбаатарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон зүйлчлэл, гэрч М.Мөнхжаргалыг хохирогч гэснийг тус тус өөрчлөх нь зүйтэй гэж үзээд, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлтүүдийг оруулжээ.

Магадлалын 1 дэх заалтаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтын Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг “…өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор” гэснийг “Өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор” гэж тогтоох, хэсгийн 6 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Амгаланбаатар” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Амгаланбаатар” гэж, 9 дэх заалтын “хохирогч С.Оюун, Д.Хишгээ, М.Мөнхжаргал” гэснийг “Хохирогч С.Оюун, Д.Хишгээ” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээсэн байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • mongol (March 22, 2017 10:47:01 am )

    unenuu

    • Anonymous (March 22, 2017 1:43:22 pm )

      ҮНЭН ГЭДГИЙГ МЭРГЖЭЛИЙН ХҮН ХЭЛЭЭД ДҮРС БИЧЛЭГЭЭР ДАВХАР ҮЗҮҮЛЖ БАЙНА. ТОДОРХОЙ БАЙНА. ИЙМ МУУ НОВНУУД УГААСАА НИЙГЭМД ХЭРЭГГҮЙ. ХОЁР ЖООХОН ХҮҮХЭД ШАТААЖ АЛСАН ШИГЭЭ ГЯНДАНДАА ШАТАЖ ҮХЭЭРЭЙ АДГУУС НАР МИНЬ.

  • иргэн (March 22, 2017 11:13:17 am )

    ам зурагтай нь яг адилхан байсан, арай худлаа баримт цуглуулахгүй байлгүй дээ, шүүхийнхэн

    • Гадил (March 22, 2017 12:02:31 pm )

      19 жилийн өмнө тэд 15,16 хантай байсан болж байгаа юм. гэтэл ам зураг нь одоогийн насныхтай нь адилхан, 35, 36-тай хүний зураг байгаа тул энэ зураг зохиомол гэдэг нь шууд харагдаж байна шүү дээ. Ядаж залуу хүний шинж оруулахгүй дээ захиалгаар хүнийг хэрэгт гүтгэдэг шүүгч нар минь

      • Anonymous (March 22, 2017 1:41:08 pm )

        БИ ЭНД ЗҮГЭЭР ӨӨРИЙН МЭДЭЖ БАЙГАА ГАНЦ ҮНЭНГ ХЭЛМЭЭР БАЙНА. СОДНОМДАРЖАА 24 НАСТАЙ БАЙСАН, ЧИМГЭЭ 29 НАСТАЙ БАЙСАН, АМГАЛАНБААТАР 16 НАСТАЙ БАЙСАН. ЭНД ЯМАРЧ 16-20 ХҮҮХЭД АЛГА БАЙНА. ХАРИНЧ ХӨГШИН НАС БИЕ ГҮЙЦСЭН ХЭДЭН АЛУУРЧИД Л БАЙНА. АМГАЛАНБААТАР НЬ БҮҮР 13 НАСТАЙ БАЙХДАА ЖООХОН ОХИН ХҮЧИНДЭЖ БАЙСАН ГЭЖ БАЙГАА. ЭНЭ БҮХНИЙ СОДНОМДАРЖАА НЬ ГОЁ БАЙДАГ ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН ГЭЖ БАЙГАА. ИЙМ Л НЭГ ХЭДЭН АЛУУРЧИД ШҮҮ ДЭЭ. БАС ХОЁР ЖООХОН НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДИЙГ ШАТАЖ АЛСАН БАЙГАА ЮМ ДАА МУУ НОВШНУУД

  • zochin (March 22, 2017 11:20:06 am )

    ene hergiig murduj baisan 17 hun uchir bituulgeer uhsen hereg ilreegui

  • зочин (March 22, 2017 11:38:24 am )

