antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 17, 2017 23 comments

MCS-ийн барьсан 360 мянгын хураамжтай, хагархай зам Монгол жолооч нарын амийг авсаар байх уу?

нийтлэсэн Admin

Нүүрсний тээвэрт явдаг мянга мянган жолоочийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудалд төр засгаас бодлогын арга хэмжээ авах шаардлага байгааг сүүлийн жилүүдэд нүүрсний замд ослоор амь насаа алдаж буй болон золгүйгээр амиа алдаж буй жолооч нарын үхэл харуулсаар байгаа. Хэдхэн өдрийн өмнө “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг тээвэрлэдэг “Монфорт” компанийн 6 жолооч архи гэж уусан шингэн зүйлд хордож, гурав нь амиа алдсан харамсалтай хэрэг гарсны цаад учиг шалтгаан нь жолооч нар хил нэвтрэхийн тулд хэдэн өдрийн турш хил дээр хүлээдэг, амаргүй нөхцөл байдалд байдаг зэрэгтэй холбож тайлбарлах талууд ч байгаа. Түүнчлэн төр засгаас хилийн нэвтрэлт, хүлээлгийн асуудал, жолооч нарын эрүүл мэндийн асуудал дээр анхаарал тавихгүй бол цаашид ч ийм маягаар хэчнээн хүн эрдэнэт амиа алдах магадлал байгааг хэлж буй.

Осол гарч, олон жолооч нарын амийг авч буй Тавантолгойгоос Цагаан хад хүртэлх замыг “MCS” барьсан байдаг. Тэрчлэн өнгөрсөн онд төрд хүлээлгэж өгч, төрийн өмчит “Гашуун сухайт” компанийн эзэмшилд шилжсэн тус замын нөхцөл байдал маш муу гэдгийг тээвэрт явдаг бүх жолооч нар хэлдэг байна. Шаардлага хангаагүй зам болон энэ замд байдаг олон постод урт дараалал үүссэнээс болж маш ноцтой осол аваар гарч хүн энддэг. Тус замд нийтдээ дөрвөн шалган нэвтрүүлэх пост байдаг бөгөөд  постуудад тээврийн жолооч нар маш урт дараалал үүсгэж зогсдог. Хамгийн багадаа 3-4 хоног оочерлож зогсдог. Эдгээр постуудад оочер дараалал үүссэнээс болоод гарах аваар их гардаг.  Мөн жолооч нар энэ постуудад түгжрэхгүйн тулд засмалаасаа буудаг гэдгийг жолооч Д.Батцэнгэл гэж хүн medee.mn сайтад ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Мөн тэрбээр тус замд буюу Цагаан хадны боомтоос  хойш 37 км-ын зайд энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдөр том оврын автомашин онхолдож, хоёр хүн амь насаа алдсан хэрэг явдал гарах үед цуваанд явж байсан хүний хувиар тодруулга өгснийг энд ишлэн хүргэж байна.

Тэрбээр “Би Цогтцэций, Цагаан хад, Ганц модны чиглэлд нүүрс тээвэрлэх цуваанд орж явсан юм. Жолооч нар түр зогсож цайлаад, болгоомжтой явахыг бие биедээ сануулаад хөдөлцгөөсөн. Гэтэл удаа ч үгүй 15 минутын дараа урд талаас тоос манарч, зам харагдахгүй болж цуваа зогссон. Биднийг урагш очиж харахад цуваанд явсан хоёр машин онхолдож, аав хүү хоёр газар дээрээ нас барсан. Осол боллоо гээд цагдаа, онцгойгийнхон ирээгүй. Цогцосуудыг замын хажуу тал руу гаргаж бүтээчихээд, цуваа зогсож болохгүй, явцгаа гэсэн. Биднийг явсны дараа цагдаа сэргийлэх хэзээ нь ирсэн юм мэдэхгүй байна. Гэхдээ тэр зам дээр хоёрын хоёр монгол хүний алтан амь тасарч байхад хүний амь насыг юман чинээ тоохгүй байгаа нь маш харамсалтай санагдаж байна. Хүний мөс чанар энэ газар алга болчихоод байна. Засаг төр анхааралдаа авахгүй бол энд жолооч нар хэзээ үхэхээ мэдэхгүй явж байна.

