МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, тус захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр Я.Төмөрбаатарыг томилжээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Р.Бат-Эрдэнийн хүсэлтийг хүлээн авснаар дээрх томилгоог хийсэн аж. МУИС-ийн захирлыг хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтаар тодруулж, томилох юм байна.
МАН Ардчилсан намтай хамтран Засгийн газрыг барьж байх үед Я.Төмөрбаатар нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар ажиллаж байсан байна. Мөн Тэрбээр Улсын багшийн дээд сургуулийг түүхийн багш, нийгмийн ажилтан мэргэжлээр төгсчээ. 1999-2007 онд “Кёкшюүзан хөгжил сан”-гийн зөвлөх, дэд захирал, 2007-2008 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2008-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, хэвлэлийн албаны дарга, 2009 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, ахлах зөвлөх, “Стратеги” академийн захирлаар ажиллаж байжээ.
Б.Цэлмэг
Холбоотой мэдээ
-
Зочин (March 17, 2017 2:02:41 pm )
Бүтэхгүй ээ. 1986 онд түүх-пионерийн удирдагчийн анги төгссөн нөхөр шүү дээ. Арай л дэндүү байна аа. Шинжлэх ухаан гэж их сургуульд одоо ярилтгүй болсон. Арай ч дээ Монголын хамгийн ууган Их сургууль одоо мэргэжил нь ч байхгүй нэг пионерийн удирдагчаар удирдуулах болсон юм уу. ээ хөөрхий. пионерийн тангаргаа хэлээд яваад бай даа МУИС-ынхаа. Тэгвэл жаахан дээшээ ахиж магад.. Төмөрбаатар ч гэсэн ичээч. ядахдаа ямар эрдмийн цол зэргэтэйгээ санаач
-
зочин (March 17, 2017 2:08:55 pm )
шившигтэй явдал
-
зочин (March 17, 2017 3:22:53 pm )
Төрийн өмчийн бүх Их сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг яаралтай явуулах шаардлагатай, маш их цаг алдаж байна….., тэр хэмжээгээр ажил нь унаж байна. Дүлэгнэсэн сайдаа..
-
Сайдын туслах (March 17, 2017 5:58:59 pm )
Сайд ямар буруутай юм Манай сайд бол сайн хүн ш дээ Танар өөрсдөө хэнийг Их хуралд сонгосноо саначаарай
-
zochin (March 17, 2017 6:25:37 pm )
neg cag ouytnuudad hicheel zaaj uzeegui ereesee surgalt sudalgaa gej medehgyi horchin namiin demjlegeer arai dendenee
-
uhaan (March 17, 2017 6:32:14 pm )
Baterdene gej teneg yu ch hiij chaddaggui chadvargui hunii orontsogoosTomorbaatar hamaagui deershtee.
-
Anonymous (March 17, 2017 6:37:14 pm )
Их сургууль гэдэг чинь эрдмийн уурхай шүү. Боловсролын салбарт шинэчлэл алга. Гантөмөрийн хэдэн хамаатан, найз нар хэзээ халагдах бол гэж айгаад юу ч хийхгүй байна. Ийм л дүр төрхтэй байна даа боловсролын салбар чинь. Батсууриас зоримог санаачлага гарахгүй гэдэг нь тодорхой байна.
-
1245712457888945612245 (March 17, 2017 7:10:56 pm )
Пионерийн удирдагч ректортэй МУИС ч одоо жинхэнэ МУУ УС болж дээ
-
зочин (March 17, 2017 8:57:33 pm )
Гантөмөрийн тавьсан бүх Ректорыг солих хэрэгтэй. Тэд олигтой юм хийлгүй шүүмжлэлийн бай болоод 4-5 жил болж байнаш дээ. Бүх хамт олноор нь л ажлыг л үнэлүүлээд шйидчих юмыг Батсуурь жил гаруй чангаалаа
-
Гууль (March 18, 2017 6:33:40 am )
Ямар ч чадвар, мэдлэг боловсрол, зангараггүй заль мэхээ ухаан гээд ойлгочихсон Ж.Батсуурь гэдэг энэ этгээдийг маш түргэн огцруулах хэрэгтэй. Арай ч дээ, дэндэнэ дэндэнэ гэхэд ингэж тэнэглэж болох уу. Үндэсний ганц их сургуулийг академик түвшний боловсролтой хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн хүн, эсвэл нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаруулсан шилдэг менежер удирддаг юм. Их сургуулийн захирал улс төрийн томилолттой сайдаас аль ч талаар тохой өндөр хүн байх шалгууртай. Сайд яах вэ, зайлаад л өгнө. Харин Их сургуулийн захирлын буруу томилгооноос болж шинжлэх ухаан, дээд боловсрол дампуурна. Багш, оюутнууд хаана байна аа. Батсуурь гэгч этгээд Яамандаа Оюутны холбооны ч билүү нэг мэргэшсэн шантаажчинг аваачсан сураг байсан. Оюутнуудын амыг бариулах алсын бодлого агуулж, харин энд ухаан гаргасан байна.
-
zochin (March 18, 2017 1:34:14 pm )
ingej MUIS iin ner hund shaldaa buuh gedgiig uzeh l yum daa arai chdee iim huneer udirduukahdaa tulaagui l bailtai hen gedeg hunii shiidvereer tur tomilogdvoo shiidver gargasan huniig ni ajlaas ni chuluulbul yasiim bee
-
Багш (March 19, 2017 9:46:59 am )
Сайн байна,шинэчлэх хэрэгтэй, маш удаан байна
-
багш (March 20, 2017 11:45:25 am )
Төрийн өмчтэй их сургуулиудын бүх ректорын орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлах хэрэгтэй. Одооны ректорууд нь тийм л сайн юм бол гараад л ирнэ биз. Гэхдээ хамт олны санал авах ёстой.
13 Comments