antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 11, 2017 3 comments

Хариуцлагагүй “Эрдэнэс тавантолгой”-н нүүрсийг тээвэрлэдэг   3 жолооч амиа алдлаа!

нийтлэсэн Admin

 “Эрдэнэс тавантолгой”-н нүүрс тээвэрлэгч Хятадын Вэнсвэй компанийн  гүйцэтгэгч Монфорд компаний жолооч 6 монгол залуу Таван толгойгоос 90 км-т орших цайны газраас хоол идэж, архи ууж гараад “Цагаан хад” хүрэх замдаа гурав нь нас барж, 2 залуугийн биеийн байдал маш муу байгаа тухай мэдээлэл орон нутгийн эх сурвалжуудаас ирээд байгаа. Одоогоор  хоол, архины хавсарсан хордлого гэх оношийг тавиад байгаа гэх мэдээлэл бий. Хэрэг явдлыг шалгаж тогтоохоор Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналт, цагдаагийнхан ажиллаж  байгаа аж.

Амиа алдсан жолооч нарын хоёр нь хоол идсэн газрынхаа ойролцоо, нэг нь Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө амиа алдсан хэмээн eagle.mn сайтад мэдээлжээ. Мөн жолооч нарын харьяалагддаг компанийн нэрийг мэдээллийн сайтууд өөр өөрөөр мэдээлж байна. Ямартай ч “Санхэ”, “Монфорд” гэх компаниудын нэрс  яригдаж байна.

Мэдээллээс үзэхэд монгол жолооч  нар гуравдугаар сарын 8-ны  өдөр Таван толгойгоос 90 км-ийн зайд орших нутгийн иргэдийн нэрлэдгээр “90-ийн гуанз”-нд хоол идэж, нэг шил архи хувааж уусан гэнэ.Тухайн үед 7 жолооч хамт байсан бөгөөд 1 жолооч нь архинаас уугаагүй юм байна.

Хоёр жолооч  “90-ийн гуанз”-ны ойролцоо амьсгал хурааж,  Гашуунсухай боомт руу явсан жолооч нарын нэг нь Ханбогд сумын Хайрхан баг буюу  Цагаан хаданд  ирээд амьсгал хураасан юм байна.

Жолооч нарыг саван шиг амттай, шар өнгөтэй архи уусан гэдгийг нэг жолооч амиа алдахаасаа өмнө хэлсэн юм байна.

Холбогдох байгууллагууд хэрэг явдлыг шалгаж буй бөгөөд амиа алдсан жолооч нарын цогцост задлан шинжилгээ хийсэн бөгөөд эцсийн хариу гараагүй байгаа аж.

Мэдээллээс үзэхэд жолооч нар жолоо барих үедээ согтууруулах ундаа хэрэглэх нь буруу ч, нүүрсний тээвэрлэлтэд явдаг жолооч нарын хувьд хил гарах гэж 5-6 хоног оочер дараалал хүлээж, машиндаа хонодог. Энэ нь эргээд  жолооч нар архи уух гэхчлэн асуудалд дагуулдаг гэдгийг хэлэгсэд байгаа юм. Түүнчлэн төрөөс уг асуудалд зохицуулалт хийх шаардлага байгааг хэлэх иргэд байгаа юм.

Мэдээж энд “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс нүүрсний тээвэрлэлттэй холбоотойгоор монгол жолооч нарын  эрх ашгийг ямар түвшинд тавьж ирсэн бэ гэдэг асуудал яригдах ёстой. Өчнөөн мянган монгол жолооч нар хятад эзэнтэй компаниудын боол шиг ажиллаж, хятад жолооч нараас хамаагүй бага цалин авдаг. Тэрчлэн хил нэвтрэхийн тулд хэдэн хоногоор хашигдаж, халуунд халж, хүйтэнд хөрдөг жолооч нар ийм харамсалтай байдлаар амиа алдсаар байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Ganaa (March 12, 2017 6:13:58 am )

    Joloo barij bj arhi uusan bolj bna uu?Hvn uuriiguu hairlahgvi bhad terniig hairlana gej wu bdag wm be?Ene hoolny gazar nertei gazruudad ajiillaj bgaa hvmvvsiig baingyn emnelgiin vzlegt hamruulj,hoolny materiald shinjilgeetei bvteegdhvvn heregledeg bolgoh tal deer dorvitoi ajil hiimeer wm.