    угаасаа Амгаланбаатар хүн амины 25 жилийн ялтан байсан хүн шүүдээ 7-8 жилийн дараа би Зориг агсаныг алсан надтай хамт эд байсан гээд жүжиг тавьж бгаа 18 жилийн турш бүрдүүлсэн материал бол яагаад бүх юм давхацаж байгаа хэрэг болов анх Амгэлэнбаатар хүн амины хэрэг хийсэн үед сэжиглэн шалгах биш үү Бичлэгт Амгаланбаатар жүжигээ тавьж бн Тийм бол Содномдаржаа Чимгээ нар үйл хөдлөлөө үзүүлэх ёстой Энүүнд юу нь нууцын хамаарал бгаа бэ Хөдөөний 16-20 насны хүүхдүүдийг з/б-ж утсаар мэдээлэл өгч бгаа хүмүүсийг илрүүл / Дараачийх нь Батүүл шүү гэж хэлсэн нь үнэн үү мэдээлэл авах юм их бн энэ хэрэг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх зохион байгуулалттай гэмт хэрэг

  • Anonymous (March 22, 2017 11:47:55 am )

    Elbegdorj Amgalanbaatar 2 ugasa l hol yavahgui urt naslahaargui 2 nuhur yahav ingeed sanaa chine amrana biz pizda gej

  • nomiko (March 22, 2017 12:11:23 pm )

    zurag shal uur bn

  • Anonymous (March 22, 2017 1:41:38 pm )

    БИ ЭНД ЗҮГЭЭР ӨӨРИЙН МЭДЭЖ БАЙГАА ГАНЦ ҮНЭНГ ХЭЛМЭЭР БАЙНА. СОДНОМДАРЖАА 24 НАСТАЙ БАЙСАН, ЧИМГЭЭ 29 НАСТАЙ БАЙСАН, АМГАЛАНБААТАР 16 НАСТАЙ БАЙСАН. ЭНД ЯМАРЧ 16-20 ХҮҮХЭД АЛГА БАЙНА. ХАРИНЧ ХӨГШИН НАС БИЕ ГҮЙЦСЭН ХЭДЭН АЛУУРЧИД Л БАЙНА. АМГАЛАНБААТАР НЬ БҮҮР 13 НАСТАЙ БАЙХДАА ЖООХОН ОХИН ХҮЧИНДЭЖ БАЙСАН ГЭЖ БАЙГАА. ЭНЭ БҮХНИЙ СОДНОМДАРЖАА НЬ ГОЁ БАЙДАГ ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН ГЭЖ БАЙГАА. ИЙМ Л НЭГ ХЭДЭН АЛУУРЧИД ШҮҮ ДЭЭ. БАС ХОЁР ЖООХОН НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДИЙГ ШАТААЖ АЛСАН БАЙГАА ЮМ ДАА МУУ НОВШНУУД

  • zochin (March 22, 2017 2:28:46 pm )

    Shuuh. tsagdaa. prokurori. murdun baitsaah. onts hund gemt heregtei temtseh gazar geed huuli huchnii bukh baiguullaguud tus tusdaa uuregtei. ststustai. zarim ni bie bieniihee uil ajillagaand hyanalt tavin ajillaj bgaa bizde. Tegeheer ene bukh baiguullaguud huivaldaad buruu shiidver gargana gej baihgui ni oilgomjtoi. Bidnii tur zasagtaa huuli huchnii baiguullagadaa itgeh itgel heterhii sul ba u.Iimees unen l yum bol bukh hergiig neelttei bolgoj shuuh zasaglal ner turuu sergeeh heregtei ba

  • zochin (March 22, 2017 2:30:27 pm )

    Shuuh. tsagdaa. prokurori. murdun baitsaah. onts hund gemt heregtei temtseh gazar geed huuli huchnii bukh baiguullaguud tus tusdaa uuregtei. ststustai. zarim ni bie bieniihee uil ajillagaand hyanalt tavin ajillaj bgaa bizde. Tegeheer ene bukh baiguullaguud huivaldaad buruu shiidver gargana gej baihgui ni oilgomjtoi. Bidnii tur zasagtaa huuli huchnii baiguullagadaa itgeh itgel heterhii sul ba .Iimees unen l yum bol bukh hergiig neelttei bolgoj shuuh zasaglal ner turuu sergeeh heregtei ba