Цагаан хаданд нүүрс тээвэрлэж байгаа жолооч нар болон үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад хяналт гэх зүйл байхгүй. Энэ газарт жолооч нарын эрх ашиг, эрүүл мэнд болон хөдөлмөрийн аюулгүй байдал гэж байдаггүй. Тиймдээ ч хэдэн арван аавын хүүхэд энэ замд осолдож, амь насаараа хохирсоор ирсэн байна. Хоёрдугаарт, энэ газарт хуулийн ямар нэг зохицуулалт үйлчилдэггүйгээс болоод монгол жолооч нар хөдөлмөрийн мөлжлөгөд автсаар удаж байгаа. Зүгээр нэг монгол жолооч хужаа нарын тэргийг бариад явж байна. Зохицуулалт байдаггүй учраас тэдний цалин хөлсийг өгдөггүй. Энд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд жолооч, ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй. Цаашлаад хаана, юунд зарцуулж байгаа нь мэдэгдэхгүй маш олон төрлийн татвар, торгууль оногдуулдаг. Энд байгаа бүх хүн хэдэн төгрөг олохын төлөө орон гэрээсээ хол ажиллаж байгаа. Гайгүйхэн мөнгө олж, ар гэрээ тэжээхийн тулд ингэж үхэн хатан зүтгэж байна шүү дээ.” хэмээн ярьжээ.

Тэгэхээр энэ хүний байр суурь болон бусад мэдээллүүдээс үзэхэд  нүүрсний тээврийн замд жолооч нар амиа алдах нь энгийн үзэгдэл мэт болчихоод байна. Дээрх ослын талаарх албан ёсны мэдээллийг цагдаагийн байгууллагаас хэвлэлийнхэнд нээлттэй өгөхгүй байгаа юм билээ.

 

360 мянган төгрөгний хураамжтай  хагархай зам!

Нүүрсний замтай холбоотой мөн нэг анхаарал татдаг мэдээлэл бол  авантолгойгоос Цагаан хад хүртэлх 260  километр хагархай, цөмөрхий замаар явчихаад 360 мянган төгрөгийн замын хураамж төлж байгаа жолооч нарын бухимдал юм. Өдөрт 2 мянган машин энэ замаар явж байгаа. Тэгээд 360 мянган төгрөгийн хураамж авдаг мөртлөө яагаад эргээд зам засвар арчилгаандаа зарцуулдаггүй юм бол гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Гол нь замын чанартай холбоотойгоор осол аваар олон гардаг гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Хэрэв  тэгээд машин тус бүрээс 360 мянган төгрөг авчихаад замаа сайжруулахгүй юм бол үнийг нь буулгах хэрэгтэй баймаар юм. 360 мянга бол өндөр үнэ. Хэт өндөр энэ үнийг нь төлөхөөс зайлсхийсэн жолооч нар шороон замаар тээвэр хийдгийн улмаас өдөртөө 4-5 машин онхолдож унадаг нь хэвийн үзэгдэл гэдгийг газар дээр нь очихоор хэлэх хүмүүс олон бий. Нүүрсний тээвэрлэлтэд  монголчууд голдуу машин жолоодож буй.  Гэхдээ Монгол жолооч нарын цалин хятадуудынхаас хоёр дахин бага. Хятадуудад үргэлж дээрэлхүүлнэ. Таван толгойн уурхайгаас шилжүүлэн ачих Цагаан хад хүртэл нүүрс тээвэрлэлтийг уртын тээвэр гэж нэрлэдэг.  Харин  Цагаан хадны дамжуулан ачилтаас Ганц модны боомт хүртэл 25 км газрыг богинын тээвэр гээд байгаа юм. Богино тээвэрт монгол компани нэг ч үгүй. Бүгд хятад эзэнтэй бол Таван толгойгоос Цагаан хад хүртэл ганц нэгхэн монгол эзэнтэй компани байдаг аж. Тэрчлэн Монголчууд хятад эздийнхээ ааш аягийг олох гэж зүдрэхийн сацуу хатуу хучилттай зам дээгүүр тээвэрлэлт хийхдээ 360 мянга гэсэн өндөр хураамж төлөх ёстой байдаг. Гэтэл тэр хатуу хучилттай зам нь эвдэрч цөмөрсөн, нарийн гээд эргээд осол аваар гарах нөхцөл болсоор иржээ.Тэгэхээр уг асуудал дээр холбогдох байгууллагууд анхаарах цаг болжээ. Шороон замаар нүүрс тээвэрлэхэд хөрс  ихээр эвдэрч,  тоосжилт үүсэн, ургамал амьтанд сөргөөр нөлөөлж, хүний  эрүүл мэндэд хор уршиг дагуулж байдаг. Тиймээс л хатуу хучилттай замыг барьсан шүү дээ. Гэтэл чанаргүй зам барьчихаад эргээд Монголчуудаа мөлжөөд байдаг нь ямар учиртай юм бэ.