  • Зочин (March 12, 2017 6:53:15 pm )

    ЭНЭ ЖОЛООЧ НАРЫН АМ РУУ ХҮЧЭЭР ХОРТОЙ АРХИ ЦУТГАЧИХСАН БИШ ХЭНЭЭС ХАРИУЦЛАГА НЭХЭЭД БАЙНА АА. БИЧИХ ЮМАА ОЛЖ ЯДСАН МАЛНУУД БҮХ ЗҮЙЛИЙГ ТӨР РҮҮ Л ЧИХЭХ ЮМ ДАА.

  • Жолооч (March 13, 2017 9:33:14 pm )

    Нэгдүгээрт: Тээврийн замд, жолоо барьж байхдаа архи уусан жолооч нарын буруу. Хүн өөрөө өөрийнхөө амь нас, эрүүл мэндийг хайрлаж хамгаалах ёстой.
    Хоёрдугаарт: Жолооч нарыг хариуцан ажиллаж байгаа байгууллага нь хариуцлагаа өндөржүүлж хяналт тавьж чадахгүй байгаа нь буруу. Ажил бүтэмжтэй, сайн байх нь ажлын зөв зохион байгуулалт, хяналт чухал болохыг ухамсарлаж ажиллах ёстой. Нэг хүний амь нас, эрүүл мэндийн асуудлаас үүдэн гарах хор уршиг нь сайн хяналт хийх, зөв зохион байгуулалт хийхээс хэд дахин өндөр зардал гардаг болохыг ухамсарлахгүй байна.
    Гуравдугаарт: Цагдаагийн байгууллага, хяналт шалгалтын байгууллага зөв зохион байгуулалтаар ажиллаж чадахгүй байна. Хяналтыг зөв хийж чадахгүй байна. Хяналт хийж байгаа нь хэдэн унаа машингүй цагдаа нарыг бужигнасан шороо тоосон дунд нүүрсний жолооч нараас дээрдэхгүй пөөнийсэн хар юмнууд зогсож байдаг. Ийм нөхцөлд тухайн албан хаагчид ажлаа бүрэн гүйцэтгэх ямар ч нөхцөл байхгүй байна.
    Дөрөвдүгээрт: Орон нутаг сүйдэж, эрдэнэт хүний амь нас эрсдээд байхад орон нутгийн удирдлагууд юу хийж, ямар шийдэл гаргаж байгаа нь огт мэдэгдэхгүй, эсрэгээрээ Оюу Толгой гэсэн цэвэрхэн газраас яаж ашиг хүртэх вэ гэсэн байдалтай ажиллаж байгаа нь буруу.
    Тавдугаарт: Төр засгийн удирдлагууд болохгүй байна, бүтэхгүй байна гэж ярихаас илүүгээр тоймтой шийдэл гаргаагүй, хэдэн жил энэ байдлаараа л байна. Эрдэнэт хүний амь нас зөвхөн энэ удаад биш өмнө нь ч олон удаа сүйдэж байхад мэдээлэл гаргахаас цаашгүй байгаа нь буруу. Зөв шийдэлтэй, оновчтой тээвэрлэлтийг зохион байгуулж чаддаг хүртэл хэдэн хүний амь нас хэрэгтэй байгаа юм бол? Болохгүй бол шийдлээ олтлоо тээвэрлэлтийг зогсоож болохгүй гэж үү?
    Эцэст: Зам дагуух хоолны газруудад хяналт шалтгалт байнга явуулах хэрэгтэй. Тэнд архи зарах бол энүүхэнд, бүр ч долоон дор зүйл байгаа гэдгийг бүгд мэддэг. Тээврийн жолоочид архи болон мансууруулах бодис зарж байгаа нь санаатайгаар хүний амь насанд халдсан эрүүгийн хүнд гэмт хэрэг. Яагаад үүнийг шийдэж болохгүй байгааг ойлгохгүй байна.

    Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан нөхцөлд санаатайгаар хүний амь насанд халдахыг завдсан, осол гарган хүний амь нас эрсдсэн бол санаатайгаар хүний ам нас хохироосон гэх зүйл заалтаар ялладаг байх ёстой. Жолоо барьж яавааг мэдсээр байж согтууруулах ундаа, мансууруулах бодис худалдаалсан нөхцөлд мөн адил ялладаг байх ёстой.

    Ийм гэмт санаатайгаар үйлдэж хэдэн халтар төгрөг олж байгаа цайны газар нэртэй баар, янхны газруудыг ажиллуулж байгаа хүмүүс хамгийн гол буруутан юм.

antalya rent a car