Манай Сангийн сайдын ам нь ажлаасаа түрүүлчихээд байдаг гэмтэй. Сайд болонгуутаа л улсаа өрөн доороос өндийхөд хэцүү боллоо гэж дэлхий даяар цацсан хүн л дээ. Тэгвэл сайд нь маань энэ оны сүүл гэхэд бүх л салбар гайгүй болчихно гэж том дуугарчээ. Хэрэвзээ оны сүүл гэхэд энэ л янзаараа байвал, эргээд Сангийн сайдаас ам асуух хэрэг гарч таарах нь. Б.Чойжилсүрэн сайд хэлэхдээ “Ер нь он дуустал хэсэг хугацаанд бүсээ чангалах бодлого барина. Оны төгсгөлд бүх салбарын асуудал гайгүй болоод ирнэ. Валютын урсгал ч гайгүй болно. Энэ нь мэдрэгдэх байх. Энэ жил нэг тэрбум орчим ам.долларын төсвийн алдагдлыг ОУВС-гийн өөрийнх нь хоёр хувиас доошгүй хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ.” хэмээн ярьжээ. Тэгэхээр Сангийн сайдын хэлснээр Монголчууд бид энэ оныг дуустал л бүсээ чангалчихвал болчих бололтой. Ирэх онд бол яадаг ч байсан бүсээ чангалахгүй шүү гэж сайдад тулгах бүрэн эрхтэй юм байна, бид.
Сангийн сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах талаар “Тодорхой долоон төрлийн татвар нэмэхээр байгаа. Үүнийг хэрэгжүүлэхгүйгээр ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихгүй. 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хадгаламжийн хүүгээс татвар авах байсныг 2017 оны дөрөвдүгээр сарын нэгэн болгож урагшлуулах шийдвэр гарсан. Хадгаламжийн хүүнээс татвар авахад ямар нэг хязгаарлалт хийхгүй. Орлого зарлагын баланс алдагдсан байна. Бусад улс оронд орлого зарлага нь тэнцүү байдаг. Орлогоосоо зарлага нь даваад байхаар өрийн таазаасаа даваад явчихаж байгаа юм. ОУВС-гаас зорилтот хөтөлбөрөө нийгмийн халамжид чиглүүл гэж байгаа. Тиймээс “Цалинтай ээж”, Насны хишиг” хэрэгжээд явж байна. Хүүхдийн мөнгийг 60 хувьд биш 40 хувь болох зорилтот бүлэгт өг. Үлдсэн 20 хувийг нь буцаагаад эмзэг бүлгийн хүүхдүүдэд хоолны талон болгож олго гэж байгаа. Долоодугаар сарын 01-ээс л шатахууны онцгой албан татвар нэмэгдэнэ. Бусад улс оронд онцгой албан татвар нь ДНБ-ийхээ найман хувь хүртэл өндөр байдаг. Гэтэл манайд хоёр хувь ч хүрэхгүй байгаа шүү дээ.” хэмээн ярьжээ.
Тэгэхээр сайдын хэлж байгаагаар бол бид сүржигнээд байлгүй, дуугай л бүсээ чангалаад он дуустал хүлээх ёстой гэж ойлгогдож байна. За тэгээд сайд яахав, ингэж ярьдаг л юм байгаа биз.Гол нь иргэдийн амьдрал дээр л бодит ахиц гарах ёстой л доо.
Манай сангийн сайд шоудаж ярьдаг биш хийдэг байх хэрэгтэй л дээ. Эдийн засагч Н.Дашзэвэг “Сангийн сайд ханшаа, улмаар эдийн засгаа, улсаа ард түмнээ хорлочихлоо. Төсвийн алдагдал, төсвийн санхүүжилт бол инфляци, ханшаа хөөрөгдөх нэг том хүчин зүйлс мөн л дөө. Энэ тал дээл Сангийн яам муу ажиллаж байна. Бусад оронд Төвбанк, Сангийн сайд нь ингэж мэдэгдсэн бол шууд огцруулна. Улс төрийн соёлтой оронд бол өөрсдөө сайн дураараа огцорно гэж том асуудал бий” гэж хэлээд авсан удаатай. Үнэхээр ч тэрбээр Сангийн сайдын сандалд суугаад удаагүй байхдаа Монгол Улс тун хүнд байдалд орлоо хэмээн зарлаж, баахан статистик мэдээллийг олон улс даяар цацсан хүн бол Б.Чойжилсүрэн. Яахаараа ч тийм бодлогогүй байдаг юм. Тиймээс ч Сангийн сайд маань хаана юу ярьчих бол гэх битүүхэн айдастай шахуу байдаг болчихож гэхэд эмгэнэлийн шинжтэй хошигнол шиг л тархинд бууж байх жишээтэй. Ямар ч байсан олон улсын үнэлгээний байгууллагууд манай улсын зээлжих зэрэглэлийг буулгахад Сангийн сайдын цацсан мэдээллүүд нөлөөлсөн гэж ойлгогддог.