Нүүрс тээврийн машинууд 70 тонны  даацтай.  Харамсалтай нь компаниуд болон хөлсний жолооч нар ашиг орлогоо бодон 100 гаруй тонныг ачдаг. Улмаар осол аваар их гардаг юм билээ. Хятадууд хүнд даацын 8000 машинтай,  4000-ыг нь монголчууд жолоодож,  нүүрс зөөдөг гэх мэдээлэл бий. Тэгэхээр тэдний цаана хэдэн хүний амьдрал байгаа бол.  Нүүрс тээвэрлэлтийн зам орчны асуудлыг, замын хураамжийн асуудлыг эргэн харах, хатуу хучилттай нэртэй замаа тэр хураамж гэдэг авдаг мөнгөнөөсөө засаж сайжруулах цаг болсон гэдгийг жолооч нар хэлсээр байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • Иргэн (March 17, 2017 8:55:39 am )

    дахин тодруулга эх сурвалж аваачээ Хуучин мэдээ байна Ганц юм хэлий Одоо урд явж байгаа нүүрсний том тэрэгнүүдийн жолооч нар нь бараг бүгд л хөлсний жолооч нар байдаг Жинхэнэ машины эзэд нь өөрснөө айгаад машинаа барихаа больсон Мөн ихэнх машины жолооч нар нь хужаа компаний хужаа нөхдүүд байдаг Манай монголчууд хянуур явж байгаа хэдий ч замын аюулгүй байдлаас болоод мөн машин олиггүй барьдаг хужаа нараас болоод үхэж байна Уржигдар гэхэд 2 машин мөргөлдсөн гэсээн 2 жолооч нь газар дээрээ өнгөрсөн Ер нь ийм үзэгдлүүд хэвийн үзэгдэл мэт л болсон газар

    • ЦУС ШИНГЭЛЖ, СУДАС ЭРҮҮЛЖҮҮЛЭГЧ ЛИ ЭР КАН... (March 17, 2017 1:39:35 pm )

      ЦУС ШИНГЭЛЖ, СУДАС ЭРҮҮЛЖҮҮЛЭГЧ ЛИ ЭР КАН
      Тус бүтээгдэхүүн нь МУ-д албан ёсны зөвшөөрөлтэйгээр 12 дахь жилдээ борлуулагдаж байгаа бөгөөд ЦУС шингэлж, ХОЛЕСТРИНЫГ бууруулан СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛЫГ ЭРҮҮЛЖҮҮЛСНЭЭР Атесклероз буюу Судасны хатуурал нарийслаас шалтгаалах ТАРХИ /цусан хангамжийн дутагдал, бусад зовиур/, ЗҮРХ /цусан хангамжийн дутагдал, хэм алдалт, шигдээс, ишеми/, ДАРАЛТ ба ХУЯН, бусад эрхтэнүүдийн /элэг, бөөр, хөлийн гэх.м/ судасны хатуурал нарийсалтай холбоотой эмгэгүүдийг эрүүлжүүлж, хүндрэлүүд болох ХАРВАЛТ, ШИГДЭЭС зэргээс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй. Та бүхэн биед илрэх зовиуруудаа дараад өнгөрөх үү? Өвчин үүсгэж буй шалтгааныг нь арилгах уу? Тухайн өвчлөл /эмгэг/-үүдийг үүсгэж буй шалтгаан нь ганцхан судасны хатуурал байвал ТА зөвхөн ШАЛТГААНтай нь тэмцсэн нь илүү үр дүнтэй байх болно.
      ҮНЭ:
      1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮
      Лавлах утас: 96665038
      ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

  • болд (March 17, 2017 8:58:01 am )

    Одоо хувь тэрэгнүүдийг зогсоосон гэсээн Бүгд компаний нэр дээр бүртгэлтэйбайж явхын гэсэн Бас л нэг мөнгө саах арга биз Энэ зам тээврийн яам болон ЗГ анхааралдаа аваач ээ

  • Anonymous (March 17, 2017 9:02:46 am )

    iimerhuu uls oron ard tumnee boddoggui ulaarsan bisnesmen nertei ulaandaa garsan luibarchdiig tseberleed ugdug tur zasaggui ard tumen yah um be/bosoj temtseh uldlee,ard tumen eh orniihoo tuluu tsemtsei…

  • хээл хахууль (March 17, 2017 9:03:55 am )

    ийшээ ер нь хяналт шалгалт гэж очдог юм уу Үгүй байхаа Холбогдох байгууллагууд болон эор баригчдад маш том хэмжээний авилгын сүлжээ байгаа учраас Ямар ч хяналт шалгалт очидгүй Өмнөговийн удирдлагууд гэж хятадуудын атганд орсон Зоосны нүхээр л хардаг юм шиг ээ

