Хүн төрөхтөн бол дэлхий дээрх хамгийн хөнөөлт амьтан гэдгийг бид дор бүрнээ хүлээн зөвшөөрөх болоод олон жилийг ардаа орхижээ. Зарим нэг нь үүнийг хөгжлийн төлөөх золиос гэх хувиа хичээсэн тодорхойлолтоор халхлахыг хичээнэ. Гэвч хүн төрөлхтний энэхүү хэмжээлшгүй их шунал нь эргээд биднийг энэ ертөнцөөс ор мөргүй арчин хаяхад бэлэн болсныг байгаль орчин судлаач, эрдэмтэн мэргэд анхааруулан хэлсээр байгаа. Монголчууд бид ч гэсэн тэдгээр хувиа хичээсэн нөхдийн л нэг аж. Мөнх хөх тэнгэртээ шүтэн мөргөж, газар дэлхийгээ үрийн сэтгэлээр хайрладаг монголчуудын унаган соёл аль хэдийнэ хоосон лоозон төдий болж хувирсныг сар шинийн баярын өдрүүдээр хавь ойрын хүн амьтны амны уншлага шахуу болдог нар харах ёслол хэмээх шинэ цагийн туйлшралаас харж болохоор байлаа.
Ойр зуурын ашиг хонжоо хайх төдийхнөөр шалтаг тоочон эх дэлхийгээ эрэмдэглэдэг нь гэм биш зан болжээ гэхэд хилсдэхгүй биз. Саяхан болсон нэгэн үйл явдал ч гэсэн энэ бүхнийг гэрчлэх аж.
Бид хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих болно гээд л хамаг байдгаараа ярих болоод удаж байна. 2015 онд л гэхэд “IT Berlin” олон улсын аялал жуулчлалын яармагт сүр дуулиантайгаар оролцохдоо “2017 онд нэг сая жуулчин хүлээн авна” хэмээн өөртөө ахадсан зорилго тавьсан. Хэрэв сэрчихгүй бол сайхан зүүд гэдэг шиг эдийн засаг, санхүүгийн талаасаа манайд хэрэгтэй л зүйл. Ялангуяа, өнөөгийн байдалд буюу албан ёсоор биш ч гэсэн дампуурлаа зарлаад байгаа энэ нөхцөлд бидэнд их л хэрэг болох байх.
Гэвч нөгөө талдаа юу болж байгааг харсан ч хараагүй мэт, сонссон ч сонсоогүй мэт царайлан суух цаг нэгэнт үгүй болжээ. Эдгээрийн нэг нь өдгөө 17 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Хөх сувд 2017” арга хэмжээ байлаа. Өвлийн аялал жуулчлалыг нэвтрүүлэхэд ихээхэн хувь нэмэртэй хэмээн үзэж БОАЖЯ болон орон нутгийн удирдлагаас хамтран энэхүү арга хэмжээг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Лав л энэ удаагийн Хөх сувд арга хэмжээ жуулчдын төсөөллийг тэр чигт нь салхинд хийсгэж орхисон талаар дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ярьж эхлэх болов. Гэвч тэдний дутуу дулимаг зохион байгуулалтын үр дүн нь дан ганц жуулчдыг үргээгээд зогссонгүй. Бид бүгдийн Далай ээж хэмээн сэтгэл зүрхнийхээ угаас хүндлэн нэрийддэг Хөвсгөл нуураа бохирдуулан орхих нь тэр.
Арга хэмжээнд оролцогчдын автомашинуудыг далайн мөсөн дээр байрлуулах алсаа бодоогүй шийдвэрийг гаргасан байна
Учрыг нь тодруулбал, зохион байгуулагчдын зүгээс тус арга хэмжээнд оролцогчдын автомашинуудыг далайн мөсөн дээр байрлуулах алсаа бодоогүй шийдвэрийг гаргасан байна. Ийн хэлсэн шалтгаан нь тэнд ирсэн автомашинууд нь насжилтаас эхлээд техникийн байдал бүрэн бус байснаас шатах, тослох материал асгарч Хөвсгөл далайд ихээхэн хохирол учруулсан харамсалтай явдал болов. Ихээхэн хохирол гэж тодотгохын учир нь өчүүхэн төдий буюу дөнгөж 1 мг шатахуун цэнгэг нуурийн усанд дусахад 1000 литр усыг бохирдуулж ашиглалтаас гаргадаг төсөөлөшгүй хөнөөлтэй эд болохыг Хөвсгөлийн нуурын усны нөөц, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Болортуул тодруулсан юм.
