antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 13, 2017 1 comment

Хамаагүй намирах осолтой шүү Таминээ

нийтлэсэн Admin

Би бага хүүгээ төрүүлээд амьдралдаа анх удаа 70 кг жинтэй болж үзэж билээ.
Амьдралынхаа туршид хамгийн ихдээ 55 кг – аас дээш гарч үзээгүй хүн гэнэт 70 кг болоход сэтгэл санаа үнэхээр хэцүү байв.
Бурхан минь толинд харахаас ч дургүй хүрмээр.

37 наснаас хойш жирэмсэлсэн эх өөрийн байх ёстой жин дээр 17- 20 кг- аас дээш жин нэмбэл тэр жин үлдэж тогтох магадлал их гэж шинжлэх ухаанд үздэг юм билээ.

Өөрийгөө танихаа болитлоо таргалсан би
Поль Брег гэж хүний Өлсөхүйн гайхамшиг гэдэг номыг уншаад одоогоос 5,6 жилийн өмнө мацаг барьж хүүхдээ төрүүлснээс өмнөх хэвийн жиндээ очиж байсаан.
70 кг аас 50, 48 кг уруу 3 сарын хугацаанд очсон.
Гэхдээ дараа нь эмчид үзүүлхэд би цөсний чулуутай болсон байсан.

Яагаад гэвэл хэтэрхий огцом мацгийн үр дүнд цөс чулууждаг гэж эмч хэлсэн.
Тэгээд хэвийн хэмжээндээ очсоныхоо үр дүнд нь цөсөө авахуулсан.
Цаашлаад бөөрөнд ч асуудал үүсэх магадлал их буй талаар Америк эмч маань сануулж билээ.

Үүнийг Америк ч Монгол ч эмч хэлсэн тухайн үедээ.
Би юу хэлэхийг хүсэж байна вэ гэвэл өнөөдөр мацаг барьж хуйларч байгаа бүхэн үнэхээр эхлээд сэтгэл санаагаа бэлдэж байж, бас маш олон төрлийн ном өөрсдөө уншиж үзэж байж хийх хэрэгтэй юм.

Монгол бол жимс үр тарианы, усны ч орон биш. Бидний бие организм гадаад хүмүүстэй адил далай тэнгис, үр тариа ,цэцэг жимс, навчинд хүрээлэгдсэн хүмүүс биш гэдгээ бас бодох л зүйл болов уу.

Аливаа сайн гэсэн бүхэнд дагаж хошуурах бас тиймхэн үр дүнг үлдээдэг нь байх.
Мацгаа тайлахдаа бас байнга түүнээ хийхгүй дундаас нь орхих үед эрүүл мэндэд чинь сөрөг үр дагавар гардаг гэдгийг бас судалж тогтоосон ном олон байдаг л юм билээ.

Наад захын жишээ хэлэхэд мацагын дараа ер нь эрүүл хооллоход хар талх , ногоон өнгөт ногоо ,жимс жимсгэнэ хэрэглэхийг бас, мацаг барьж байх үед бол нэрмэл ус уухыг Поль Брег тухайн номондоо бичсэн байдаг юм.

Дандаа тахианы цээж мах, загас, үхрийн өөхгүй мах гэх мэтийг идэж байх .
Мэдээж огт сахар, давс, архи, тамхи, шарсан хуурсан зүйл, кофе хэрэглэх ёсгүй.
Энэ бүхнийг байнга мөрдөж чадах хүн л мацаг баривал бие тань илүү үр дүнд хүрэхээс.
Дараа нь дахиад л өнөө болохгүй бүхнээ хэрэглээд байвал хэцүү л юм болох.
Мацаг барих үед идэж байх, цаашид идвэл сайн гэсэн хоол, жимс бүгд органик байвал сайн гэж байдаг юм.

