antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 20, 2017 2 comments

Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр, Б.Жаргалсайхан нар нэрээ дэвшүүлжээ

нийтлэсэн Admin

Ардчилсан намын Дотоод сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн гишүүддээ нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах ёслолыг зохион байгуулж байна. Уг арга хэмжээ яг одоо МҮЭСТО-д явагдаж байгаа бөгөөд тус намын нийт 565 гишүүн нь нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авах юм. Эдгээр хүний 511 нь Үндэсний бодлогын хорооны гишүүнд өрсөлдөхөөр бүртгүүлсэн бол 54 хүн Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад өрсөлдөхөөр болжээ. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг Ардчилсан намын удирдлагууд гардуулж байна.

Нэр дэвшигчдийн дунд Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнэ, Ц.Гарамгайбаатар, Н.Батбаяр, Б.Жаргалсайхан нар байна. Э.Эрдэнэ орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд нэр дэвшиж ялалт байгуулсан бол Ц.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгаад 14 хоног баривчилсаны эцэст батлан даалтаар гарч ирээд байгаа юм. Харин “Буян”-н Б.Жаргалсайхангийн хувьд өнгөрсөн сард АН-д элссэн байдаг.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (March 20, 2017 3:40:32 pm )

    Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр, нар бие нь сайн л байгаа юм байна штээ. Дахиад шоронд нь хорьж байгаад шалгаачээ.Шоронд хорихоор үхлүүт өвчтэй дарга болно гэхээр эрүүл зүгээр болчихоод байх юм.АРАЙ ЧДЭЭ.?????

  • зочин (March 21, 2017 2:27:35 pm )

    Ан-ынхан АТГазар шалгуулж эхлэхээр сонгуульд нэр дэвшиж эхэлдэг .Тэгэхээр их хурлын гишүүн юм уу АН -ын ямар нэгэн дарга дорго болж чадвал бүх ок болох нь.Нуугдах газар энд байдаг юм байна.Даанч сонгуульд ялах гээд үхэн хатан зүтгэдэгийн учир энэ юм байна ард түмэн минь

antalya rent a car