Одоогоос долоон сая жилийн тэртээ үүссэн гэж үздэг Хөвсгөл нуурын тухайд усны нөөцөөрөө Азид хоёрдугаарт ордог бөгөөд Монгол Улсын газрын гадарга дээрх цэвэр усны нөөцийн 93.6 хувийг бүрдүүлдэг дэлхийд ховорт тооцогдох цогцолборт газар юм. Тэр ч утгаараа гадаад дотоодоос зорих жуулчдын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа. Ялангуяа амралтын саруудад буюу жил бүрийн 7-8 дугаар сард дотоодын аялагчдын тоо огцом нэмэгдэж 10 мянгад хүрдэг гэсэн тоо бий. Гэтэл аливаа зүйлс сайнтай муутай байдгийн адилаар тэнд үйлчилгээний захын шаардлага үл хангах жуулчны бааз, гэр буудлууд үйл ажиллагаа явуулж байгаа нь мөн л нуурын орчмыг бохирдлыг үүсгэгч гол эх үүсвэр болж эхэлсэн байна.
Нуурын эрэг дагуу байрлах 60 гаруй гэр буудлууд нь бохирдлоо шууд хөрсөнд шингээж байгаа
Тухайлбал, нуурын эрэг дагуу байрлах 60 гаруй гэр буудлууд нь бохирдлоо шууд хөрсөнд шингээж байгаа нь газрын гадарга болон гүний усыг шууд хордуулж байгаа бөгөөд энэ төрлийн бохирлогдсон хөрсөнд цусан суулга өвчин үүсгэгч нян 25-100, балнадын нян 100-400, саажилтын вирус 100-150 хоног тус бүр хадгалагддаг аж. Энэ мэтээр тоочоод байвал бид бүхний Хөвсгөл далайдаа учруулдаг хор хохирол, уршиг дуусашгүй юм. Тиймээс аялал жуулчлалаа хөгжүүлнэ гэх сүржин нэрээр бамбай хийн хэдэн халтар төгрөг олох гэхдээ Далай ээждээ хоноцын сэтгэлээр ханддаг байдлаа нэн даруй зогсоох хэрэгтэй байна. Үүний тулд салбарын яамнаас эхлээд орон нутгийн захиргаа ч гэсэн нэгдсэн нэг бодлогын хүрээнд цогц хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллах зайлшгүй шаардлагатай байгаа нь энэ удаагийн “Хөх сувд” арга хэмжээ тодхон харууллаа.
Нэгэн цагт Монголын нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсан “Далай ээж цаазын тавцанд” хэмээх алдарт бүтээлдээ “Хөвсгөл нуурын талаар домог яриа олон бий. Бүр XVII зуунд мөсөн дээгүүр нь морин хөсгөөр тээвэр хийдэг байхад нуурын дундах Далайн хүйс нэртэй арал дээр олон хэл мэддэг нэгэн эрдэмтэй лам уг ажлыг төвлөрүүлэн атгаж байжээ. Тэр: “Хөвсгөл бол ариун нуур. Өчүүхэн ч бузарлаж болохгүй” хэмээн морины баас хийх тусгай сав аянчин жинчин бүрд ганзагалуулдаг байсныг тухайн үед олон хэл дээр гарсан эрдэм шинжилгээний холбогдолтой номд өгүүлжээ” хэмээн сийрүүлж үлдээснийг бид дахин санах цаг нэгэнт иржээ.
