antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 10, 2012 Comments are off

МАХН, МАН-ын ихэрлэл ба Д.Тэрбишдагва нарын эргэлзээ

нийтлэсэн Admin

Сонгуулийн өмнө аль ч нам хачин сайхан аашлах юм аа. Ардчилсан намын таван гишүүн фракц байгуулчихлаа. Намаа шинэчлэх юм гэнэ. Ойрын өдрүүдэд тэд телевизийн дэлгэц, сонины хуудсыг дүүргэж орхив. Сонсохноо, стандарт бус Засгийн газарт орж алийгаа алдсан нам нь үндсэн дүрмээ биелүүлсэнгүй гэж байна. С.Баярын засаглалд тус нам дагаар орсон нь гурван жил гаруйн өмнөх явдал. “Шонхор” фракцийг байгуулсан С.Эрдэнэ, З.Энхболд зэрэг гишүүд тэр цаг дор намынхаа удирдлагыг шүүмжилж байсан ч хүчтэй эсэргүүцэгч болж чадаагүй л дээ. Яахав, олны аясаар арга буюу тэд тэгсхийгээд амаа үдүүлсэн биз. Гэхдээ тухайн үед өнөөдрийнх шигээ фракцаа ч байгуулна уу, яах нь дурын хэрэг байлаа, “Шонхор”-ууд болж “нисч” буй Ардчилсан хүчний холбооны удирдах бүрэлдэхүүний тэдгээр нөхдөд. Хэрвээ тэр цагт нь өнөөгийнх шигээ юм яриад унасан бол С.Баярын Засгийн газар дангаараа ажиллах байсан байх.

“Шонхор”-уудыг Ардчилсан намын бусад гишүүд нь дэмжиж л таараа. Тэгсэн бол Сү.Батболдыг сандаргаж, У.Хүрэлсүхийг Тэргүүн шадар сайдын суудал руу горьдоогоод өнгөрөхгүй байв. Мөн Н.Номтойбаяр гэх мэт мөнгөө багтааж ядсан Ардын намын бизнесийнхэн дэд сайд болж таахалзахгүй байж дээ. Төгсгөл нь III нүүрт Түрүүч нь I нүүрт Өөрөөр хэлбэл З.Энхболд нарын санаачилсан “Шонхор” фракцынхан сонгууль дөхөөд ирмэгц Ардчилсан нам маань “муухай харагдаад” гэх ухааны юм яриад унах нь нэгэн бодлын их инээдтэй байна. Нөгөө талдаа “Олигархиудыг төр засгаас авч хаяна” гэсэн нь үнэхээр талархууштай. Ардын нам харин олны дунд нэр хүндээ өсгөх шаанс дэндүү бага бололтой. Сонгууль эхлэхэд дөрвөн сар ч хүрэхгүй хугацаа үлдлээ.

Өнгөрсөн хугацаанд рейтинг нь дөнгөж 14,2 хувь хүрэхтэй, үгүйтэй болтлоо унасан тул дарга нар нь шинээр томилогдсон сайдуудаа хамгийн их мөнгөтэй гишүүдээр бүрдүүлэхээс аргагүйд хүрсэн байна. Үүнийг нь ажиглагчид Засгийн газраа сонгуулийн штаб болголоо гээд байгаа юм. Засаглалаар дамжуулан сонгогчидтой харилцдаг урьдын менежментийнх нь үргэлжлэл тийнхүү сайд, дэд сайтын томилгоогоос нь харагдлаа. Удирдлагын босоо тогтолцоогоор одоо тэд доошоо баг, хороо хүртэл ажиллана. Өнгөрсөн намраас зарим хорооны хэсгийн ахлагч нарыг Ардын намын олон тооны ухуулагч болгож, сардаа бага сага урамшуулал өгдөг болсон гэнэ лээ. Нөгөө хэсгийн дарга нар нь баярлахдаа энэ тухай шуугиан тарьж гайтуулах шахсаныг яана. Хэдийгээр тэд төрийн жинхэнэ албан хаагчийн статустай болсон ч ингэж улс төрийн “ажилтан” болоод яваа нь нууц биш гэж нэгэн баттай эх сурвалж бас давхар нотлохыг оролдож байгаа. Энэ сарын 13-14-нд Монголын бүх ард түмний их хуралдай болно.

Үүний ард Ардын намын гол “дайсан” гэгддэг Н.Энхбаяр сууж байна. Тэр МҮАН-ын М.Энхсайхантай ханьсаж, нам, иргэний байгууллагуудын холбоо байгуулсан нь Ардын намд ч, Ардчилсан намд ч айдас авчирсан. Өнгөрсөн хаврын хуралдайгаараа тэд “Энэ төрд итгэл хүлээлгэхгүй гэсэн иргэд нийт сонгогчдын 83 хувь”-д хүрснийг зарлаж, УИХ-д албан ёсоор мэдэгдсэн. Мөн “Таван толгойн ордыг бүхэлд нь ард түмэндээ өг” гэсэн юм. Одоо тэгвэл эдгээр “эмзэг” асуудлыг дахин сануулах ажээ. Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлыг цочроох хэмжээнд хүрч буй байгаль экологийн сүйрэл, улс үндэстэн дамнасан корпорациудыг хууль бус үйл ажиллагаа, Монгол хүний удмын сангийн доройтол гэх мэт олон зүйлийг ярих бололтой.

