antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 13, 2017 18 comments

  Чойжоо сайдын улстөржсөн мэдэгдэл Монголыг хямраасан гэж Зи дарга үзэв үү?

нийтлэсэн Admin

АН-ын тамгыг С.Эрдэнэд баяртайгаар атгуулсан З.Энхболд Ардын намд муу дүн тавьж буйгаа хэвлэлээр зарлажээ. Тэрбээр 3Ардын намд би муу дүн тавина. Яагаад муу дүн тавьж байна гэхээр Ардын нам улс орноо эдийн засгийн хямрал руу түлхсэн. Уг нь улс орны эдийн засаг муу байна гэж үзээд иргэд Ардын намыг сонгосон юм шүү дээ. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өсч байгаа ч Монголын эдийн засаг сэргэх хүлээлт алга. Үнэндээ МАН-ынхан мордохын хазгай гэгч болсон. Ардчилсан намыг муулж, орон нутгийн сонгуульд оноо авах гэж байгаад улсынхаа зээлжих зэрэглэлийг унагаачихсан. Үүнээс нь болоод зээлдэг мөнгөнийх нь хүү өссөн. Ардчилсан намыг муулаад сонгуульд ялж болно. Гэхдээ гадаад зах зээл Ардын намын улс төрийг ойлгохгүй. Улсаараа муу юм байна л гэж хүлээж авна.”  хэмээн news.mn сайтад ярилцлага өгөхдөө хэлжээ.

Тэгэхээр З.Энхболдын эл шүүмлжлэл шулуухандаа бол Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн сүрхий мэдэгдэл рүү чиглэж байгаа нь тодорхой л доо. Сангийн сайд Чойжоог мэдэгдэл анх хийсний араас АН-ынхан бас хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, Сангийн сайдын яриад байгаа шиг тэр их хүндрэл байхгүй гэж байв. АН, МАН хоёр  тийнхүү хоорондоо хэрэлдэж, уралцаж байх зуур Олон улсын рейтингийн агентлагууд бидэн рүү өлөн нүдлээд харж байж л дээ. Ерөнхийдөө нэг иймэрхүү л юм болоод буй.

Тэрнээс биш улс орныг хямраасан этгээд зөвхөн МАН-д юм уу, АН-д бий гэж харахын аргагүй. Өнгөрсөн олон жилүүдэд төрийн эрх мэдлийг ээлжлэн эсвэл хамтдаа барьсан энэ хоёр намд ихээхэн асуудал бий. Гэвч З.Энхболд дарга бурууг бусдаас хайж байна. Тэрбээр “Манай нам 1.4 тэрбум ам.долларын валютын нөөц үлдээсэн. Харамсалтай нь “нөөцгүй боллоо” гэж улстөржсөн мэдэгдэл хийдэг Монголбанкны ерөнхийлөгчтэй болсон байна. Улс орнуудын кредит рейтингийг тогтоодог агентлагийнхан Монголд ирээд МАН-ынхантай уулзах гэсэн юм билээ. Гэтэл Ерөнхий сайд нь ч, Сангийн сайд нь ч, Монголбанкны ерөнхийлөгч нь ч уулзалгүй хөөгөөд явуулчихсан байсан. Тэгэхээр нь гадныхан Монгол муу юм байна гэж ойлгох нь зөв шүү дээ. Сангийн сайд  өчигдөр кредит рейтинг гэдэг чинь их чухал юм байна гэж ярьж байна лээ. Үүнийг МАН-ынхан жилийн дараа ойлгож байгаа нь харамсалтай. Уг нь тэр агентлагийнхныг хүлээж авч уулзаад юмаа сайхан тайлбарлаж өгөх ёстой байсан. Бид нар худлаа ярьсан юм аа, Ардчилсан намынхан 1.4 тэрбум долларын нөөц үлдээсэн. Манайхан улс төржчихсөн юм, та нар залруулаад өгөөрэй л гэх ёстой байхгүй юу. Тэгж ярилгүйгээр хамаг рейтингээ унагаагаад, уулзах нь бүү хэл хөөгөөд явуулчихсан байгаа юм даа. Тэр улсууд манайхантай уулзах шаардлагагүй. Гаднаас нь хараад дүгнэлтээ биччихдэг юм. Уулзъя гэж санал тавьж байгаа нь та нар юмаа тайлбарлаач ээ гэсэн санаа. Ардын намынхан Ардчилсан намыг харлуулах гэж хэт улайраад мөнгөний ханшаа алдчихсан. Өмнө нь доллар 2000 төгрөг болоход МАН-ынхан яаж орилж хашгирдаг байлаа даа. Одоо бүр 2500 болчихоод байна шүү дээ. Ханшийг 2000 орчим төгрөгт бариад байх боломжтой байсан. Ийм маягаар улс орны эдийн засгийг авч явахгүй ээ. Одоо Ардын намынхан үнэнд гүйцэгдэнэ гэгч болж байна. Гэтэл сонгуулийн үеэр Ардын намын мөрийн хөтөлбөртөө юу гэж амалж байлаа…   Ардын нам эх орноо өрнөөс салгана гэсэн байгаа биз дээ. Түүнээс ОУВС-гаас 5.5 тэрбум доллар зээлнэ гэсэн үг байна уу. “Ардчилсан нам яасан их зээл авдаг юм бэ”, “Бонд гэж ямар аймаар юм бэ”, “бид засгийн эрхэнд гарвал зээл авахгүйгээр улс орноо авч явна” гэсэн сурталчилгааг Ардын намынхан дөрвөн жил хийсэн хүмүүс.” хэмээн тэрбээр ярьжээ.