Эх сурвалж: Time.mn
Холбоотой мэдээ
-
Bi (March 10, 2017 1:56:38 pm )
Дотоод гадааын доншууч тэнүүлчид нутгийн минь цэнгэг усыг бузарлаж орхиод тонилох юм. Үмхий архиныхаа шил лааз сав баасаа хүртэл ил хаяад уусан архиа хоолтойгоо бөөлжиж хөрс бохирдуулах нь яршигтай юм. Лусын хорлол болно шүү та нар
-
Anonymous (March 10, 2017 3:14:58 pm )
Жилийн жилд нуураа бохирдуулсан алсын бодлогогүй ” мөсний баяр ” зохион байгуулах юм.Хураамж гэсэн авсан мөнгөөрөө нуураа хамгаалах ажлууд зохион байгуулах хэрэгтэй л дээ.Нуураа сурталчилж, аялал жуулчлалыг хөгжүүлж, нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхнь тэр дундаа Хатгалчуудын зөв ч ийм янзаар хол явахгүй баймаар юм.Хөвсгөлийн УТХГ, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд байгалиа хамгаалах, хог хаягдлын менежментийг сайжруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлнэ гэж хий ярихаас цаашгүй юм даа. Уул нь цалин авсан, өндөр эрх мэдэлтэй олон л хүмүүс байдаг юм байгаа юм.
-
Anonymous (March 10, 2017 3:16:13 pm )
Жилийн жилд нуураа бохирдуулсан алсын бодлогогүй ” мөсний баяр ” зохион байгуулах юм.Хураамж гэсэн авсан мөнгөөрөө нуураа хамгаалах ажлууд зохион байгуулах хэрэгтэй л дээ.Нуураа сурталчилж, аялал жуулчлалыг хөгжүүлж, нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхнь тэр дундаа Хатгалчуудын зөв ч ийм янзаар хол явахгүй баймаар юм.Хөвсгөлийн УТХГ, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд байгалиа хамгаалах, хог хаягдлын менежментийг сайжруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлнэ гэж хий ярихаас цаашгүй юм даа. Уул нь цалин авсан, өндөр эрх мэдэлтэй олон л хүмүүс байдаг юм шиг байгаа юм.
-
irgen (March 10, 2017 4:22:15 pm )
Dendyy bydyyleg ardchaagui umaa, ene tor zasag ni hezee ajlaa hiih ve ?????
-
х (March 10, 2017 4:59:16 pm )
Монгол хүн бүр л дор бүрнээ ухамсартай соёлтой байх хэрэгтэй. ТӨр засагийг буруутгахаасаа өмнө
-
-
Bat (March 10, 2017 4:42:07 pm )
УГ ХЭЛХЭЭСЭЭ ОМНО ЖААХАН БОД. ТЭР. ТОМ НУУРАНД. ЭНЭ. ЗЭРГИЙН ТОС ДУСАХ ЯААДГИЙН. УУНИЙ. ЧИНЬ ЦААНА. МОНГОЛ. ХУН. БАЯРЫН. СЭТГЭЛЭЭРЭЭ БАЙГААГАА Щ
ШУУ.-
Дуслаас Далай. (March 10, 2017 8:48:34 pm )
Жижиг зүйлс хуримтлагдсаар амжилт, ололт эсвэл эвдрэл, сүйрэл авчирдаг.
-
-
ЗОЧИН (March 10, 2017 6:22:15 pm )
Үхэр монголчууд мөхөж байхдаа таарсан улс
-
sana (March 10, 2017 8:52:14 pm )
мөсөн дээр нь хөл нүцгэн гаргаж бай
-
Намбус (March 10, 2017 10:44:13 pm )
Хоролмаа сайдын ахалсан ажилууд иймэрхүү л янзтай байх юм да.нэг л их том том юм ярьж шоудсан уусан идсэнээ гайхуулсан хүмүүс.санаа нь бол хужааг визгүй болгоод аялал жуулчлалыг өөд татна гэсэн ухвар мөчид бодолтой салбарын сайдтай газар яаж өөдтэй ажил хийх вэ дэ?.
-
Anonymous (March 11, 2017 7:43:36 pm )
мөнгөөнс илүү үнэ цэнэтэй зүйл бол эх орон, газар нутаг, уух ус, эцэг, эх … зэрэг юм даа
-
gana (March 12, 2017 6:57:58 pm )
ter uer ajillaj bga tsagda baigal hamgaalagch nar hog tarij tos maslo asgaj bga eshed hyanalt tavihad yadag bn aa,hariutslaga toostohgui bolhoor teneg humuus huiten l handdag shu de,er ni daragiin udaa musun deer mashin gargahaa bolichih heregtei
12 Comments