antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 16, 2017 4 comments

Засгийн газар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаална

нийтлэсэн Admin

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл анхдугаар хурлаа хийн хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, томоохон хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн явц, Монгол Улсын Засгийн газар хариуцагчаар татагдсан олон улсын арбитрын хэрэг, маргаанууд зэргийн талаар мэдээлэл сонслоо.

Сүүлийн дөрвөн жилд нийт хөрөнгө оруулагчдын 50 орчим хувь нь манай улсаас гарч явсан тухай судалгаа байдаг. Энэ нь нэг талаас эдийн засгийн хямралтай холбоотой хэдий ч нөгөө талаар төр, засгийн дээд түвшиндээ дур зоргоороо аашилдаг, хууль, тогтоомжоо байнга өөрчилдөг, хийсэн гэрээ, хэлэлцээрээсээ буцаж, хөрөнгө оруулагчдын итгэлийг нь алдаж байсантай холбоотой гэж хэлж болно.

Иймээс Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гарган хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах, хүнд суртал, хууль бус үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулсан юм.

Зөвлөлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат ахалдаг бөгөөд гишүүдэд Сангийн сайд, ХЗДХЯ, БХБЯ, ЗТХЯ, УУХҮЯ болон Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхий сайдын зөвлөх, холбогдох яамдын газрын захирал, Үндэсний хөгжлийн газар, Хөгжлийн банк, МҮХАҮТ-ын удирдлага, төрийн бус байгууллагын төлөөлөл багтжээ.

Танилцуулгаас үзвэл хөрөнгө оруулагчдын гаргасан гомдол, өргөдлийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх талаар холбогдох яам, агентлаг, орон нутгийн төр, захиргааны байгууллага хангалтгүй ажиллаж байна. Иймээс цаашид асуудлыг маргаан үүсэхээс өмнө буюу шүүх, арбитрт очихоос өмнө шийдвэрлэх нь чухал байгаа тухай хурлын үеэр яригдлаа.

Мөн сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан, одоогоор хөрөнгө оруулалтын томоохон таван гэрээ байгуулагдсан, Монгол Улсын Засгийн газар 2001 оноос хойш таван хэргээр олон улсын арбитрын шүүхэд дуудагдсан тухай мэдээлэл дурдагдав.

“Энэ Засгийн газар хөрөнгө оруулагчдынхаа эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллаж байгаа. Тэдэнтэй харилцан ойлголцож, хөрөнгө оруулалтын болон хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгож, итгэлийг нь нэмэгдүүлснээр хөрөнгө оруулалт татаж, эдийн засгаа хөл дээр нь босгох ёстой. Өмнөх дөрвөн жилийн алдааг засч, шинэ зарчим, шинэ жишгээр ажиллана” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэлэв.

Мөн хурлаар төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгасан эсэхэд хийсэн судалгааны дүгнэлттэй танилцав


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • цэцэг (March 16, 2017 8:14:50 pm )

    Хөрөнгө оруулагчидыг хамгаалах гэж юу ярина вэ?хэн тэднийг дээрэмдсэн юм .? хөрөнгө оруулагчидыг хамгаалах гэж ярих нь инээдтэй .Гаднаас оруулаж ирж байгаа хөрөнгийг юунд яаж зарцуулах вэ ?хэнд зориулах вэ? үр ашиг нь хэзээ гарах вэ ?гэх мэт чилэн маш нарийн судалгаа хийгээд хийсэн судалгаандаа дүгнэлт гаргаад алдаагүй сайн төсөл болгоод ажилах ёстой гэтэл манайд ийм юм алга байна амаараа яриад бусадаас хөрөнгө авчихаж байна авсаныгаа буруу гараар оруулаад сураггүй болгож байхад хэн та нартай харьцахын ? Шууд л зугтана биздээ харин луйварчид бол зугтахгүй энэ салан байдалыг нь ашиглаад өөртөө ашигтайгаар эргүүлчихэж байна ! Мөнхбат аа толгойгоо ажилуул

  • цэцэг (March 16, 2017 8:23:59 pm )

    Та нарын хамагын сүүлчийн балаг гэхэд л улс ороноо удаан хугцаанд өр төлсөн орон болгож хувиргалаа шүү дээ ингэж хамгаалах юм бол эртхэн төрөөс зайлах хэрэгтэй шүү дээ

  • zov amjilt (March 17, 2017 10:31:49 am )

    Bid uul uurhaig oiriin 20-30 jil ashigtai ajiluulah zailshgui shaardlaga bn ter ashigaran ulsaan , busad salbrat tataj bosgoh hergtei alsiin zorilog tiim baival bid hugjin, ter 10-20 hun niileed shuuh bolj pop asuudluud gargan hurung oruulagchdiig zalhaadgan ehleed yartai bolih jisheeen GATSUURT YAMAR HERG BN GEREEGEN SAIN HIIGEED YARTAI EHUULEH HERGTEI ALT BOL DOLLORIIN HANSHIIG YADJIL BARH TOGTVORJUULAH ED BID ENE BAIDLASN HURDAN SALAH HERGTEI, MASHUDAAN BN ODOO TER GATSUURT YARLTAI HAVRIIN AJLIIGN EHLUUL

  • сараа (March 18, 2017 10:15:36 pm )

    Хөрөнгө оруулагчид монголд орж ирээд татвар ч төлөхгүй сайхан мөнгө хийж аваад гараад яваад өгч байгаа шүү дээ өөр тэд нар бидний баялагийг цөмлөөд бас яваад өгч байна юундаа тэднийг өмөөрөөд сүйд болоод байгаа юм бэ Монголд амьдрал хямдхан сайхан гээд мөнгөө арвижуулаад гараад яваад өгч байна

antalya rent a car