Казахстан улсаас ядууруулыг бууруулах төсөл хэлбэрээр Монголд оруулж ирсэн “Жи тайм” сүлжээний толгойлогч Ж.Марат нарын долоон хүнийг саатуулан хориод удаж байна. Уг сүлжээнд элсэн ороод эцэстээ мөнгөө аривжуулан авч чадалгүй хохирогч болсон иргэд УМБГ-ын үүдийг өдөржин сахидаг ажилтай болжээ.
Өчигдөр өдрийн 15.00 цагийн үед тус газраар орлоо. Үүдээр нь оронгуут бөөн хүмүүс холхилдож “Аль мөрдөн байцаагч дээр орох вэ, өргөдөл гаргахад бүрдүүлэх материал юу байна. Хамгийн гол нь бидний мөнгө олдох болов уу. Ёстой баларсан юм боллоо. Ажлаа ч тайван хийж чадахгүй өдөржин мөрдөнгийн үүд сахиж сууна” зэрэг өөр хоорондоо ярилцаж суух юм. Үүдний жижүүр гэж хоёр мөрдөн байцаагч сууж байна. Тэд өргөдөл хүлээж авахаас гадна хэн гэгч мөрдөн байцаагч руу орох замыг зааж өгнө. Өдөрт 20-30 хохирогчийн гомдлыг хүлээж авч байна гэж үүдний жижүүрүүд сонирхуулав. Цаашид ч хохирогчдын тоо нэмэгдэнэ гэнэ.
Эндээс харахад Монголчууд тэр чигтээ “Жи тайм” сүлжээнд элссэн мэт дүр зураг харагдаад байгаа юм. Бүр орон нутгаас ч мөрдөн байцаах газарт гомдлоо гаргахаар ирсэн хүмүүс байгаа гэнэ. Нэг давхарт 106 тоот өрөөнд дөрвөн мөрдөн байцаагч хохирогчдыг байцааж гомдлыг нь авч байна. Тийшээ орох гэсэн сүлжээний хохирогчид ар араасаа дугаарласан сууна. “Ямар удаан байцаадаг юм бэ” гэж зарим ундууцна. Зарим нь цагаа байн байн харж яарна. Цугларсан иргэдийн ихэнх нь эмэгтэйчүүд. Тэр дундаа залуу бүсгүйчүүд харагдав. Харахад боловсролтой сэхээтэн хүмүүс нь илт. Ямар сэтгэхүйтэй ямар гэнэн бодолтойдоо амар хялбар аргаар мөнгөө өсгөж үржүүлж авах гэж орсон болдоо гэж бодогдов. Ихэнх нь вип үйлчилгээ буюу 2 сая 400 мянгаар элсэж орсон хүмүүс гэнэ.
УМБГ-ын ханан дээр “Жи тайм” сүлжээний хохирогчид дараах материалуудыг бүрдүүлж гомдлоо гаргана уу гэсэн зар наачихжээ.
Үүнд:
1.Өргөдөл
2.Иргэний үнэмлэхний хуулбар
3.Төсөл хөтөлбөрт элсэх үед бүрдүүлж өгсөн баримт, гэрээний хуулбар
4.Цахим бүртгэлд өөрийн байршлыг харуулсан бүртгэлийн хуудас /логин нэр бүхий/ 5.Хөтөлбөрт элсэх үед төлсөн мөнгөний баримт, авсан урамшуулалтай холбоотой баримтууд гэж заажээ. Үүнийг харсан зарим нэг нь “Ийм юм юу ч байхгүй, урамшуулал аваагүй. Зүгээр л таньдаг итгэлтэй найздаа, эгчдээ, ахдаа 2 сая 400 мянган төгрөг өгсөн. Надад ямар ч гэрээ энэ тэр хийгээгүй” гэж мөрдөн байцаагчид учирлаж, яахаа байцаана. Энэ мэтчилэн өдөр бүр хохирогчдын гомдлыг хүлээж авсаар байна. Тус газар хүн ч ихтэй, байцаагчид ч ачаалал ихтэй ажиллаж байна. Зарим мөрдөн байцаагч нь хошигнож “Нөгөө алдарт залилагчийн хамсаатангууд уу” хэмээн заримаар нь доог тохуу хийж харагдана.
Тэгвэл сүүлийн үед сүлжээнд ороод мөнгөөрөө хохирсон иргэдийн тархийг угааж төөрөгдөлд оруулах явдал их гарч газар авч байгаа талаар УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ө.Эрдэнэхүү мэдэгдсэн юм. Хамгийн гол асуудал бол иргэдийн дунд эргэлзээ төрүүлж эхэлсэн байгаа юм.