  • зочин (March 22, 2017 2:35:58 pm )

    Шүүх хурал нээлттэй явуулхад болохгүй юм юу бнаа. Юуны чн улсын нууц вэ? Илэрсэн нотлогдсон хэрэгт шүүх ажиллагааг “улсын нууцтай холбоод хаалттаы хийгээд байж болохгүй баймаар. Энэ нууцлал гэдэг шалтгаанаар хэлмэгдүүлэлт илэрхээс зайлуулж хаалттай хурал явуулаад байгаа ойлголт өгөөд бн.Хүнийг эрүүдэн тамалсан бол өнөө хүний эрхийн үндэсний комисс, ардчилсан үндсэн хууль, хүний эрхийн асуудал маань лөөлөө шивдээ.Ийм том хэргийн шүүх ажиллагаа лав нэг өдөрт бахдагүй байхаа. Шүүх дандүү хөнгөн хандаад байгаа юм биш бизээ. Үнэн бол хэзээч тогтоогдоно.Энэ хоер хүн тэр хүн мөчилсөн алуурчинд гүтгэгдэн хохирч байгаа бол яанадаа.Хурлыг нээлттэй хийхэд улсын нууц алдагдаад байх юм байгаамуу

  • Anonymous (March 22, 2017 8:46:01 pm )

    Энд тэгээд юу нь нууц байсан юм,за энэ Амгаланбаатарын яриа дүрслэл сонин биш,хамгийн гол нь нөгөө хоёрынх нь мэдүүлэг яриаг ил болгож хэргээ хүлээснийг нь харуулсан бол үнэмшилтэй болох байлаа

  • SODNOMDARJAA UB YAWSAN N HAHAHAHA (March 23, 2017 9:01:35 am )

    Ter SODNOM DARJAAG EEJ N UB YAWJ UZEEGUI GEED GUTSAAD BAIGAAGUI BILUU. GETEL TER 3 ALSAN BI HUN HARJ BAISAN GJ GEMGUI YUM SHIG YARIJ BN. ENE BOL HERGIIG MEDEHIIN DEEDEER MEDEJ HEREGTEI HOLBOOTOI HAMT UILDSEN GEDEGIIG BATLAH MASH TO NOTLOH BARIMT GEJ UZEJ BN. ENE HUULI MEDEHGUI MALNUUD NEEREE YANZ BUREER SHAAAAAAAAJ BICHIH YUMAAAA. HAHAHA. JOOHON HUULI ENE TER UNERLESEN MANI MET HAMAAGUI ILUU OILGOH YUMDAAA

  • Цогт (March 23, 2017 11:23:44 am )

    УЛС ТӨРИЙН ШОУ, ХЭЛМЭГДҮҮЛЭЛТЭЭ ЗОГСОО!!!!!!!! ШҮҮХ ХУРЛЫН АЖИЛЛАГАА НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ЗОРИУЛЖ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР НАЙРУУЛЖ ДЭГЛЭСЭН ЖҮЖИГ ЮМ ШИГ САНАГДААД БАЙНА. ЭНЭ ОЛОН ЖИЛ ИЛРЭЭГҮЙ ХЭРЭГ ГЭНЭТ ӨНӨӨДӨР СӨХӨГДӨӨД, ХЭРЭГ ХААГДАХ ГЭЭД БАЙГАА НЬ ХЭНД ЗОРИУЛАГДАЖ ҮЙЛЧИЛЖ БАЙГАА ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГА ВЭ? ГЭДГИЙГ АРД ТҮМЭН УХААРААСАЙ. КОММЕНТ СЭТГЭГДЛҮҮДИЙГ УНШИЖ БАЙХАД БАС Л ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР АРД ОЛНЫ ТАРХИ СЭТГЭХҮЙГ УГААЖ БАЙГАА НЬ АНЗААРАГДАЖ БАЙНА ШҮҮ!!!!!!!!!!!!!!!!!!!

antalya rent a car