antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 8, 2017 1 comment

Эрх нь зөрчигдсөн Иран, Турк, Перу эмэгтэйчүүд…

нийтлэсэн Admin

Дэлхий даяар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлаар дуугарч буй энэ үед ЭРХ нь зөрчигдсөн эмэгтэйчүүдийн талаарх баримт мэдээллээс хүргэх нь зөв байх.

ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛСНИЙХЭЭ ТӨЛӨӨ 100 ГАРУЙ УДАА ДУУДАГДЖЭЭ

Хуульч, сонины редактор асан Эрэн Кескин гэх эмэгтэйн талаар олон улсын хүний эрхийн Эмнести интернэшнл байгууллага байр сууриа илэрхийлж ирсэн юм. Тэрбээр олон жилийн турш Турк улсыг шүүмжлэгчдийн нэг байжээ. Эрэний 11 жилийн өмнө тавьсан илтгэл эрх баригчдын дургуйцлийг төрүүлжээ. Илтгэлд “12 настай Угур Каямазыг хороосон” улс хэмээн буруутгасан байв.

2004 онд цагдаагийн үйлдсэн энэ аллага Турк улсын түүхэнд үлдэх олон толбонуудын нэг бөгөөд энэ хэрэгт эрх баригчид хариуцлага хүлээх ёстой хэмээн Эрэн өгүүлсэн юм.

Турк улсын цөөнх Курдуудын нөхцөл байдлын талаар дуугарсныхаа төлөө Эрэн 100 гаруй удаа шүүхэд дуудагдсан байна. Тэрээр нийтлэлдээ “Курдистан” гэх үг ашигласны төлөө 1995 онд зургаан сар хоригдсон юм.

Шударга бусыг эсэргүүцэн үгээ хэлснийхээ төлөө олон удаа шүүхэд дуудагдсан нь түүнийг нэгэн цагт удаан хугацаагаар хоригдох эрсдэлтэйг харуулж байна.

Тиймээс Туркийн Хууль Зүйн Сайдад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг нухчин дарж байгаа хуулиудыг хүчингүй болгохыг Эмнести интернэшнл уриалсан байна.

ХАРАХ ЧАДВАРЫГ НЬ ҮГҮЙ ХИЙХИЙГ ТЭДЭНД БҮҮ ЗӨВШӨӨР

Иран улсын иргэн Зейнаб Жалалиан бүх насаараа хоригдох ял эдлэж байгаа бөгөөд, эрүүдэн шүүгдсэний улмаас гэмтэл авсан түүний нүдэнд яаралтай нарийн мэргэжлийн мэс засал хийлгэх шаардлагатай байгаа ч эрх баригчид эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байна.

Ираны үндэсний цөөнх болох Курдын төлөөлөл 34 настай Зейнаб Жалалиан Курд хүмүүс, ялангуяа эмэгтэйчүүдийг дэмжих асуудлаар ажиллаж байсан улс төрийн идэвхтэн юм.

2008 онд түүнийг Курдын салан тусгаарлагчидтай холбоотой хэмээн хорьсон байна.

Цөөхөн минут үргэлжилсэн шударга бус шүүх ажиллагааны дараа Зейнабыг “гэм буруугаа хүлээсэн” хэмээн яллажээ. Түүнийг хэдэн сарын турш эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн ба өмгөөлөгчтэй нь уулзуулаагүй юм. Зейнабыг зэвсэгт бүлэгтэй холбоотой гэх ямар ч нотолгоо олдоогүй юм.

Зейнаб Жалалианд таны тусламж маш их хэрэгтэй байна. Ираны эрх баригчид Зейнабын эрх чөлөөг булаасан, харин одоо тэдэнд Зейнабын харах чадварыг үгүй хийхийг бүү зөвшөөр.

Иран улсын Шүүх Засаглалын тэргүүнээс Зейнабт шаардлагатай байгаа эмнэлгийн тусламж үзүүлэх, цаг алдалгүй суллахыг шаардаж гарын үсгээ зурна уу хэмээн Эмнести Интернэшнл мэдэгджээ.

ЦАГДАА НАР ХАЛДЖЭЭ

Максима Акуна хэзээ ч ухарч няцахгүй. Хойд Перугийн тууштай тэмцэгч, тариачин бүсгүй гэр бүлээрээ оршин суугаа газар нутгаа орхин явахаас татгалзсны улмаас орон нутгийн цагдаагийн хүчирхийлэл, халдлагад өртөөд байна.

Максима дэлхийн хамгийн том алт, зэсний уурхайн нэг Янакоча компанитай газар эзэмших эрхийн талаар хуулийн хүрээнд маргаан үүсгэсэн юм.

Цагдаа нар Акуна болон хүүхдүүдийг нь зодож, байшинг нь эвдэн нурааж, компаний хамгаалалтын хүмүүс ирж ургац тариаг нь сүйтгэж, дайрч, сүрдүүлж байгаа нь өөрийн газар дээрээ амьдрах боломжгүй болгож, шантарч, тэмцлээ зогсоон нүүх хүртэл үргэлжлэх зорилготой аж. Харин Максима бууж өгөх, шантрах бодолгүй байгаа юм.

Максимад баатарлаг тэмцлийнх нь төлөө байгаль орчныг хамгаалагч нарт олгодог Голдманы шагналыг 2016 онд гардуулсан юм. Бид хамтдаа шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл Максима гэр бүлийнхээ хамт эзэмшил газраа амгалан тайван амьдрах боломжийг баталгаажуулах шаардлагатай байна. Тиймээс Перу улсын Дотоод хэргийн сайдад Максима болон гэр бүлийг нь хүчирхийлэл, сүрдүүлгээс хамгаалахыг Эмнести Интернэшнл уриалсан байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (March 08, 2017 3:10:24 pm )

    Mongold jaahan chih hurehgui $haruulaad atguulchihval ali hediin nutagaa zaraad alga bolson bgaa daa

antalya rent a car