Тухайлбал, “Жи тайм” компанийн үйлчилгээг сэргээж үйл ажиллагааг нь хэвийн явагдаж байгаа. Хөтөлбөрүүд цаашид хэвийн үргэлжилнэ. Цалин мөнгийг нь хэвийн олгоно. Толгой компанид өргөдлөө гаргавал мөнгөө буцааж олж авна. Цагдаагийн байгууллагад гомдлоо гаргавал мөнгө олдохгүй шүү хэмээн иргэдийн тархийг угааж ташаа мэдээлэл тарааж байна. Энэ бол буруу ташаа мэдээлэл. Цагдаагийн байгууллагаас Ж.Мараттай холбогдох эрүүгийн хэргийг бүх талаас нь шалгаж байгаа. Иргэдийн дунд тарсан буруу мэдээллийг няцааж байна. Тиймээс ард иргэд мөнгөө өгч элсээд хохирсон бол УМБГ-т ирээд гомдлоо гаргаж шалгуулаарай гэдгийг онцолсон юм.
Түүнээс гадна “Жи тайм” компанийн үйл ажиллагааг зогсоосон байгаа учраас цаашид сэргэж үйл ажиллагаагаа явуулна гэсэн ойлголт байхгүй юм байна. Асуудлыг тал бүрээс нь шалгаад тогтоосны дараа хэн буруутай болон хэн хэчнээн төгрөгөөр хохирсон гэх асуудал эцэслэн шийдэгдэх юм байна.
О.Сайхан
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 10, 2017 11:13:36 am )
Хохь чинь гэдгийн
-
Цезарь (March 10, 2017 12:13:02 pm )
Хүн гэдэг үнэгүй юманд үхтлээ дурладаг эцэст нь золиос болдог Тэгж мөнгө хийдэг бол энэ дэлхийд ажил хийх хүн олдохгүй аяа яа мөн ч гэнэн тэнэг монгуу байна да
-
Anonymous (March 10, 2017 12:34:40 pm )
Yer n anh ene zuwshurul ntr yah gej ugsin teged tatwaraa awaal yadarsan heden mglchuudad itgel turvlj bvgd amdralaa uud n tati gdl vnen yum bn gd itged orson bh
-
Anonymous (March 10, 2017 12:48:16 pm )
Тийм шүү дээ. Анх гэрчилгээ энэ тэрээ авах гэж байхад нь яагаад шалгаагүй юм. Анхнаас нь сайн шалгаж нягтлаж зөвшөөрлийг нь өгсөн бол ийм юм болооч уу үгүй ч үү. Манай улс ер нь хөл толгой нь мэдэгдэхгүй ямарч ул суурьгүй юм хийж шииддэг нь харагдаж байна. Бүхэл бүтэн хууль дүрэмтэй улс ухаантай юм байгаа биздээ. Тэгээд л бүх юмыг өөрсдөө албан ёсны гэж зөвшөөрчихөөд одоо болохоор хууль бус энэ тэр гэх юун. Хуулийн дагуу зөвшөөрөлтэй гэхээр олон хүмүүс итгээд орсон нь тодорхой байх. Өөрсдөө ч бас хууль дүрмийн дагуу сайн судлаж зөвшөөрлийг нь өгөх олгох хэрэгтэй шдээ
-
Anonymous (March 11, 2017 3:18:51 pm )
ккк улсын бүртгэлийн гэрчилгээг иргэн хэн ч хүссэн дүрмийн сангаа гаргаад авчихна шүү дээ. Тэгээд ч наад Жи тайм чинь гадаад худалдаа гэдэг төрлөөр авсан бна лээ анхнаасаа луйвардсан бгаан мөнгөний сүлжээ-пирамид гэвэл өгөхгүй шд
-
-
-
Bi mgl (March 11, 2017 8:06:46 am )
Hehe bdhr l ineed hvrhin yaj mungu barij ochij bsan bol teneg hvn tenegeeree l duusdag
-
suljee (March 11, 2017 3:55:14 pm )
wahahaha. nadad hurtel suljeend orohiig neg hun zuvluj l bsan .tegeed orohgui ee gehed mine ” hohi n ,boliholgui yu !” gej l bsiin. harin odoo chamd ; 2 l ug, ” hohi chin!!!” shunal ihdvel shulam bolno. odoo muuhai tsarailad ,negent ungursun. ahiad neg HOHI CHIN!
-
-
Гонгоо (March 12, 2017 10:57:49 am )
Ийм их хохирогчтой болсон хойно нь илрүүлээд байхдаа яадаг байнаа. Манай цагдаа тагнуулынхан ер нь юу хийж байдаг улс вэ
-
Энхмаа (March 12, 2017 12:59:58 pm )
За зайлуул яасан ч илүүдээ гарсан мөнгөтэй юм. ийм юманд өгч л байдаг.
9 Comments