  • иргэн (March 17, 2017 9:59:21 am )

    Ажил хийснийгээ ад шоо үзээд бай. Ажил хийхгүй бол хэнч шүүмжлэхгүй амар жимэр суух нь дээр болсон цаг болждээ. Ухаантайхансан бол арай өөр өнцгөөс ажлыг нь санаачлагыыг нь дүгнэн цэгнэж, цаашид яаж зам харгуйгаа сайжруулж, төмөр замаа тавих вэ гэж бичсэнсэн бол арай дээр санагдах юм. Энэ замаар энэ цөөхөн жил хичнээн тонн ачаа зөөж улсад хэдий хэрийн татвар төлөөс өгөө бол. Бас хичнээн осол юунаас болж гараад байгаагс удлаад асуудал дэвшүүлчих сэтгүүлч баймаар л юм.

    • Anonymous (March 19, 2017 9:38:05 am )

      Харин тэгээд бичсэн л байна ш дээ юунаас болоод байгааг

  • Anonymous (March 17, 2017 12:10:33 pm )

    Барьсаны дараа одоо ажиллуулж хураамж авч бгаа нь тэгээд хариуцлага хүлээхгүй юу энүүнийг сараачигчаа? Хураамж юунд зарцуулагдах ёстойг мэдэхгүй бол ийм хэрүүл өдсөн юм сараачиж энэ мэтийн хогийн сайтад тавих хэрэггүй л бхгүй юу

  • Anonymous (March 17, 2017 12:39:45 pm )

    Барьсаныг нь төр хурааж аваад Эрдэнэс Монгол ХХК-д өгсөнийг одоо Эрдэнэс Монголын охин компани нь ажиллуулж бгаа шүү сэтгүүлчээ. Мэдээлээ шалгаж байж гаргаж байх нь сэтгүүлч хүний үүрэг бус уу

  • Anonymous (March 17, 2017 1:20:53 pm )

    жолоо барьж явахдаа архи уухаа л больчих , тэгвэл наад зам чинь хүн алахаа больчихно

  • ЗОЧИН (March 17, 2017 3:37:00 pm )

    ЭНЭ ЭМ СИ ЭСИЙН ОДЖАРГАЛ ГЭДЭГ ХУЖААД ҮЙЛЧИЛСЭН БЭРТЭГЧИН НӨХӨР НАСААРАА ИДЭЭД Ч БАРАХГҮЙ ХӨРӨНГӨТӨЙ, МӨНГӨТЭЙ ХЭРНЭЭ ЯМАР Ч ХАНАЖ ЦАДДАГГҮЙ ШУНАЛТАЙ ЮМ?, ЯМАР Ч ОЛОН ХҮНИЙ АМИЙГ НӨГӨӨ ЕРТӨНЦ РҮҮ ТОНИЛГОСОН ЮМ БЭ?ОДЖАРГАЛ ӨӨРӨӨ МӨНХИЙН УС УУГААГҮЙ Л ЮМ БОЛ ЭНЭ ОЛОН ХҮМҮҮСТЭЙ ТАМЫН ХААЛГАН ДЭЭР УУЛЗАХ Л БАЙХ ДАА.ЭСВЭЛ МӨНГӨ ӨГӨӨД ДИВААЖИН РУУ ЯВЧИХНА ГЭЖ БОДОЖ БАЙГАА БОЛОВ УУ???

  • Үнэн (March 17, 2017 6:35:26 pm )

    Монгол улсад ТӨР гэж байхаа больсон ард түмээн! Өөрт нь ашиггүй бол хэн ч та бидний төлөө ажиллахаа болиод 27 жил боллоо.Энэ НАМ нэртэй сүлжээг устгаж байж эрүүл болно шүү !

  • зочин (March 17, 2017 6:41:57 pm )

    аргач үгүй биз арын хаалгаар авсан юм чинь.Тэгээд зам мэддэггүй ах дүү нар нь тавиа биз

  • baba (March 17, 2017 8:02:48 pm )

    ӨНӨӨ ГОМО МӨНХӨӨ ЧИНЬ НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХЭЭР ЗАРГАЛДАНА Л ГЭНЭ ШҮҮ

  • Anonymous (March 17, 2017 9:49:28 pm )

    Зочин гэгчийг зочин биш зоргоороо хуцагч хутган үймүүлэгч гэе. Оджаргал гэдэг хүнийг төрүүлэхээр эцэг эх нь үйлдэж байхад нь та хажууд нь байсан юм уу? Тэгээд эцэг эх нь хужаа хүмүүс байсан юм уу? Та ер нь юу хийж бүтээсэн хүн бэ. Таныг би маш их өрөвдөж бна. Хөөрхий яана даа зайлуул.