Ийм сургаар Ардын нам дотор аль хэдийнэ савалгаа үүссэн байна. Саяхан УИХ-ын гишүүн С.Бямбацогт “МАХН, МАН хоёр үзэл баримтлалын хувьд яг адилхан. Тиймээс аль аль руугаа гишүүд нь уусаж орох боломжтой” гэлээ. Удам угсааг нь хөөн хэлэлцвэл үнэхээр ялгаагүй коммунист гарвалтай намууд. Ардын намыг анх байгуулахад 20 гаруй хүн цугларсны дотор Оросоос орж ирсэн буриадууд ч байсан. Тэд намын дүрэм журам, үзэл баримтлалыг нь тодорхойлолцсон. Удалгүй гурван жил гаруйн дараа буюу 1924 онд комминтерний нөлөөгөөр “Хувьсгалт” гэдэг тодотголтой, коммунист чиглэлийн нам болсон түүхтэй. Өнөөдөр Ардын намынхны голоод хаясан тэрхүү “Хувьсгалт” гэдэг үгнээс Н.Энхбаяр айхгүй байгаа. Айгаад ч тэр яах билээ.

Харин өөрт нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэнд тэр нэлээд “шаналж” яваа болов уу. Учир нь Н.Энхбаяр, түүний гэр бүлийнхний бизнесийн хөрөнгө гэгддэг “Өргөө” зочид буудал, хуучин “Сүхбаатар” хэвлэл үйлдвэрийн туурь зэргийн хууль бус хувьчлалаас гадна өөр хэд хэдэн асуудал ч босч ирж болзошгүй хэмээн зарим эх сурвалж хэлж байгаа. Иймд тэр улам хүчтэй дуугарч, эрх баригч Ардын намыг олигтойхон шахаанд оруулахыг хүсч байна. Цагтаа Н.Энхбаяр Ардын намын олигархиудтайгаа мөр зэрэгцэн элдэв булиантай өмчийн эзэн болсныг хуучин андууд нь мэдэхийн дээдээр мэднэ. Ц.Нямдорж нөгөө олон хаус, хөлсний байраа илчлүүлсэн шиг Ардын намын өөр олон хүн Н.Энхбаярын дараагийн “зарлан дуудах”-аас эмээж буй нь тодорхой. Өөрөөр хэлбэл МАХН, МАН хоёр ихэр хурга шиг гэх ухааны юм яриад байгаа С.Бямбацогтын дээрх үгийг энэ талаас нь бодож үзэх нь илүү оновчтой ажээ. МАХН-ыг байгуулаад гараад явчихсан гээд байгаа нөхөд, Ардын намыг одоо бүрдүүлж буй олигархиудын хооронд чанарын ялгаа алга даа. Гэхдээ хулгайчаас хааяа үнэн үг гарч болдог жишгээр бол МАХН-ын дарга Н.Энхбаяр олигархиуд биднийг боймолж алах гэж байна гэж олонтоо хэлсэн нь яах аргагүй зөв. МАХН, МАН хоёр ижилхэн, бас ялгаатай нь энэ бүгдээс харагдаж байна. Ялааг нь Н.Энхбаяр өнөөдөр шүүхэд дуудагдах дээрээ тултал ядрах үедээ Ардын намын хуучин найзууд руугаа тийнхүү “Та нар надаас илүү муухай” гэсэнд л байгаа ажээ.

Сонгуулийн чимээ наашлах тусам МАН-ын зарим гишүүд МАХН руу хандрахдаа ялгаагүй зүүний үзэл баримтлалтай нам юм чинь гэж байна. Тиймээс Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн нарын хувьд Ардын намыг шүүмжилснийхээ горыг амсаж, УИХ-д нэрээ дэвшүүлэх боломжгүй болвол МАХН руу шууд явж очих бололтой. Д.Тэрбишдагва гишүүн Н.Энхбаярын гэрт хэд хэдэн удаа зочилж очихдоо ч энэ тухайгаа хэлсэн гэж оройхны эх сурвалж өгүүлсэн. Д.Тэрбишдагва бол Германд олон жил амьдарсан, герман ёс заншил, арга барилд дассан. Германчууд нарийн тооцоотой, шударга улс. За гэвэл ёогүй. Иймээс тэр Н.Энхбаяртай дөрөө харшуулах магадлал өндөртэй байгаа ч гэсэн ганц л зүйлд сэтгэл дундуур яваа. Юу гэвэл Н.Энхбаярын хэрэгтэй үедээ хэнийг ч ашиглаад хаядаг эвгүй занд битүүхэндээ эргэлзэж буй. Харин ийм ихэр хоёр нам хамтарч сонгуульд орно гэсэн яриа хааяа гарч байгаа нь зөвхөн Ардын намынханы мөрөөдөл, хүмүүсийн сэтгэл зүйгээр оролдсон наадгай төдий л зүйл ажээ.

 

Б.Отгонбаяр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car