antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2017 6 comments

Поп хатагтай Т.Ариунаа 50нас хүрлээ

нийтлэсэн Admin

Одоогоос 50 жилийн  тэртээ Монголын урлагийн ертөнцөд томоохон орон зайгаа бүтээж буй дуучин Т.Ариунаа мэндэлжээ. Тэрээр хайр дурлал, эх орон, элбэрэлт үрс гээд олон сайхан уран бүтээлээр бидэнд бэлэг байрьж байгаа билээ. Тэгвэл өнөөдрийн 50 насны ойн баярт нь сонсогч олон фэнүүд нь баярын мэндчилгээг тасралтгүй илгээж байгаа юм. Тэгвэл “Цензургүй яриа ” нэвтрүүлгийн хөтлөгч Мөнхбаясгалан түүнд ийн баярын мэндчилгээ илгээжээ.

ХАГАС ЗУУН ЖИЛ, ЭГЭЛ БИШ Т.АРИУНАА

-төрсөн өдрийн мэнд хүргэе-

Өнөөдөр МУГЖ дуучин Төмөрийн Ариунаагийн төрсөн өдөр. Тэр энэ өдөр 50 нас хүрч байна. Хүн бүхэн л 50 нас хүрдэг. Гэвч жаргал зовлон ээлжилдэг хорвоогийн шаргал өдрүүдэд эгэл биш амьдарна гэдэг тэр бүхэнд заяадагүй тавилан. Т.Ариунаа бол тийм л тавиланг туулж хагас зуунаар, бүр цаашдаа мөнхөд Монголд дуурсагдах эгэл бус Т.Ариунааг бүтээсэн юм. Тэр өөрөө өөрийгөө бүтээжээ. Атаархал, өрсөлдөөн, хов жив, дуу хөгжим, гүтгэлэг доромжлол бүхний дундуур ассан гал шиг дүрэлзэж яваа Ариунаа гэж…яав ч эгэл биш ээ. Түүний дуунууд ялдамхан, янагхан бас золбоолог агаад агуу шинж чанарыг илтгэн ихэмсэгээр оршин байдаг. Т.Ариунаа миний мэдэхийн л 10 гаруй жил тоглолтоо хийсэнгүй. Гэвч түүнийг хэн ч мартсангүй. Дуунууд нь эгшиглэсээр он цагийн саадыг туулан үнэт чанараа агуулсаар, Монголын соёл урлагийн тайзыг эзэгнэсээр л… Т.Ариунаа бол дорно дахинсаг хүн. Эр нөхрөө хайрлан хүндэтгэх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийн монгол ухааныг эзэмшсэн хүн. Мөн эх түүхээ, эх орноо хайрлах эрдэм нэвчээстэй гайхамшигтай бүсгүй. Т.Ариунаа эгч минь, анд найз минь, буяны садан минь, бардам хүйтэн хорвоогийн ад бишийн өрсөлдөөн дунд олж түшсэн тулгуур минь… ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.

Хүндэтгэсэн Л.Мөнхбаясгалан

ЭХ СУРВАЛЖ:ШУУРХАЙ.МН

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • иргэн (March 15, 2017 7:21:07 pm )

    ямаа шиг чарладаг хүүхнийг дуучин энэ тэр гэж хөөргөөд яанаа. Харин тэр Жавхлангийн эхнэр Эрдэнэчимэг бол “Зургаан ханатай гэр” дууг мөн л тасархай дуулсан шүү. Жинхэнэ дуучин чинь тэр байна лээ дээ. Хотынхон хоолойгүй ш дээ. Сэрчмаа арай гайгүй байсан. Дуулах гэж маяглаж, тачаадахаас цаашгүй.

  • Kkkkkk (March 15, 2017 10:11:11 pm )

    Hogshin yamaa

  • Anonymous (March 15, 2017 11:02:04 pm )

    munkhbayasgalan hajuud ni jinhen busgui shig haragdaj baina. ariunaa yamaa vitnam zasvar hiilgesen gee bizdee haha

  • zochin (March 16, 2017 12:40:17 am )

    Tsasand daruulsan yamaa shig orildog solgoi hooloitoi avgaid yaagad gavgayat ugsun yum bol gaihaad barahgui

  • зочин (March 16, 2017 10:50:42 am )

    энэ хэнд хамаатай юм бие биенээ магтах эсвэл муулах донтой улсууд арай сонирхолтой зүйл бичээч

  • төгс (March 16, 2017 11:36:55 am )

    Хүмүүсээ хандлагаа өөрчлөөч миний хувьд хайрлаж явдаг дуучин минь юм шүү. Нэгэндээ урам хайрлаж байж л бид өөрчлөгдөнө шүү дээ. Дандаа битгий буруу талаас нь харалдаа. Ямар хүчтэй, цоглог, таниас эрч хүч авч байдаг шүү. Улам л гоё харагдах юм.

antalya rent a car