antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 11, 2017 21 comments

Х.Болорчулуун гишүүнээ, таны дүү Х.Болорбаатар 34 сая төгрөгийн төлөө баавгайн савар хилээр гаргах гэж байгаад баригдсан уу?

нийтлэсэн Admin

Сар шинийн баярын өмнөхөн буюу хоёрдугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байх Хавирга Архашаатын боомтоор Хятад улс руу баавгайн савар хууль бусаар гаргах гэж байгаад тагнуулынханд баригдсан этгээд УИХ-ын гишүүн Х.Болорчулууны дүү Х.Болорбаатар гэх мэдээлэл байгаа. Х.Болорчулуун гишүүний хувьд уг асуудлаар байр сууриа илэрхийлээгүй байгаа. За харин Х.Болорбаатарын ар гэрийнхний зүгээс  “Худал мэдээлэл. Өөр адилхан нэртэй хүнтэй андуурсан байна лээ” гэсэн хариултыг хэвлэлд өгсөн байгаа юм. Гэхдээ хууль хяналтынхны шалгалтаар Х.Болорчулуун гишүүний дүү гэдэг нь тодорхой болсон гэх мэдээлэл бий.

Х.Болорбаатар нь тагнуулынханд баригдах үедээ 22-66 Дор дугаартай Лексус -570 маркийн хар өнгийн автомашиндаа 5 ширхэг баавгайн нийт 20 саврыг машиныхаа дугуйнд нуун тээвэрлэж явж байжээ. Тодотгоход, баавгайн савар Хятадын хар зах дээр нэг бүр нь 5000 юан буюу 1.700.000 төгрөгийн үнэ хүрдэг юм байна. Тэгэхээр нийтдээ 34 сая төгрөгөөр үнэлэгдэх баавгайн савар тээвэрлэж явж байжээ.

Ямартай ч УИХ-ын дархан эрхтэй гишүүний дүүгийн холбогдсон энэ хэрэг хэрхэн шийдэгдэх нь анхаарал татаж байна. Дашрамд, ийм асуудлал ямар хууль тогтоомжийн дагуу  шийдэгдэх вэ гэдэг мэдээллийг хүргэе.

Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйл. Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих

203.1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед, хориглосон арга, зэвсэг, хэрэгслээр ан амьтан агнасан, барьсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан,тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

203.2.Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, нэн ховор ан амьтан агнасан, барьсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

За мөн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны долоодугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар ховор амьтны жагсаалтад оруулж, экологи-эдийн засгийн үнэлгээг нь 6.5 сая, эм нь 7.5 саяар тогтоожээ. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлэх хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг юм байна.

Тэгэхээр Х.Болорбаатар гэгч дээрх хууль тогтоолын дагуу хохирол барагдуулах уу гэдэг нь анхаарал татаж байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ч уг асуудал дээр тайлбар хийх ёстой. Ард түмний сонголтоор төрд гарсан хүн хариуцлагатай байх ёстой.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • Anonymous (March 11, 2017 11:09:00 am )

    iim l novshiin yumnuud gishuun geed suuj baih gj.

    • Anonymous (March 12, 2017 11:24:53 am )

      novshnud

  • ЗОЧИН (March 11, 2017 11:41:14 am )

    ӨМХИЙ ЛАЛАРУУДЫН ӨӨРСДИЙН САВРЫГ ТАСЛААД ЗАРАХ ЮМСАН

  • zochin (March 11, 2017 11:50:38 am )

    naaduuliin chini zahialgaar beldej bgaa uchraas horij shalgaach ee horih heregtei

  • Зочин (March 11, 2017 11:56:21 am )

    хэргийг замхруулах гээгүй юм бол хэний ах дүү байх нь хамаагүй уих гишүүнд падлийгүй шүүдээ үнэн мөнөөр нь шийдэж ялыг нь эдлүүл

  • Зочин (March 11, 2017 1:21:01 pm )

    Энэ чинь Монголросцветметийн захирал байсан залуу мөн үү?

  • Anonymous (March 11, 2017 1:35:40 pm )

    Офшорчидоо шалгах хэрэгтэй хэдэн саврыг тэнгэрийн гартал суржигнэх хэрэггуй

    • Иргэн (March 13, 2017 11:04:36 am )

      Уих гишүүн хүнтэй холбоотой болгодог юм биш үү офшортонгуудыг шалгаач шаардаж байна

  • bolor (March 11, 2017 2:21:25 pm )

    bi tseverhen geei neeg huurhun hutsaad baidag gulug mun biz

  • Ггг (March 11, 2017 3:12:56 pm )

    Хариуцлага тооцох хэрэгтэй буруу хялбараар хөлжихийг хүсэгчдэд хариуцлага тооц .

