antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 12, 2017 6 comments

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА С.ЭРДЭНЭ ТАНАА

нийтлэсэн Admin

Ардчилсан Намаа ардчилсан замаар л шинэчилье!

Пунцагийн Цагаан миний бие Ардчилсан Намын ирээдүй, шинэчлэлийн төлөө өөрийн санаа бодол, үйл хэргээ зориулан яваа гишүүдийн нэг билээ.

Өнгөрсөн өдрүүдэд гадаадад томилолтоор ажиллаж байхдаа удахгүй болох Ардчилсан Намын бүх шатны байгууллага,удирдах бүрэлдэхүүнийг сонгох сонгуультай холбоотой дүрэм, журам, тогтоол зэргийг орон нутгийн намын байгууллагын цахим хуудаснаас олж үзлээ.

Ардчилсан Намын шинэчлэлийн амин сүнс нь гишүүд дэмжигчдийн бүх төлөөлөл намын үйл ажиллагаанд аль болох идэвхитэй, чөлөөтэй оролцох боломжоор хангаж өгөх явдал.  Ардчилсан Намын үндэс суурь нь Ардчилсан Намын нийт гишүүд. Гэтэл Ардчилсан Намын удирдах байгууллагад нэрээ дэвшүүлэх гишүүдийн эрхийг элдэв янзын босго, болзлоор хумьж хязгаарласан нь туйлын буруу гэж үзэж байна. Иймд Ардчилсан Намын шинэчлэлийн үйл явцыг түүчээлэн эхлүүлж, манлайлан удирдах түүхэн хариуцлага хүлээсэн намын даргын хувьд Та дараахь асуудалд анхаарлаа хандуулж, холбогдох шийдвэрийг засч залруулах арга хэмжээг нэн даруй авна уу.  Үүнд:

Нэгдүгээрт, Дэнчин, татвар, хураамж гэсэн нэр томьёоны агуулга, ойлголтыг дүрэм, журамд зөв хэрэглэх. Ингэхдээ дэнчинг сонгуульд ялсан нь буцааж авдаг, ялагдсан нь алддаг байхаар зохицуулж, хуримтлагдсан дэнчингийн хөрөнгөөр  сонгууль зохион байгуулдаг болгон өөрчилж, “Сонгуулийн хураамж” гэгч  үндэслэлгүй санхүүгийн нэмэлт дарамтыг хүчингүй болгох.

Хоёрдугаарт, АН-д элсээд 6 сар болсон байх, 2016 оны сонгуульд ямар байр байдалтай оролцсон зэргээр нь хяхаж хавчсан заалт нь Ардчилсан Намын эв нэгдлийг хангах, улмаар нээлттэй, ард түмний нам болох алсын зорилгод хор хохиролтойгоос гадна Үндсэн хуулийн суурь зарчим, заалттай ч зөрчилдөж байгаа тул хүчингүй болгох.

Гуравдугаарт, Намын дотоод бүтцийн байгууллага намын Үндсэн дүрэм, хууль тогтоомжоос давсан, зөрчсөн хэм хэмжээ тогтоодог байсан урьдын гажуудлыг давтахгүй байхад анхаарах  нь зүйтэй гэж үзэж байна.

Ардчилсан Намаа ардчилсан замаар шинэчилнэ гэдэгт гүнээ итгэж, хүндэтгэсэн

 

 АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮН  ПУНЦАГИЙН ЦАГААН

                                               2017 оны 3 дугаар сарын 11


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • шаабар (March 12, 2017 6:38:51 pm )

    Цагааны бичсэн санаанууд тунгааж үзэхээр маш зөв зүйлийг анхааруулсан байна. Намын удмрдлага зөвлөлдөн шийдэх нь оновчтой болох буй заа. Удахгүй болох олон сонгууль, нам шинэчлэгдэн зохион байгуулагдахад зайлшгүй санхүүжилт шаардлагатайг бүгд ойлгож буй. Тиймээс энэ талаар гишүүн бүр боломжоороо тусалж дэмжих нь зүй. Гэхдээ гишүүн бүрт нээлттэй нам байхын тулд зарим болзол журмаа нягталж үзэхэд буруудахгүй хэмээн бодож байна.

  • Зочин (March 12, 2017 9:10:10 pm )

    луухаан эрдэнэд ийм юмнаас санаа авах ухаан байхгүйээ бүдүүлэг пизда энэ намыг самранадаа харж л байгаарай

  • Ардчилал (March 13, 2017 9:22:17 am )

    Ай даа хөөрхий лөөлий юм даа хөхөхөхөх Эрдэнэ ваны чих хатуу

  • санал (March 14, 2017 11:22:25 am )

    дүрмээрээл явяаа

  • Зочин (March 14, 2017 4:35:48 pm )

    Эрдэнэ гэдэг хүн чинь үнэхээр мөнгөнөөс өөр юм боддоггүй хүн байна.

  • Халх (March 14, 2017 8:23:47 pm )

    Цагаанаа авгай чинь Элбэгдоржийн Зэсийн үйлдвэрийн захирал хэвээрээ юу? Чи хэдэн хувийг нь эзэмшдэг вэ? Знсийн үйлдвэрийг та хоёр ямар эх үүсвэрээр босгосон бэ? Та хоёрын цалин нь уг нь гэр бүлээ тэжээж хүрэхээргүй л тооцоо гараад байх мюм???

antalya rent a car