Энэ бүх хоол хүнс манайд ямар үнэтэй билээ ? Бас дээрээс нь органик биш.
Дүүрэн бордоо. За тэгээд таны яах эсэх бол таны л сонголт.
Америкт л гэхэд органик хүнсний дэлгүүрээс хоол хүнсээ байнга авч иддэг хүмүүс цагаанууд дотроо ч цөөхөн. Учир нь хөөрхөн үнэтэй дээ.

Ер нь бид Япон, Солонгост, Америкт тэгдэг гэж ирээд л сүйд болох .Гэхдээ чи ,би Япон, Солонгос, Америк ч хүн биш .

Яг үнэндээ бидний шүтээд байгаа эдгээр орон чинь дийлэнхдээ “Хоолоо идсэн үү” гэж мэндэлдэг шахуу улс орон шүү дээ.
Түүнээс мацгаа барьсан уу гэж биш ….

Монгол хүн гэдгээ санаж явахад илүүдэхгүй буй заа хааяа ч гэсэн.
Айл бүр гэртээ таргаа бүрж ууж, ааруул, аарцаа хүнсэндээ түлхүү хэрэглэж, адууны мах, малын дотор эрхтэн, чацаргана, арвайн гурил, шар тос, нохойн хошуутай цай зэргээ ууж хэрэглэж сурвал эрүүл амьдрах ихээхэн том үндэс буй гэж би хувьдаа боддог.

Бусдыг даган дууриахаас илүүтэй өөрийн бие онцлог, цаг агаарт тохирсон зөв хооллолтыг бий болгох.

Монголчууд бидний хамгийн аймшигтай зан чанар бол хуйлран дагагч.
Нарийн учрыг нь ольё гэж бодохгүй, тэр сайн гэвэл тэр сайн гээд л хөөрцөглөөд гүйчихдэг гэмтэй ард түмэн.
Мэдээж ямар ч юмыг ном журмаар нь хийж чадвал үр дүн амсахаас, буруу зөрүү хийвэл тэрнээсээ эссэн муу үр дүнг өөрийн биед наах.
Ядаж л эхлээд “Өлсөхүйн гайхамшиг ” хэмээх номыг эхлээд нэг сайн уншаад үзээрэй.

Өлсөнгөө эрүүлжүүлдэг нь батлагдсан ч өдөр бүр мэргэжлийн хүний хяналтын доор маш зөв хийх ёстой байдаг гэдгийг “Өлсөхүйн гайхамшиг” хэмээх номноос уншихад илүүдэхгүй буй заа…

Би гэхэд л уг номыг маш олон удаа уншиж байж, за би яг энэ ном ёсоор хийгээд үзнэ, чаднаа гэж өөртөө итгүүлсэн, сэтгэл зүйгээ бэлдсэн. Яг 3 сар мөрдсөн дөө түүнээ.

Эцсийн эцэст танд юу хэлэх гээд байна вэ гэвэл хошуурч сэтгэл хөдлөлөөрөө юм хийхээсээ өмнө эхлээд уншаад үз. Дараа нь би яг үүнийг зөв зохистой хийж чадах уу гэж өөрөөсөө асуу.

Монголын бүх өлсөгчдөд амжилт хүсье.  Авахаа авч, хаяхаа хаяна биз ээ.
Мацгаа зөв ном ёсны дагуу тайлахгүй бол өөртөө өвчин наана гэдгээ л бүү мартаарай даа .

Жич – Би бол хоол судлаач хүн биш болно. Өөрийн бие дээр туршсан, бодсоноо, анзаарснаа сийрүүлэв.
Хулганайн Тэргэл Чикаго хот


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зовлогч (March 13, 2017 3:58:49 pm )

    оо манайхан сонсонгуут хуйлраад л дуурайгаад байдаг муухай монгол хуншуудээ ?!?! мацаг битгий хэл монго осогоно авна зугээр сууж байгаад монготэй болно гээд л суулд нь цагдаа шуух олсголон энэ тэрээ гээд л товог уддаг биздээ ?!?! монгол хун монголоороо байх шиг унэт зуйл угуй анхаар !! мацаг амар эд бишээ !!

antalya rent a car