Хаврын улиралд гал түймрийн аюул их гардгийг Онцгой байдлын газраас анхааруулсаар байна. Говьсүмбэр аймагт өчигдөр хоёр хүүхэд гэртэйгээ хамт шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Сүмбэр сумын нутагт хашаанд гэр шатаж тус сумын харьяат Д /эм.6н/, А /эр.4н/ нар гэртээ шатаж нас баржээ.
Мөн түүнчлэн СБД-20-р хороо “Хадатын … тоотод гал гарч хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг авч шалгахад тус хороонд оршин суух Ш /эм.47н/ 4 ханатай гэртэйгээ шатаж нас барсан хэргийг шалгаж байна.
Тиймээс гэртээ бага насны хүүхдүүдээ харгалзах хүнгүйгээр орхиж хол газар явахгүй байхыг цагдаагийн газраас анхааруулж байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.