Тэгэхээр З.Энхболд даргынхаар бол МАН улстөрийн шоу хийснээс л бүх зүйл болжээ. Явж явж Зи дарга Сангийн сайд Чойжоогийн айхтар мэдэгдэл рүү цаагуураа асуудлыг чиглүүлж байгаа харагдаж байна. За харин Сангийн сайд Монгол Улс асар их өрөө төлж чадахгүйд хүрч мэдэх нь гэсэн утгатай мэдэгдлийг хийхдээ өөрийнхөө толгойгоор дуугарсан уу, өрөөлийн заавраар хэлсэн үү гэдэг нь бас тусдаа асуудал биз ээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

\


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • бөбө (March 13, 2017 9:31:57 am )

    Хуцдаг хар бэлтрэг шүү

  • Anonymous (March 13, 2017 11:10:24 am )

    бээгий зүгээр л зайл,ард түмэн алуурчин авилгач хулгайч намд дүнгээ тавьсан сонголтоо хийчихээд байна,гудамжинд гарч хог түү сда минь

  • САНАЛ (March 13, 2017 11:11:06 am )

    яАГ ҮНЭНДЭЭ БОЛ ЭНЭ НӨХӨР НАМЫН ДАРГА БОЛООДЛ НАМАА УНАГАСАН ШҮҮДЭЭ ЯЛАГДСАН БИШ БҮР УНАГАСАН БАЙХГҮЙ ЮУ МУУ НОРОВЫН ХҮҮ БАЙСАН БОЛ АРАЙЧ ИЙМ БАЙХГҮЙЛ БАСАН ХАРИЛЦАА ГЭЖ ХЭРЭГ БАЙХГҮЙ ЯРИАНЫ ЧАДВАР БАС .ХЭТ БИЕ ТООСОН ЦААШИД ДАРГА БХ ЯМАРЧ БОЛОМЖГҮЙ ГЭДГЭЭ ХАРУУЛСАН АРДЫН НАМ ЯАХ ВЭЭ ЦААДУУЛ ЧН БАЛЛАН ЭНЭ 4 ЖИЛД ХАРЖ Л БАЙГААРАЙ АН ХОТ БӨӨС ТҮҮГЭЭД ЭХНИЙ ЖИЛ ӨНГӨРӨХ ШИГ БН …

  • иргэн (March 13, 2017 11:23:20 am )

    Баас хатсан ч үмхийгээ тавихгүй гэгчээр олсон хэдээ өвөртлөөд л СЭМ ахындаа зочлохгүй яасан юм болдоо. Улаанбаатар ирээдүйгүй болсон, Монгол улс мөхнө гээд бураад байсан ЭБ-ийнхоо тухай дуугарвал арай л илүү баймаар юм, за даа харийн сэтгэлтэй улс төрчдөд ч итгэх итгэл алдраад удаж байна даа.