  • Zochin (March 11, 2017 7:17:17 pm )

    Er ni tuhain huni hiisen heregiig nasand hursen hun uuruu l haruytsaj uurdeg estoi um bishuu.Ternii duu,enenii ah,tuunii ah egch gedeg t1 uzeleesee salaacheee t1 mongolchudaa.Delhiid haana ch gesen 18 nas hursen bol oron gereesee garch um uzej nud tailj yabj bno.Nasand hursen hun uuruu uurtuu haruytsalga uureh estoi gedgiig meddegui jalga dobnoosoo salaagui dandaa ah duus hamatan sadang ni hamaatuuldag ni zubhun mongold bh um.Ebropt bol ta nasand hursen l bol uuruu uuriguu hariuytsana!

  • Anonymous (March 11, 2017 9:32:54 pm )

    З00 саяын машин авч унадаг хулгайч нарыг шалгаад эхэлбэл луйварчид эхнээсээ баригдана даа. Энэ Болорчулуун хулгайчийг ч гэсэн шалгах хэрэгтэй. Яаж хөрөнгөжсөнийг нь .

  • zochin (March 11, 2017 10:55:00 pm )

    ed narin arin humuus iiml yum hiine shuudee Ashig ni nuuts noenton Bolor chuluuni karmaand orno Tegsen hernee hural deer enhiin tsagaan tagtaa bolj ih yum soliornoooo

  • Anonymous (March 12, 2017 11:21:46 am )

    Ижил нэртэй хүнтэй андуурсан байна лээ гэсэн гэнэ үү.Ийм л цайчихсан гарууд даа. Монголын гаалиар гараад хятадын хилийн үүдэнд байхад нь манай тагнуулынхан буцааж авчраад Хавиргын боомтын хашаанд саатуулаад байж байхад харуулын цэрэгт нь худал хэлээд хашаанаас гарч мөр буруулж замгүй зугтааж яваад цасанд сууж тагнуулынханд гүйцэгдэж баригдсан юмаа.Тэр унаж явсан 570 нь Манжуурын Ялалт гэж өвөр монгол түншийнх нь машин. Хятадууд хилээрээ оруулахад өндөр татвартай болохоор нь монголоос авсан машинаа монгол номертой байлгаж хятаддаа унадаг.Эрээний баян хужаа нар бүгд тийм. Дорнодоос сонгогдсон Номтойбаяр, Болорчулуун 2 хүюулаа л байвгайн хэрэгтэй холбогдлоо доо.Болорбаатар гэж ёстой хүний хувьд адгийн шаар, дандаа хууль бус юм хийдэг гэдгийг Дорнодынхон бүгд мэднэ.Болорчулуун ч ялгаагүй. Болорсүрэн, Болоржаргал гээд бүгд л атаач жөтөөч, заргачаараа алдартай улаан хацартай юмнууд бий.

  • Chinzo (March 12, 2017 11:49:21 am )

    Naad pizdaagiin jijeg boowin tast

  • Болдоо (March 12, 2017 7:46:16 pm )

    Энэ хэрэг болсон нь гарцаагүй үнэн. Гаалийн хяналтын бүсэд тагнуулынхан шалгах гэтэл улсын хилийн орох урсгалын замаар хяналтын талбайгаас гарч зугтаж яваад замдаа дугуй эь хагарч тагнуулд баригдсан нь туйлын үнэн шүү. Хятадыг дагаж бараг өдөр болгон хилээр явж байдаг тэнэг балай амьтан байдаг. Дорнодынхон энийг хогийн новш гэдгийг мэднэ. УИХ-ын гишүүний дүү ямар хамаатай юм.Дорнодынхон энийг бөөс байхыг мэднэ одоо хужаатай хүзүү сээр нийлүүлсэн бөөё гэж хэн нь хэлнэ.

  • зочин (March 12, 2017 8:49:21 pm )

    ах нь УИХ-ын гишүүн юм чинь аргалчихана байлгүй дээ, эдэнд ямар ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ биш дээ, УИХ-ын гишүүдээс л дандаа болж бүтэхгүй зүйл гарч Хуулиа өөрснөө зөрчиж байдаг шүү дээ,

  • Anonymous (March 12, 2017 11:53:58 pm )

    замхраад л таг чиг болох байлгүй дээ, үнэхээр УИХ-ын гишүүний дүү мөн л бол, өнөөдрийн байгаа байдал ийм шүү дээ

  • irgen (March 13, 2017 12:36:31 pm )

    zamhruulah geed anduursan gej bgaa biz. ah ni end nvhiig ni hiij yabaa biz

  • zochin (March 13, 2017 6:32:41 pm )

    бас нэг дүү Болорэрдэнэ нь Монросыг дампууруулаад идэж уугаад л завшаад гарсан байдийн да

  • Anonymous (March 16, 2017 10:10:55 am )

    Болорэрдэнэ чинь боловсрол дэндүү бага цагдаагийн сэтгэхүйтэй эрээнээс цааш харж чадахгүй гар байсан Болорчулуун бас хөдөө царайлсан худлаа шоучин. Амьтан агнаж амьдралаа залгуулдаг хөдөөгийн терротористууд

antalya rent a car