Д.Загджавыг дэд сайдаар томилох асуудлыг өнөөдөр Засгийн хуралдаанаар хэлэлцэн, шийдэх аж. Тэгэхээр Х.Бадамсүрэнг Эрдэнэтийн захирлаар явах сураг гарсантай зэрэгцэн Төрийн ордон дахь гүйдлээ идэвхжүүлсэн тэрбээр дэд сайдаар ажиллах тохироогоо сүрхий сайн хийжээ. Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын хамт МАХН-нд элсэх гэж байгаад больж байсан гэгддэг тэрбээр тухайн үед тэсч үлдсэндээ өдгөө баярлаж суугаа биз ээ. Улстөрчийн хувьд нэр сүр тааруу тэрбээр улс орон хямарсан, хаа сайгүй хэмнэх тухай ярьж байхад, ихээхэн шүүмж дагуулдаг дэд сайдын албанд ирэх гэж байгаа нь тиймхэн л хэрэг юм л даа. Дэд сайд гэдэг бол сайдынхаа ажлын ихэнхийг нугалдаг нэлээд чухал ажил гэж энэ албыг хамгаалагсад хэлж ярьдаг. Тэгвэл Д.Загджавын тухайд ирэх гэж байгаа салбартай нь холбоотой туршлага сэлт гээд байх юм үгүй. Эсрэгээрээ хэл ам татласан түүх нэлээд бий. Тэгэхээр мэргэжлийн гэх тодотголтой засаг мэргэжлийн бус ийм нөхдүүдээр кабинетаа дүүргэж буй нь араасаа шүүмж дагуулахаас өөр аргагүй л хэрэг л дээ.
Сүүлийн үед Энх тайван найрамдлын байгууллагын ерөнхийлөгч гэх сүржин статустайгаар хэвлэлээр бичигдэх болсон Д.Загджав ноёнтны тухайд хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсоныхоо дараа Д.Зоригт нарын хамт “Вояж” зочид буудалд мөрийтэй тоглож байгаад үйлдэл дээрээ эрүүгийн цагдаагийн газрынханд баригдсан гэх асуудалд орж байсан билээ. Нэр нөлөө бүхий гишүүд холбогдсон учраас цагдаагийнхан хэргийг хэрэгсэхгүй болгох вий гэсэн хардлага байсанчлан хэрэг замхарсан байдаг. Гэхдээ хэрэг хэрэгсэхгүй боллоо гээд хууль журмыг гишгэлдэг, ёс зүйгүй этгээдүүдийн үйлдлийг нийгэм санах ойтой байх ёстой юм.Тэрбээр гишүүнээр сонгогдсоноосоо хойш хуулийг гууль гэж санадагаа утгаар нь харуулсан нэгэн. Ямартаа л Засгийн газрын ордноос гарч явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж машин мөргөөд хэргийн газраас зугтсан тухай нь хэвлэлүүд бичиж байсан билээ. Машинаа мөргүүлсэн залууд цонхоороо туслахынхаа нэрийн хуудсыг өгсөн гэж байгаа. Туслах руу яриад мөнгө авчих, би ингээд явлаа хэмээн яаран явж одсон түүнд хариуцлага тооцох чадамжтай замын цагдаа манайд даанч байхгүйг хэвлэлийнхэн бичиж нийтэлж байлаа.
За мөн түүний нэр яах аргагүй Богдхан уулыг хормой хотоос нь сэглэсэн асуудалд холбогдоно. Хан-Уул дүүргийн Засаг дарга байсан тэрбээр 250 гаруй иргэнд зөвшөөрөлгүйгээр газар олгосон гэх мэдээлэл байдаг. Д.Загджавын хууль бус үйлдлийг тухайн үед таслан зогсоохоор Байгаль орчны яамнаас Нийслэлийн Засаг даргад хууль бусаар зөвшөөрөл олгосон шийдвэрийг нь хүчингүй болгуулах гэж хоёр ч удаа бичиг явуулахад шийдэж өгөөгүй гэнэ. Яагаад гэвэл Газрын тухай хуулиараа бол дээд шатны дарга доод шатныхаа хүний хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй байдаг ч ямар нэг арга хэмжээ аваагүй байдаг аж.
Мэдээллүүдээс үзэхэд түүнтэй холбоотой газрын асуудал олон. Тухайлбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дvгээр сургууль болон 12 дугаар цэцэрлэгийн ойролцоох газар 50 метр хүрэхгүй газарт хууль бусаар шатахуун түгээх станц барьж байгаа талаар мэдээлэл гарч байсан билээ. Тэгвэл Д.Загджав гуай тэр газрыг олгосон байдаг. Түүний нэр холбогддог энэ мэт асуудал олон. Гэвч тэрбээр юу ч болоогүй юм шиг явж л байдаг. Өдгөө бүр Дэд сайдаар суух нь.