Тэгвэл одоо нөгөө Сангийн сайд маань он дуустал л бүсээ чангал гэж байна. Он дууссан хойно бол бүсээ чангалахгүй шүү гэдгээ Монголчууд түүнд хандаж хэлэх эрхтэй шүү!
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 10, 2017 1:17:45 pm )
ЕР НЬ МОНГОЛЧУУД ИХ ЦАМААН,НЭРЭЛХҮҮ,ҮРЭЛГЭН ХҮМҮҮС.ЦАГААН САРААР УЛ БООВООР ОЛОН ДАВХАР ТАВГИЙН ИДЭЭ ЗАСЧИХААД ДАРАЭ НЬ ЭНЭ БООВЫГ ХАЯХААС ГЭЖ ЯРИАД СУУЖ БАЙДАГ.ИДЭЖ ХЭРЭГЛЭХГҮЙ ЮМ БОЛ УЛ БООВООР ТАВГИЙН ИДЭЭ ЗАСЯ ГАЙХУУЛЖ ЯАДАГ БАЙНА АА.БАС НЭГ ИХ ТАРГАН ХОНИНЫ УУЦ ЧАНАЖ ТАВИАД ДАРАА НЬ ХОГИЙН ПУНКЕРТ ХИЙЧИХДЭГ АЙЛ БАЙНА.ИНГЭЖ НИЙГМИЙН БАЯЛГИЙГ ХОГ БОЛГОХ ЯМАР ХЭРЭГ БАЙНА АА.ОДОО ИЙМ БАЛАЙ ЮМ ХИЙХЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ.ЦАГААН САРЫГ БУСДАД ГАЙХУУЛАХ,ЗУГАА ЦЭНГЭЛ БОЛГОХ МАЯГААР ХИЙДЭГ ТЭНЭГҮҮД БАЙНА ШҮҮ.ӨӨРТӨӨ Ч ХЭРЭГГГҮЙ,БУСДАД НЬ ХЭРЭГГҮЙ ЮМ ХИЙЖ.ГАЙХУУЛДГАА БОЛЬЦГООЁ.
-
хаан чинь (March 10, 2017 2:32:35 pm )
Ийм үзэгдэл хаа сайгүй бх юм.хашааны газартаа өөрсдөө орон байраа бариад суухад
болохгүй юм алгаа.ядуугаа чадалаа мэдэхгүй байж үнэтэй байр машин авч өр зээлэнд
насаараа төлж баян хүн шиг харагдах гэж хойд хормойн онгорхой явах их зантай
монголчууд их болжээ.хэрэглээ байж болно.орлого зарлагандаа тооцоо хийж цамаан
нэрэлхүү зангаасаа салаачээ тэнэгүүдээ.гадны хүмүүс ямар хэрэглээ хэрэглэнэ монголчууд
та нарт ямарч падгүй зүйл дээ.бурхан байдаг бол та нарын энэ муухай занг хараад
шийтгэл оногдуулах бхдаа.даанч байхгүйн харамсалтай -
хүннү (March 10, 2017 3:31:56 pm )
Монголчуу хаана тэгтлээ ядуураад байгаа юм. Харин ч задарч байгаа юм биш үү. Гудамжинд гараад хар бүгд л тансаг машин унаад “халтуур” хийж байна. Тэд сардаа 0,8 -1,5 сая төгрөг олж байна. /бинзенээ хасаад шүү/ Тэгсэн мөртөө улсад 1төгрөгийн ХАОАТатвар төлдөгүй, яагаад гэхээр “ажилгүй, орлрогогүй” ядуу хүн гэнэ. Энэ халтуурчидад сар болгон дээрх мөнгийг өгдөг хүмүүс нөгөө “ядарснаа гайхад” бид шүү дээ. Баяр ёслолын сургаар зах, дэлгүүр хоршоог юу ч үгүй болтол нь хоослолдог хүмүүс чинь нөгөө ядуугаараа түрүү барьдаг “бид” шүү дээ. Одоо бид ийм тасаг байж улсаас юм нэхэж яах гээв одоогоор хэний бүс “чангарчаад” байгаа юм.
-
Монгол (March 10, 2017 4:14:19 pm )
Энэ шуналтай увс Монголын эдиин засагииг самраад дуусгах бх эртхэн зайлуулах чадал МАН -д алга даа.