  • Төлөөс (March 18, 2017 12:33:30 pm )

    Олон хүний амийг авч байна Эргүү лалрууд улстөржөөд сууж байхад Монгол хүн үхэж байна монгол цус асгарч байна Ойлгож байна Энэ эргүү сэтгэгдэл бичсэн лалрууд Оджаргал оджаргал гээд байхын Төр засгийг анхаараад өгч байгаа бусуу Үйл лайгаа үүрэх л болно доо

  • Хятад руу баялагаа зеехее больё (March 19, 2017 9:45:37 am )

    Архи уугаад, хар тамхи татаад байгаа жолооч нар их байгаа. Амьтайгаа, биетэйгээ улдье гэвэл эртхэн еер юм олж хийсэн дээр. Жолоочийн ажил хел султай монголчуудын биенд хамгийн тохиромжтой гээд тийшээ л хуулираад хэрэггуйшдээ

  • Зочин (March 19, 2017 9:46:15 am )

    Энэ МАН юу ч хийхгүй юм байнал даа нөгөө нэг алаад өгөх л юм яриад байсан яасан нэгч юм алга нүүрс зэс алтны үнэ өсчөөд байхад алга даа том том жиб унаж 570 200 авч унаал мөнгөтэйл байнадаа гадаадруу тэнээл халамжаа хасаж онцгой нэрээр хөдөө өөрсдийн хүмүүстээ тарааж хөдөөгийн тэнэг дарга нар өөрөө өгч байна гэж тэнэгтээд ядаргаатай юмаа

  • zochin (March 19, 2017 10:24:06 am )

    Odjargalch olon hvnii aminii tuluustei bje,ymarch ih erh medeltei ymwe,MAN-Olnii tuluu ajillana gj bvv gorid ted bvgd huwia hicheegchid shvde

  • Anonymous (March 19, 2017 10:43:58 am )

    Er ni bol zamand buruu uguhuusuu iluu jolooch nar heneggui, zamdaa arhi uuj yavdaad osol gardag shuu de

  • Zochin (March 19, 2017 12:36:59 pm )

    Hujaagiin bool bolood udjiindaa minii ard tumen

  • Эрка (March 20, 2017 10:49:21 am )

    Машин барьж явахдаа архи элдэв эм бэлдмэл уухгүй, замаас гарахгүй бол ийм эрсдэл багасана даа. ХМХ-ээр гараад байгаа нэг тийм нойр сэргээгч эм уудаг юм гэсэн, шалгах цэгт дугаарласан очероос залхаж засмал замаас гарч хүнд даацийн тэрэг цөмөрч онхолдож байгаа юм байна лээшдээ. Жолооч нарт болон тээвэрлэлт хийлгэж байгаа компанид их учир байна аа. Улс төржүүлэх хэрэг байхгүй

  • Эрка (March 20, 2017 11:01:05 am )

    Зам үнэхээр муу бол яалт ч үгүй зам барьсан газартай хариуцлага тооцох хэрэгтэй. Харин ХМХ-ээр гараад байгааг уншихаар жолооч нар машин барьж явахдаа архи, элдэв эм бэлдмэл уудаг, засмал замаас гарч замгүй шороон замаар явж осол аваар хийгээд байгаа л гэх юм билээ. ХМХ-ээр гараад байгаа нэг тийм нойр сэргээгч эмийг олон хоног нойргүй явсан жолооч нар уудаг юм гэсэн, шалгах цэгт дугаарласан очероос залхаж засмал замаас гарч хүнд даацийн тэрэг цөмөрч онхолдож байгаа юм байна лээ. Жолооч нарт болон тээвэрлэлт хийлгэж байгаа компанид их учир байна аа. Зам дээр бөглөрөл үүсгэдэг тэр мөнгө хураадаг цэгийн очерийг багасгах хэрэгтэй. Цахим болгох хэрэгтэйшдээ зарим орны хурдны зам дээр байдаг шиг. Энд очерлож мөнгө хийх цагаа алдаж байгаа жолооч нар замаас гараад байх шиг байгаа юм. Тэгээд ч замын хураамж арай л өндөр байх шиг. байгаа юм. Чанаргүй зам барьсан бол хариуцлагыг нь хүлээлгэх хэрэгтэй ч Осол аваар гараад байгаа шалтгааныг олон талаас харах хэрэгтэй санагдах юм. Аливаа юманд бид их туйлшрах юм даа.

antalya rent a car