Засгийн тэргүүн Ж.Эрдэнэбат ийм л хариуцлагагүй нөхрийг багтаа нэмэх гэж байна даа.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (March 15, 2017 9:18:13 am )
Загааг ууль нь зам тээврийн асуудалд хариуцсан яаманд Оростой харьцах төмөр замын чиглэлээр ажиллуулсан бол дээр байсан даа. амжилт хүсье. Оросын өрийг шийдэхэд хөшүүрэг болсон хүн шүү бид юмыг мартах гээд байдаг талтай улс
-
Атташе (March 15, 2017 9:45:17 am )
Загаа Оросын өрийг шийдэх гэж очоод ахалж яваа хүний урдуур орж дарга нэртай гар бариад үг хэлээд байхаар нь буудалдаа очоод С.Баяр ганц шаагаад унагасан маргааш нь хамгийн ард зогсож байхыг нь би нүдээрэээ харсан шүү.
-
zochin (March 16, 2017 5:55:18 pm )
баяр тэгж хүн ганц шааж унагаад байх эр мөн үү хорчийсон хар нөхөр
-
-
jgi (March 15, 2017 9:54:25 am )
ангижавд амжилт одооч хээгээ алдаж дээ
-
Ганбаа (March 15, 2017 9:57:15 am )
Шизотой нөхөр УИХ-д нэр дэвших гээд Энхтайвны гүүрэн дээр өөрийн зурагтай 300 плакат, туг хийсгэсэн байсан машинд нүд эрээлжилж толгой эргээд золтой л осол гаргачихаагүй.
-
sdfsa (March 15, 2017 10:43:54 am )
zail
-
зочин (March 15, 2017 10:50:45 am )
хачин гөлчгийнүүдийн хажууд харин хийвэл хийчихдэг нөхөр байх шүү
-
харамсаж байна (March 15, 2017 10:57:14 am )
Одоо буй засгийн газар, төрд энэ нөхөр шиг НО-той нөхрүүд олон бий. Хуулийнхан намын даргын заавраар ажилладаг болохоор тэднийг хөндөж чаддаггүй юм. Хуулийнхан шударгаар, хуулийн дагуу ажилладагсан бол олон улс төрч шоронгийн хаалга татна. ТӨСӨВТ ч их хөрөнгө орж ирнэ
-
zochin (March 15, 2017 11:30:41 am )
moriitei togloom ene ter n ch yahav,barag bugd l togloj bgaa,harin medleg bolovsrol chadvar gedeg neg uym bna,salbaraa meddeg,tanigdsan gej bas neg uym bdagdaa
-
Ану (March 15, 2017 2:11:03 pm )
Загджав дэд сайдаар үхсэнээ хийх гэсийн ажлын хаалган дээр нь Ерөнхийлөгч гэсэн байна лээ хүслээ биелүүлж Ерөнхийлөгчийн сонгуульд үзвэл дээргүй юу.
-
зочин (March 15, 2017 3:25:55 pm )
улсын өчнөөн мөнгөөр казино тоглосон ичиж улаахаа мэдэхгүй, садар нь дэндүү амьтан
-
Казак (March 16, 2017 6:42:30 am )
Энэ тэнэг луйварчинг яах гэсэн юм бэ саяхан ТЗ д бас өрсөлдөж байсан олон жилийн өмнө л цагдаагаас хөөгдсөн нөхөр сургуульд байхд 1983-1987 онд байсан бүх сонсогч нар үүнийг маш тэнэг сонсогч байсанг мэднэ дараа нь Хан уул ИХ гишүүн байхд ямар тэнэг яриа үйлдэл гаргаж байсныг бас л их шуналтай нөхөр дөө шоронд лбайх хүнийг дэд сайд олигтойхон газар хэлтэс ч аваад явж чадахгүй хүн шүү
-
Zochin (March 16, 2017 1:28:16 pm )
Zagdjav chini Kazino heseed,muriitei toglood yvdag hyn gee bizdee?
-
zochin tsgii (March 16, 2017 4:54:02 pm )
Zagdjabin ene unen nuur tsaraig yah gejbna be HUDiin darga dhdaa ger bulin asuubaltai zabaan ih hurald budilaantai garaad yu ch hiigeegui erguu negen bsan shuu dee uum zabaan nuhduudee ogoo zailuulaachee uumerhuu baibal arai gej olj absan MAHIin ner chin ulam iheer unah bno doo erhem deedsuud mini ee ee
-
Tuuri (March 16, 2017 11:44:06 pm )
bainga KAZINO togloj bdg hude turiin ajild bol tentsehguide
15 Comments