Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль хэдхэн сарын дараа болно. Үүнтэй холбогдуулан УИХ-д суудалтай МАН, АН, МАХН гэсэн улс төрийн гурван намаас хэн хэн Ерөнхийлөгчид нэр дэвших гэж байна вэ? гэдэг асуулт зөвхөн улс төрийн хүрээнд төдийгүй иргэдийн дунд ч хүчтэй яригдаж байна. Мэдээж дээрх намуудын зохих шатны хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд нэр дэвшигчид албан ёсоор эцэслэн тодрох хэдий ч өдгөө зарим нэр дэвшигчдийн нэрс хэдийн ил яригдаж эхлээд буй юм. МАН-аас МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд нэр дэвших магадлал хамгийн өндөр байгаа бөгөөд мөн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин , шадар сайд У.Хүрэлсүх нарт боломж бий. Харин АН-аас УИХ-ын гишүүн Лу.Болд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, Г.Батхүү, Х.Баттулга, Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг нар нам дотроо өрсөлдөх нь тодорхой. Харин МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ? гэдэг асуулт тун ээдрээтэй болоод буй юм. Учир нь Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтайд тооцогдох хугацаа дуусаагүй учир нэр дэвших боломжгүй. Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Л.Цог зэрэг боломжит лидерүүд нь намаасаа гарч, өөр намд элссэн. УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж, Ц.Оюунбаатар нарын хувьд нас нь хүрсэн ч нэр олон нийтээс хангалттай дэмжлэг авах эсэх нь эргэлзээтэй. МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд намаасаа нэр хүндтэй, тэмцэгч, эх орончдыг нам харгалзахгүй дэвшүүлж болох тухай ярьж буй ч Ж.Батзандан, О.Магнай, Г.Уянга нарын хэн нь ч 45 нас хүрээгүй тул нэр дэвших хуулийн боломжгүй. Иймээс УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү нар л тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвшиж мэднэ. Мөн МАХН -ын хувьд Н.Энхбаярын гэргий О.Цолмонг ч нэр дэвшүүлэх хувилбар сүүлийн үед яригдаж эхэлсэн байна. Юутай ч эрхэм уншигч таны санал аль нь вэ?П.Энхмандах
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (March 16, 2017 3:18:40 pm )
БАЯРХҮҮ
-
Anonymous (March 16, 2017 5:25:04 pm )
Bolij uzeeee
-
Зочин (March 16, 2017 5:48:33 pm )
сонгуулиар МАХН ялнаа. МАНАН ялагдана
-
Chinzo (March 16, 2017 6:48:31 pm )
Ganbaatar
-
х (March 16, 2017 9:00:29 pm )
Bayrkhuu xujaagiin shuu de. Shaadag xuuxen ni ch khujaa
-
Anonymous (March 17, 2017 12:54:31 am )
Энхбаярыг л дэмжмээр бн. Эбэ гуйлганы хийсэн хэрэг улс үндсээр нь баллаж хаяж бгаа. Баярцогт эбэ гсн 2 хужаа удмын юмнуудаас болж монгол орон минь сүырлийн эрмэг дээр бн, та 2н нүгэл нүдээрээ гарнаа яахав
-
о (March 17, 2017 8:58:27 am )
энхбаяр л арай зүгээрсэндээ бусад нь хэн ч хэрэггүй
-
Zochin (March 17, 2017 11:13:09 am )
Tsolmon egcj
-
Anonymous (March 18, 2017 1:11:24 am )
N.Enhbayar

9 Comments