  • Зочин (March 13, 2017 11:36:48 am )

    МАН гараад эдийн засаг харин ч бага багаар өсөж байгаа нь ажиглагдаж байна. АН-ын гамингууд битгий хуцөө

  • зочин (March 13, 2017 11:54:58 am )

    Увсын Чойжилсүрэн Баяртсайхан Хүрэлбаатар нар л хямраасан гэдэгтэй хэн ч маргахгүй 2 хон сарын дотор эдгээр нөхөдийн мэдэгдлээс болж долар 300 төгрөгөөр өсөв 300гаар өсгөөд 30 төгрөгөөр буулгасныг Э/З өсөлт гэдэггүй юм 4-5 сард дахиад өснөө

  • irgen (March 13, 2017 12:02:04 pm )

    AN nam odoo l hamtarch ajillaj baij umnuh olon jiliin buruu aldaagaa zasaj zalruulna gej bodvol …

  • Иргэн (March 13, 2017 12:48:28 pm )

    Өнгөрсөн 4 жил ард түмний амьдралыг яаж доройтуулснаа, улс орны эдийн засгийг яаж хямруулсанаа мартсан уу ЗИ ЭНХБОЛД ОО.

  • иргэн (March 13, 2017 1:28:20 pm )

    Зарим зүйл нь МАН-ханыг оноод хэлсэн байна.МАН-хан худлаа ярьсан баг өмссөн хүмүүс гэдэг нь олон зүйл дээр харагдаж байгаа.Яамдын сайд нараа буруу сонгосоноос болоод яамдын газар хэлтэсүүд нь яг сайд нар шигээ мэргэжлийн биш хүмүүсээр дүүрээд тэр хүмүүсийнхээ анхаарлыг орон нутгийн сонгуульд хандуулсан.Одоо төрийн ажилд анхааралаа хандуулах манатай Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд шагналын хүмүүсээ бүх хүчээ дайчил гэж үүрэг өгөөд л цагаан сараар баахан төрийн машин унаж шагнал гардуулж төрийн мөнгө гарздавдаа.Мөнгө байхгүй гэсэн мөртлөө өөрсдийгөө рекламдахад мөнгө гаргаад байгаа нь олны их дургүйг хүргэж байна даа.Ингэж л төрийн ажил хийж байгаа намдаа МАН.

  • зочин (March 13, 2017 2:24:49 pm )

    яаж дуугүй суугад байхав. аргаа барсан хүүхэд аавынхаа толгой маажна. гэж үг байдаг. зи-гийг үг улам гай тарьж мэднэ шүү.

  • Иргэн (March 13, 2017 2:48:07 pm )

    Энэ нэг юмны уруул ам нь яаж байгаа юм.

  • igren (March 13, 2017 4:16:38 pm )

    ENE BELTREG DALD OROOD UGUUSUI BILE. BAAS HATAVCH UMHIIGEE TAVIHGUIEE GJ.
    AN N LALRUUD ULS ORNIG DAMPUURLIN IRMRGT HIRGESEN. TA NAR HEZEECH DAHIN GARAHGUIEE. DARAAGIIN 20 ONI SONGUULIAR GARAAD TEGNE INGENE GEED YARIAD BAISAN. ODOO BOLSON HANGALTTAI TA NART SHANS BAIHGUI!!!

  • Сонгууль (March 13, 2017 4:55:07 pm )

    Зи-г ерөнхийлөгч болгое ооооооо

  • Зочин (March 13, 2017 5:24:37 pm )

    АН-ын хулгайч нар МАН-ын хулгайч нар адилхан хэрээнүүд

  • зочин (March 13, 2017 6:19:13 pm )

    АН ард түмнийхээ төлөө ажилласан шүү, МАН эсрэг нь ажиллаж,байна

  • zochin (March 13, 2017 8:35:12 pm )

    AN ulsaa hogjuulhiin toloo, hun ardiinhaa toloo baisan. MAN hoish tatahiin toloo baina shuu. Une ossoor l baina. Hooson amlasan ni ilt shuu..

  • ИРГЭН (March 14, 2017 5:57:22 pm )

    МАН-ЫН МАНГАР САЙД УХААНЫ АМЬТАН АНХНААСАА ХАР АМЛААД ЮУ Ч БАЙХГҮЙ ХООСОН ДАНС ХҮЛЭЭЖ АВСАН ГЭЭД Л ХУЦААД БАЙСАН ОДОО БИЕЛЭЛЭЭ ОЛЖ БАЙХ ШИВ ДЭЭ.

  • MAH (March 14, 2017 10:28:01 pm )

    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ

antalya rent a car