-
Зочин (March 10, 2017 5:55:04 pm )
Ядарсан ард тумний бусийг чангалж, задарсан баячуудын тэлээг сулладаг Монгол терийн харалган бодлого хэдийд зогсох юм болоо???Энэ тэрбумтан мотоцикл уаз машины наймаагаар турийвчээ тунтийлгээд дараа нь Н.Энхбаярын сонгуульд менге хаяж, Энхбаярыг Еренхийлегч болоход Еренхийлегчийн тамгын газрын дэд дарга болсон ба одоо бол УИХ-ын гишуун сангийн сайд, УБ хотын тевийн газруудад тэнгэрт тулсан шавар амбаарууд босгодог томоос том компанитай олиггуй ОЛИГАРХИ нехердее…
-
Жагаа (March 10, 2017 5:55:44 pm )
Аливаа зуйлийг заавал мушгин гуйвуулах, бараан суудэртэй талаас нь харах дон шугэлчихжээ. Хэвлэл мэдээлэл нь туунийг нь уухайлан турэхээр яаж ч оодлох вэ дээ. Гэгээн гэрэлтэй зуйл хэнд ч хэрэггуй болсон уу
-
Anonymous (March 10, 2017 9:52:42 pm )
тураах үйлчилгээний ерөнхий менежер 🙂
-
Зочин (March 11, 2017 12:45:10 pm )
Сангийн сайдаа эрүүл мэндийн салбарынхан он дуусгаж чадахгүйгээр элгээрээ хэвтэх бололтой байна шүү. Бид ядуучуудын эгнээнд шилжих нь байна шүү. Ард иргэдийн эрүүл мэндийн төлөө зогсоо зайгүй ажилчихаад сарын цалингийн талд нь 200000 хүрэхгүй цалин авч байна. Цалингаа аваад олон хүмүүс бухимдсан байх. Зээлээ ч төлж чадахгүй ингэж ч амьдрах гэж. МАН эрүүл мэндийн салбарынхаа нийгмийн хамгааллын талаар нэгийг бодохгүй бол энэ салбарт ажилладаг хүмүүс элгээрээ хэвтэх нь. Татвар нэмбэл бүр хэцүүдэх байх даа. Та нарт эрүүл мэнд хэрэгтэй л байх даа.
-
зөв монгол хүн (March 12, 2017 12:03:07 pm )
ЭНЭ ХУЦАЖ БАЙСАН УВС БҮХ ТАТВАРЫГ НЭМЖ АРД ИРГЭДЭЭ ШУЛСАН ЛУЙВАРЧИН, ӨӨРСДӨӨСӨӨ ТАНАЛТАА ХИЙХГҮЙ БАЙЖ,НОХОЙД БАӨРЬДАГ МОД ШИГ НОМХОН ХҮЛЦЭНГҮЙ АРД ИРГЭДЭЭ ШУЛДАГ ИЙМ ЗГ ГЭЖ МОНГОЛООС ӨӨР ОРОНД БАЙХГҮЙ БАЙХАА??АМЛАСАН АМЛАЛТАА ЯАЛАА МАН???, ОДОО ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СЁОНГУУЛЬД ТАНАЙ НАМЫГ БАЙХГҮЙ БОЛГОТОЛ НЬ ДҮН ТАВИНАА ГАЙГҮЙ?,ТЭР ОЛОН ДЭД САЙДАА ТАНАХ ХЭРЭГТЭЙ БСАН ЮМ?ӨӨРСДИЙНХӨӨ ХАНГАМЖИЙГ ХАСАХ ХЭРЭГТЭЙ БСАН ЮМ??? ХААНА БНА ТЭГЭХЭД ХООСОН ИРГЭДИЙНХЭЭ НИМГЭН ХАЛААС РУУ ШУРГАХААС ӨӨР ЗҮЙЛ ХИЙХГҮЙ Л БНА???
-
Зочин (March 12, 2017 12:14:04 pm )
Яг үнэн ерөнхийлөгчийн сонгуулиар дүнгийг нь тавих хэрэгтэй. Маш олон хүнийг ажилгүй болгож олон өрхийн амьдралаар тоглож байгаа 60 тэрбумынхаа хариуг мэргэжил харгалзахгүйгээр хүчээр албан тушаалд тавьж байна. Шүүх засаглалыг, төрийн цагдааг ард иргэдийн эсрэг босгож байгаа …… гэх мэт олон үйлдэл хийж байна.
-
зочин (March 16, 2017 12:03:19 pm )
Чойжоо сайдаа сангийн яамны санхүүгийн хяналт шалгалтад өмнөх жилүүдэд орсон АН-ын гар хөл болсон нөхдийг дайлуулаач, эсвэл хяналт шалгалтнаас өөр хэлтэс тасагт сэлгүүлэн шилжүүлэн ажиллуулаачээ
-
зочин (March 16, 2017 12:04:40 pm )
amjilt husie
12 Comments